09.00 Хотын дарга С.Батболд болон бусад албаныхан Нийтийн үйлчилгээний байгууллагуудын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцана. 09.00 цагаас Хот тохижилтын газар, 09.30 цагаас "Тохижилт үйлчилгээ" ХХК", 10.00-12.00 цагийн хооронд Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Улаанбаатар цахилгаан түгээх станц, УСУГ зэрэг байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах юм.
09.30
- ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөр Монгол, Монгол улсын ЕБС-ийн багш нарын хамтарсан форум Монгол улсад болж байна. Монгол туургатны ёс заншлаа уламжлан хадгалах, Орос, Хятад, Монгол гурван улсад оршин суугаа Монгол үндэстэн сурагчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш нарын харилцан туршлагаа солилцох боломжийг уг форумаар олгох ажээ. Өнөөдөр Орос, Өвөр Монгол багш нар Монгол сурагчдад хичээл заах өвөрмөц үйл явдал 48-р сургууль дээр болно.
- Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар шүүгчийн тэтгэвэрт гарахтай холбогдсон харилцааг зохицуулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн заалт нь Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүгчийн хараат бус байдлын зарчим болон Үндсэн хуулийн холбогдох бусад зүйл, заалтыг зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.
10.00 МУИС-ийн удирдлагууд Маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нарын хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.
11.00
- Төрийн хошой шагналт Д.Сэнгээгийн мэндэлсний 100 жилийн ой, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын дунд сургууль дахин байгуулагдсаны 30 жилийн ойн талаар Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ.
- МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлалаа.
11.30 Хэвлэлийн хүрээлэнд Геронтологийн үндэсний төвөөс мэдээлэл хийнэ.
15.00 МУИС байгуулагдсаны 75 жилийн ойн төрийн одон медаль гардуулах ёслолын ажиллагаа МУИС-ийн номын сангийн байранд болно.