Intel компани хиймэл оюун ухааны салбарт дэвшил болох шинэ төрлийн туршилтын чип танилцууллаа. Компани яг хүний тархи шиг суралцдаг, “өөрөө сурах” чадвартай туршилтын чип хөгжүүлж байгаа аж.
Лоихи хэмээн нэрлэсэн энэ чип нь байгаа орчноосоо суралцах юм. Тиймээс үүнийг ирээдүйд аж үйлдвэрийг автоматжуулах, хувийн роботуудад ашиглаж болно гэж үзжээ. Нэг том давуу тал нь чипний хавтан нь хүний тархины энгийн үйлдлийг дуурайх зориулалттай учраас бага хүчин чадлаар, илүү хурдан суралцах аж.
Ингэснээр компьютер өөрөө зохион байгуулалтаа хийж, үйл явдлуудаас улбаалан шийдвэр гаргаж чаддаг болно. Яг үүнтэй ижил зүйлийг Google компани хөгжүүлж байгаа. Гэхдээ Google-ийн Tensor Processing Unit нь үүлэн тооцоололд суурилсан аж.
Харин Лоихи чипний хувьд орчноосоо суралцах чадварынхаа ачаар илүү хурдан ажиллах боломжтой юм. Жишээлбэл ямар ч өгөгдөл оруулаагүй байхад өөрөө суралцана.
Түүнчлэн одоогийн хиймэл оюун ухааны системүүдтэй адил зарчмаар сургах шаардлагагүй болохоор илүү үр дүн өндөр болно гэжээ. Одоогоор дөнгөж туршилтын шатандаа яваа бөгөөд компани ирэх жилээс бусад судалгааны байгууллагууд, их сургуулиудтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм байна.
Эх сурвалж: TechCrunch