2014 оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн “Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох нь” төслийн хаалт өнөөдөр боллоо. Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах төслийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох энэ төслийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын чадавх, засаглалыг бэхжүүлэх, эрүүл мэндийн даатгалын байгууллагын удирдлагыг тогтолцоог бэхжүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлд анхаарч ажиллажээ.
Эрүүл мэндийн даатгал сан нь даатгалаар тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын үйлчилгээг худалдан авдаг.
“Төслийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангийн тогтвортой ажиллагааг хангах, даатгалын системийн дунд хугацааны стратегийг шинэчилж, 2017-2021 он хүртэлх стратеги төлөвлөгөөг боловсруулсан. Энэ стратегийг эрүүл мэндийн даатгалын байгууллага бие даан үйл ажиллагаа явуулахдаа хэрэгжүүлэх боломжтой бөгөөд төслийн хүрээнд бие даасан байгууллага болох үндсэн суурийг тавьж өглөө.
2015 онд батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч Эрүүл мэндийн даатгалын байгууллага бие даасан үйл ажиллагаа явуулах талаар тусгасан. 2018 оноос бие даасан бүтцээр үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй. Энэ төлөвлөлтөөр ажиллахад хүн хүчний нэмэгдэхээс эхлээд үйл ажиллагаа нь өргөжнө” гэж Төслийн багийн ахлагч Б.Амгалан тайлбарлав.
Манай улсад эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний талаар иргэд эмнэлгийн тусламжийн чанараас болоод сэтгэл ханамж муутай байдаг.
Эрүүл мэндийн даатгалын сан төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас эмнэлгийн тусламж үйлчилгээг худалдаж авдаг. Тиймээс тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, тусламж, үйлчилгээний өртөг тооцох, эмнэлгийн нэхэмжлэлд дүн шинжилгээ тооцох аргачлалыг төслийн хүрээнд боловсронгуй болгожээ.
Монгол Улс “Эв санааны зарчим”-д тулгуурласан даатгалын тогтолцоотой. Энэ нь эрүүл нь өвчтэйгээ, залуу нь настнуудынхаа эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг хуваалцаж буй зарчим юм.
“Эрүүл мэндийн даатгалын санд 2017 онд 345 тэрбум төгрөг төвлөрснөөс 327 тэрбум төгрөгийг даатгалын үйлчилгээ худалдан авахад зарцуулж байна. Даатгалын үйлчилгээний 70 гаруй хувийг өндөр настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд буюу санхүүжилтийг нь төрөөс даадаг хүмүүс авдаг. Цаашид даатгалаар санхүүжүүлэх тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлбэл зардлыг дааж чадахгүй хэмжээнд хүрч болох тул болгоомжтой хандах ёстой” гэж Эрүүл мэндийн даатгалын газрын дарга И.Энхбат мэдээлэв.
Тус газар төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулж, 1139 байгууллагатай гэрээ хйиж, тусламж үйлчилгээг нь худалдаж авч байна. 2017 оноос хэрэгжиж буй "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны иргэдийн дунд В, С вирус илрүүлэх шинжилгээг хийж эхэлсэн бөгөөд санхүүжилтийг нь даатгалаас хариуцаж байгаа юм.
Манай улсад 40-65 насны 500 мянга гаруй иргэн байдгаас наймдугаар сарын 1-ний байдлаар 250 мянга орчим нь шинжилгээнд хамрагджээ. Үүнээс 31 мянган иргэн халдвартай гарч, дараагийн шат болох вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд хамрагдсан байна. Эдгээр шинжилгээнд 4.5 тэрбум төгрөг зарцуулсныг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлжээ.
С вирусийн эсрэг Харвони, Ледвер зэрэг таван эмний хайрцаг тутмаас 210 мянган төгрөгийг даатгалаас хариуцаж байна. Одоогийн байдлаар 16 мянган иргэний 26.620 хайрцаг эмийн хөнгөлөлт болох 5.5 тэрбум төгрөгийг даатгалын сангаас зарцуулаад байгаа аж.