Нийслэлийн 29-р сургуулийн захирлаар Б.Батсайханыг эргүүлэн томилжээ. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжаар ажлаас нь чөлөөлөөд байсан юм.
Түүнийг ажлын хариуцлага алдсан хэмээн ажлаас нь чөлөөлсөн бөгөөд сурагчдад бэлгийн дарамт үзүүлдэг байсан эсэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж байсан юм.
Б.Батсайхан өчигдрөөс эхлэн захирлын үүргээ гүйцэтгэж эхэлсэн бөгөөд тэрбээр ажлаас чөлөөлөгдсөн талаараа шүүхэд гомдол гаргаж, хоёр шатны шүүхэд ялалт байгуулснаар ийн ажилдаа эргэн томилогджээ.
Энэ талаар Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамна хэвлэлийн төлөөлөгч “Иргэн Б.Батсайхан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хурал, Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралд ялалт байгуулсан. Тиймээс хуулийн дагуу түүнийг албан тушаалд нь буцаан томилсон. Өөрөөр хэлбэл БСШУСЯ хуулийн хүрээнд ажил гүйцэтгэсэн болно” гэсэн тайлбарыг өгчээ.