Монголын Хэвлэл мэдээлэл олон нийтийн эрх ашгийн төлөө үйлчилж, хараат бус, баримтат мэдээллийг түгээн, ёс зүйн зарчмаа баримталж ажиллахыг нийгмийн соёл болгон төлөвшүүлэх, сэтгүүлч, редакцид тулгарч буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, олон улсын сайн туршлагын талаар санал бодлоо солилцохоор хэвлэл мэдээллийнхэн цуглажээ.
Байгуулагдаад гурван жил болж буй Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс/МХМЗ/ энэ жил хоёр дахь удаагаа “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-ыг зохион байгуулж байна.
МХМЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ч.Номин “Чөлөөт, хараат бус, хариуцлагатай хэвлэл мэдээлэлтэй байхын тулд эрх зүйн орчноо сайжруулах, өөрийн зохицуулалтаа төлөвшүүлэх замаар хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан хэвлэл мэдээллийг хөгжүүлэх нь энэхүү форумын зорилго юм” гэжээ.
Форумд хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, сэтгүүлчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид, УИХ-ын гишүүд оролцох юм.