Отгонтэнгэрийн бараа холдон холдтол харагдана. Эгийн даваанаас, Алтай хотоос харагддаг. Хангайн их уулсын дээгүүр торолзох бараа нь их уулсын дээгүүр, холын замд хүүхдээ үдсэн ээж нь аянчдын бараа тасартал гаднаа зогсох мэт бүртэлзэн торойно. Тэгээд сэтгэл оюун, бодол мөрөөдөл, төсөөллийн ертөнцөд сүмбэрлэн үлдэх бөлгөө.
Отгонтэнгэрийн дүр төрх олон янз. Баруун хойноосоо бол тал алман сар хэлбэртэй, торгон ирмэгийг нь цас эмжээрлэнэ. Эсбөгөөс үүлсийг эсгэж ир нь цайрсан алман сүхээ асар тэнгэрүүд газарт орхиж мартсан мэт. Энэ дүр хувирал Даян зуслангаас үзэгдэх бөгөөд монгол төгрөгийн “100” ба “50”-тын дэвсгэрт дээр буй.
“Цэнддоо” нийтлэл нэвтрүүлгийн ээлжит дугаараар “Отгонтэнгэрийн дуулал” нийтлэлийг хүргэж байна.