Монголын маркетингийн холбоо Азийн маркетингийн холбоотой хамтран "Монголын брэндүүд Азийн зах зээлд" сэдвийн хүрээнд “SMART 2017” чуулганыг амжилттай зохион байгууллаа.
Тус чуулганд 400 гаруй маркетер, бизнес эрхлэгчид салбарынхаа хөгжил, ирээдүйн чиг хандлагын талаар сүүлийн үеийн мэдээ мэдээллийг маркетингийн салбарт Азидаа тэргүүлэх мэргэжилтнүүдээс сонсож, харилцан туршлага солилцохоор цуглажээ.
Чуулганыг нээж илтгэл тавьсан Хермаван Картаяа нь Азид төдийгүй дэлхийд нэр хүндтэй маркетер бөгөөд тэрээр Монголчуудад мал аж ахуйн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргахыг зөвлөлөө. Монголын мах органик тул аль ч зах зээлд амжилт олно гэв. Мөн ноолуурын брэндийг Европт гаргахыг зөвлөлөө.
Сингапур, Бангладеш, Өмнөд Солонгос, Испани улсаас ирсэн нэр хүндтэй таван үндсэн илтгэгчид Хүн-төвтэй маркетинг, Маркетинг 4.0 концепт, Дижитал маркетингийн эрин үе, Маркетингийг доргиох дижитал өөрчлөлт, Маркетингийн шилдэг санаа ба тэргүүн туршлагууд, Энтрепрайз маркетинг, Нийгмийн маркетинг зэрэг сэдвүүдийг хэлэлцлээ.
Мөн “Asian marketing Excellence” шагналыг хүртсэн Азийн шилдэг таван компани өөрсдийн ажилтанд хүрсэн түүхээ танилцуулсан байна.
Тус чуулган нь Монголын бизнес эрхлэгчид, маркетер, бүтээлч авьяастнуудыг Азийн зах зээлтэй холбож, Азийн зах зээлд амжилттай яваа бизнесийн шилдэг компаниудаас туршлага судлах боломж олгож буйгаараа онцлог аж.
Монголын Маркетингийн Холбооны удирдлагын багийн гишүүн Э.Хулан:
"Монголын маркетингийн холбоо нь Монголын бизнесийн салбарынх дэмжин ажилладаг мэргэжлийн байгууллага. Бид бизнес эрхлэгчдэд гадаадын зах зээлд бизнес хэрхэн явагдаж байгааг таниулах, Монголын брэндийг дэлхийд гаргах зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулж байна. Мөн дэлхийн ммаркетингийн бодлого хаашаа явж байгаа вэ гэдгийг онолын төвшинд ойлгуулах зорилгоор зөвхөн Азийн шилдэг илтгэгч нарыг оролцуулаад зогсохгүй Испаниас илтгэгч урьсан.
Өөрөөр хэлбэл чуулганд оролцогчид олон жилийн судалгаагаар баталгаажсан онол сонсож, түүнийгээ өөрийн бизнестээ хэрэгжүүлэх боломжтой.
Монголын бизнесийн зарчим хоцрогдсон байдаг. Хамгийн чухал нь бид үүнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ялангуяа эдгээр бизнесийн удирдлагууд өөрсдийгөө хангалттай ажиллаж байна гэж үздэг. Гэвч гаднын компаниуд биднээс илүү амжилттай ажиллаж, мөнгө олоод байгаа нь бидний дутуу, түүхий байгааг нотолж байна. Бид бизнесээ системтэй хөгжүүлэхийн зэрэгцээ алсын хараатай ажиллах хэрэгтэй. Үүнд маркетингийн бодлого маш чухал. Маркетерууд болон бизнесийн удирдлагуудыг маркетингийг зөвхөн зар сурталчилгаа гэж харалгүй илүү өргөнөөр харж, илүү цар хүрээтэй ажиллаасай.
Мөн өнөөдөр чуулганд хүрэлцэн ирсэн маркетерүүд маань энд сонссон зүйлээ дэлгэрүүлж судлаад бизнестээ ашиглаасай гэж хүсэж байна".