Японы мэргэжлийн сүмогийн намрын тэмцээн буюу Аки башё эхний үед чансаа тааруу гэж шүүмжлэгдэж байсан ч тун сонирхолтойгоор өндөрлөв. Ямар нэг киноны үйл явдлын тайлал нь яг л дуусах үедээ мэдрэгддэг. Бас манайх, танайх буюу эерэг тал, дайсан хоёрын ялгаа нь мөн тийм эцэс төгсгөлдөө байдаг. Ийм жишээгээр бодоход сонирхолтой тэмцээн энэ удаагийн Аки башё байлаа гэж хэлэх гэсэн юм.
Тэмцээн эхлэхэд дөрвөн аваргын гурав нь барилдсангүй. Тэгээд бас түрүүлэх магадлалтай шинэхэн озеки Такиясү (Тэр Аки башё минийх гэж бодож байсан байх) дөрөв дэх өдрөөс гэмтлийн улмаас тэмцээнийг орхисон юм. Озеки Тэрүнофүжиг ч гайгүй барилдчих болов уу гэсэн горьдлого зарим үзэгчдэд байсан байх. Гэтэл тэр тэмцээний дундуур мөн л гэмтэлтэй гээд “яваад өглөө”. Ингэсээр хэн түрүүлэхийг хэлэхэд бэрх байлаа.
Харин тэмцээний 11 дэх өдөр гэхэд озеки Гоэйдо өрсөлдөгч нараасаа даруй гурван даваагаар илүү гарч түрүүлэхнээ энэ нөхөр гэсэн таамаг төрүүлсэн юм. Тэгсэн чинь мань нөхөр башёгийн 12, 13 дахь өдрийн барилдаанд дараалан унаж түрүүлэх боломжоо алдчихав. Даангүй 13 дахь өдөр залуу бөх Такакешид хүч бяр дутаж биш урьд өдөр нь унасан шок нь арилаагүйгээс өөрөө өөрийгөө унагачих шиг болсон доо. Ингээд сүүлчийн өдөр Харүмафүжи аварга, озеки Гоэйдо хоёр шийдвэрлэх барилдаан хийсэн. Гоэйдо уналаа. Тэр хоёр адил даваатай болсон учир нэмэлт барилдаан хийсэн. Мөн Гоэйдо дахиад уналаа. Ингэснээр сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж ес дэх түрүүгээ авч эзэн хааны цом тэврэв.
Аварга хэдийгээр башёгийн дунд үед бараг дараалаад гурав уначихсан байсан ч монгол хүний уужуу ухаанаар шантарсангүй барилдсаар түрүүлсэн юм.
Д.Надмид