Индонезийн алдарт Бали аралд галт уул идэвхжиж, дэлбэрч магадгүй гэж үзэн 35 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Эрх баригчдын тооцоолж буйгаар нүүлгэн шилжүүлэх хүмүүсийн тоо үүнээс ч илүү болж магадгүй юм байна.
Арлын зүүн урд хэсэгт орших Агунг уулын орчмын 10-12 километр талбайд байгаа хүмүүсийг бүгдийг нүүлгэн шилжүүлж байгаа бөгөөд галт уул хамгийн сүүлд 1963 онд дэлбэрч 1100 гаруй хүний аминд хүрч байжээ.
Галт идэвхэжсэн учраас нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг спортын төвүүд, түр хорогдох байранд оруулсан байна. Яаралтай нүүлгэн шилжүүлсэн учраас зарим иргэд өмссөн хувцаснаасаа өөр зүйлгүй гэрээсээ явжээ.
Харин арлын бусад хэсэгт ямар нэгэн аюул учраагүй болохоор амьдрал хэвийн үргэлжилж байгаа аж.
Эх сурвалж: CNN