Шаардлага тавьсан замын цагдааг доромжилж буй нэгэн залуугийн бичлэг нийгмийн сүлжээгээр цацагдаад байна.
Өнгөрсөн пүрэв гарагт энэ явдал болсон бөгөөд төв зам дээр олны нүдэн дээр төрийн цагдааг хэл амаар доромжилж, зүй бус үйлдэл гарган сүрдүүлсэн уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
Тухайн үед цагдаагийн ажилтан тусгай дуут дохиог шалгах гэж зогсоосон бөгөөд 1793 УБҮ дугаарын автомашины жолооч шалгуулах гэсэн боловч өөрийгөө эзэн нь гэж танилцуулсан залуу шалгуулахыг эсэргүүцэн ийн аяглажээ.
1793 УБҮ улсын дугаартай уг автомашин банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг бөгөөд хөх өнгийн дуут дохио ашиглах эрхтэй ч улаан хөх өнгийн хосолсон дохиог ашиглаж байжээ. Тусгай дуут дохио буруу ашигласан учраас замын цагдаагийн ажилтан ийн шалгах гээд хэл амаар доромжлуулсан байна.
Банк санхүүгийн байгууллага дуут дохио ашиглах зөвшөөрөл авах эрхгүй бөгөөд яагаад төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэлд ашигладаг хөх өнгийн эрхийг авсан эсэхийг шалгаж байна.