Ази, Номхон далайн бүсийн хувьд 2017 оны ДНБ 2017 5.9 хувьтай байх төлөвтэй байна. Дэлхий даяар худалдаа эрчимжиж, үйлдвэрлэгч улс орнуудын үйлдвэрлэл нэмэгдэж, БНХАУ-ын Эдийн засгийн өсөлт таамаглаж байснаас давсан зэрэг нь дөрөвдүгээр сарын урьдчилсан таамгаас 0,2 хувиар өссөн юм.
Инфляцийн түвшин 3 хувь гэж таамаглаж байсан бол 2,4 хувь боллоо. Газрын тосны үнэ харьцангуй тогтвортой, улс орнуудын түлшний үнэ харьцангуй зөөлөн байгаа зэрэг нь үүний гол хүчин зүйл юм.

Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Деклан Магий:
Монголын Эдийн засаг сэргэх магадлалтай гэсэн өмнөх таамаг батлагдаж эхэлж байна. Монголын эдийн засаг оны эхний хагасаар 5,3 хувиар өссөн нь өнгөрсөн жилийн 1,3 хувьтай харьцуулахад тун сайн үзүүлэлт юм. Энэ нь нүүрсний олборлолт сэргэж, экспорт нэмэгдсэнтэй холбоотой.
Нүүрсний олборлолт өссөн, БНХАУ-ын нүүрсний эрэлт сайн байна гэж үзсэн учраас эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж авч үзлээ.
Бодит гүйцэтгэл бидний таамгаас бага гарах нэг шалтгаан нь түүхий эдийн үнэ буурах, газар нутгийн дийлэнхийг хамарсан гангийн нөлөө байж болох юм.
Бодит гүйцэтгэлд таамгаас дээгүүр гарахад БНХАУ-ын эдийн засгийн өсөлт, зэсийн үнэ өсөх зэрэг хүчин зүйлс нөлөөлж болно.
Монгол улсын ДНБ-ний өсөлт 2017 онд 4 хувиар, 2018 онд 3 хувиар өснө гэж таамаглаж байгаа бөгөөд инфляцийн түвшин 2017 онд 3 хувь 2018 онд 3,4 хувь болно гэж таамагласан. Харин урсгал дансны алдагдал энэ онд -6,4 хувь, ирэх онд -8,5 хувь гэж таамаглаж байна.