Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Юн Хо өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдээр “БНАСАУ нэг их удахгүй” хэмээн жиргэсэн нь дайн зарласан хэрэг гэж мэдэгдлээ.
Тэрээр “Өнгөрсөн амралтын өдрүүдээр Трамп бидний удирдагчийг удахгүй хэмээн мэдэгдэж, манай улсад дайн зарлалаа. Нэгэнт АНУ бидэнд дайн зарласан учраас БНАСАУ Америкийн бөмбөгдөгч онгоц манай улсын нутаг дэвсгэрт орж ирсэн тохиолдолд сөнөөх зэргээр өөрийгөө хамгаалах ямар ч арга хэмжээ авч болно” гэжээ.
Доналд Трамп есдүгээр сарын 24-ний өдөр "Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд НҮБ-ын индэр дээр хэлсэн үгийг сонслоо. Хэрвээ пуужинтай залуугийн үгийг дамжуулж байгаа бол нэг их удахгүй гэдгийг нь хэлье" хэмээн жиргэсэн аж.
Харин Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс АНУ дайн зарлаагүй гээд “Үнэн хэрэгтээ тэдний дэвшүүлж буй шалтгаан утгагүй зүйл. Өөр улсын нисэх онгоцыг устгана гэдэг байж боломгүй явдал” гэсэн байна.
АНУ-ын Төрийн департментын төлөөлөгч Катина Адамс “Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох ажлыг тайван замаар шийдэх хүсэлтэй байгаа” гэжээ. Гэхдээ АНУ өөрийн газар нутаг болон хамсаатан орнуудыг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна гэсэн байна.
Эх сурвалж: CNN