Ам.долларын ханш чангарснаар газрын тосны үнэ буурах эрсдэлтэй гэж зарим шинжээч таамаглаж буй. Гэхдээ уг таваарын голлох үйлдвэрлэгчдийн уулзалт Венад болох үеэр эрэлт, нийлүүлэлт нь тэнцвэржиж байгаа гэж мэдэгдсэнээр үнэ нь өсчээ. Үүнээс гадна Иран улс газрын тосны экспортоо өдөрт 2.6 сая баррельд хэвээр хадгална гэж мэдэгдсэн байна.
Харин ОХУ гарцаа бууруулсан хэвээр байх, эсэхээ шийдээгүй байгааг Эрчим хүчний сайд нь мэдээлжээ. Дээрх мэдээлэл цацагдсаны дараа “Brent” төрлийн нефтийн үнэ гэхэд гуравдугаар сараас хойших хамгийн дээд түвшиндээ дөхөөд буйг “Reuters” уламжлав. Мөн ирэх арваннэгдүгээр сард нийлүүлэх ханш нь өсөж, баррель нь 56.87 ам.доллартой дүйжээ. Энэ нь сүүлийн долоон сарын хамгийн дээд түвшин юм.
ОПЕК, ОХУ-аас гадна зарим орон өдөрт үйлдвэрлэх газрын тосны хэмжээгээ энэ оны эхнээс багасгаснаар сүүлийн гурван сард ханш нь 15 орчим хувиар нэмэгдээд буй.