МҮОХ, Олон улсын олимпийн хорооны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийг Монголын бейсбол, софтболын холбоотой хамтран есдүгээр сарын 25-30-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
МҮОХ-ны хурлын танхимд ОУОХ-ны эв санааны хөтөлбөрийн шугамаар Монголын бейсбол, софтболын багш, дасгалжуулагч, тамирчдад АНУ, Итали улсын эксперт багш нар таван өдрийн сургалт, семинар явуулж эхэллээ.
Тус сургалт, семинарын нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган оролцсон юм.
Бейсболын төрөл нь "Барселон-1992" олимпоос "Бээжин-2008" хүртэл албан ёсны төрөлд багтан орж байсан. Харин "Токио-2020" олимпийн наадамд бейсбол, софтбол болон албан ёсны төрөлд эргэн ирж байгаа.