Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь хүн амд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг хүний нөөцийг бэлддэг ууган сургууль өдгөө 75 жилийн түүхэн замналаа тайлагнаж байна. Энэ л сургуулиас төрж гарсан үе үеийн Их Хурлын эрхэм гишүүд, тэдний эрүүл мэндийн салбартаа төдийгүй, нийгэмд бүтээсэн үйл хэргийг та бүхэндээ танилцуулж байна.
Б. ДЭМБЭРЭЛ
Б. Дэмбэрэл 1934 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд Базарын 8-р хүү болон мэндэлжээ. 1957 онд МУИС-н Хүн Эмнэлгийн Факултет /Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийг төгсөж улмаар сургуульдаа багш, ЭМЯ-ны хэлтсийн даргаар ажиллаж байгаад 1963 – 1966 тухайн үеийн Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайд болжээ. 1966 онд 32 насандаа ЭМЯ /тухайн үеийн Эрүүлийг Хамгаалах Яам/-ны Сайдаар томилогдон 1973 он хүртэл ажиллажээ. Ардын Их Хурлын депутатаар 3 удаа, 1992 – 1996 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон төр түшилцэж байжээ.
Нэгэн түүх ярихад: Ю. Цэдэнбал даргыг төрийн тэргүүн байхад түүний эхнэр Анастасия Цэдэнбал Филатова төрийн бодлогыг нөхрөөсөө илүү дур мэдэн шийдвэр гаргаж байсан гэдэг. Нэгэн удаа Бал даргын эхнэр багш нарын асуудлыг эмнэлгийн ажилчдаас урьтаж шийдвэрлэх санал яригдаж байх үед эрүүл мэндийн салбараа өмөөрч шинжлэх ухааны үндэстэй тайлбар тавьсны төлөө сайдын ажлаас нь чөлөөлж байсан гэдэг. Сайдын ажлаа өгөөд тухайн үед бүх Аймаг, Хотуудаас эрүүл мэндийн үзүүлэлтээрээ сүүл мушгиж явсан Дархан хотын эрүүл мэндийн газарт ажил сайжруулахаар даргаар нь очиж богинохон хугацааны дотор эмнэлэг-үйлчилгээний үзүүлэлтүүдийг сайжруулж, тэргүүлэх үзүүлэлттэй аймгуудын эгнээнд аваачсан гэдэг.
Хамт олны хайр хүндэтгэл, Дархан Хотын Ардын Хурлын Тэргүүлэгчдийн санал хүсэлтийн дагуу 5 жил ажилласан. Б. Дэмбэрэл ОХУ-д 1971 онд “БНМАУ-н эмнэлгийн хүний нөөц, анагаах ухааны боловсрол 1921-1970 он” сэдвээр Анагаах Ухааны дэд эрдэмтний, “БНМАУ-н Эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын онол-дадлагын зарим асуудалд” сэдвээр Анагаахын Шинжлэх Ухааны Докторын зэрэг ту тус хамгаалжээ. Анагаахын шинжлэх ухаанд хийсэн эрдэм шинжилгээ, сургалтын бүтээлүүдээрээ 1991 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Академич цол хүртжээ.
Академич Б.Дэмбэрэлийн анагаахын шинжлэх ухаанд бүтээсэн хөгжлийн загвараар эрүүл мэндийн салбарын түүхэн замнал, олон байгууллагын хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлдог. Тухайлбал: “Эрүүлийг хамгаалахын нэрт зохион байгуулагч, Академич Б. Дэмбэрэл Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийг дараах 3 үед хуваан авч үздэг. Бид энэхүү 3 үе шатаар баримжаалан .........................Төвийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хөгжлийн тоймыг үзүүлэв”. Гэсэн өгүүлбэр олон эх сурвалжуудад байдаг.
Б. Дэмбэрэл нь эмч, сувилагч нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын тогтолцооны шинэчлэлийг бий болгосон, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний суурийг тавьсан.
Түүний судалгааны ажлын онол үзэл баримтлал нь практик дээр дараах ач холбогдлоо өгсөн юм.
- Ард түмний эрүүл мэнд төрийн онцгой анхааралд байсан
- Эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээ /эмч, хэвтэн эмчлэх орны тоо/-гоор дэлхийн хамгийн тэргүүний гэгдэх 30 орны тоонд багтдаг болсон
- Төр засгийн дэмжлэгээр бүх хүн амыг бүрэн хамарч урьдчилан сэргийлэх ажлыг иж бүрнээр хийдэг болсон.
- Олон улсын түвшинд баримталж буй нэгдсэн бодлогоор эрүүл мэндийн тогтолцоог удирддаг.
Өнөөдөр Академичийн 40 гаруй жилийн тэртээ тодорхойлж байсан эрүүл мэндийн салбарын бодлогыг олон улсын хэмжээнд энэ чиглэлийн тогтолцооны судалгаа хийдэг байгууллага, судлаачид эрүүл мэндийн зах зээл бусад салбар шиг өрсөлдөөнөөр явах нь зохимжгүй, үр ашиггүй байгааг сүүлийн жилүүдэд нотлоод байна. Учир нь энэ арга ард түмэнд үр өгөөж, хүртээмж багатай, салбарыг улам хүнд байдалд оруулдаг.
Өрсөлдөөнийг салбарын аль нэг түвшинд нь тодорхой зохицуулалттай хийвэл үр дүнтэй гэх болжээ. Монгол улсад эрүүл мэндийн салбарт цаг үетэйгээ нийцүүлж, бэлтгэж гаргаж ирэх зохион байгуулагч үгүйлэгдэж байна. Б. Дэмбэрэл гуайг эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх 1966- 1973 онуудад төр засаг эх, нялхаст ихээхэн анхаарал хандуулж Аймаг бүрт хүүхдийн эмнэлэг байгуулж байсан үед эх хүүхдийн эндэгдэл буурч байсан, Нэгдсэн эмнэлэг түшсэн Диспансерчлах бодлогыг хэрэгжүүлсэн гэх мэтээр тоочоод баршгүй олон ажлуудыг эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн. Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор 2014 онд Сэлэнгэ Аймгийн Нэгдсэн Эмнэлгийг Академич Б. Дэмбэрэлийн нэрэмжит болгожээ. Академич Б. Дэмбэрэлийн эрдэм шинжилгээний бүтээл, туурвисан ном, товхимол, хийж хэрэгжүүлсэн түүхийг өгүүлэх алдрын тэнхим Төрөлх сургуульд нь байгуулагдаж байжээ.
Г. ЗУУНАЙ
Г. Зуунай Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд 1944 онд төржээ. Хүний их эмч мэргэжлээр Анагаах Ухааны Дээд Сургуулийг /АШУҮИС/ –г 1970 онд төгсөж, Эмгэг судлалын төвд эмч, Эрүүл мэндийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, АУДс-д утга зохиолын эрхлэгч, ЭХЯ-ны төлөвлөгөө, эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан билээ. 1980 онд ОХУ-д Семашкогийн Институтэд “Эрүүл мэндийн удирдлага зохион байгуулалт” сэдвээр АУ-ны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.
1990 онд Ардын Их Хурлын гишүүн, 1992 онд бие даан нэр дэвшиж УИХ-н гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ. Тэрээр УИХ-н Хүн ам зүй, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хангамжийн байнгын хороог даргалж байхдаа Эрүүл мэндийн даатгалын тухай шинэ хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай олон хуулийг батлуулсан юм.
Тэрээр зөвхөн эмч, төрийн зүтгэлтэн төдийгүй тоочоод ч барашгүй урын сантай хүн байсан.
Г. Зуунай гуайн зохиосон Нутгийн чулуу дууг манай дуурийн нэрт дуучин Г. Ганбат агсан дуулж олонд танигдаж байсан. Өнөөдөр энэ дуу Монгол тулгатны зуун дуугаар тодорч Гавъяат жүжигчин Дашпилжээ дуулж түмэнд хүргэсэн билээ. Цаашид ч энэ дуу олон дуучдын урын сангийн голлох уран бүтээлүүдийн нэг болсоор байна.
Г.Зуунайн хийж байсан судалгаа шинжилгээний ажлуудаас дурдвал: “Эрүүлийг хамгаалахын практикт системийн анализийг хэрэглэх нь” бүтээлдээ: Шугаман загварчлалаар асуудлыг шийдвэрлэснээр түргэн тусламжийн дуудлагын зам хожих, цэгүүдийн байршил, дуудлагын машины хүртээмжийг сайжруулах, талаар нотолгоонд тулгуурласан зөвлөмж гаргасан нь өнөөдөр амьдралд ач холбогдолтойгоор хэрэгжиж үр дүнтэй нотолгоо болсоор байна.
“Эрүүлийг хамгаалах салбар дахь өөрчлөлт, шинэчлэлийн асуудалд” бүтээлдээ:
Эрүүл мэндийн яамны бүтцийг цомхон болгож, Аймаг, Хотын эрүүл мэндийн газрын эрх, үүргийг өргөтгөж, эрүүл мэндийн эдийн засагчийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрт өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас судалж оруулах, Амбулатори, поликлиникийн тусламжийг давуутай хөгжүүлэх, эмнэлгийн зарим хэлбэрийг /хиймэл шүд, ЭХО, бариа засал/ туршиж үзэх, эмнэлгийн техникийн албыг нэн даруй байгуулах
Судалгааны ажлын төсвийг дээд боловсролын хорооноос баталж өгдөг арга барилыг болиулах хэрэгтэйг онцолж байсан юм.
Эрүүл мэндийн яамыг эрүүлийг хамгаалах, нийгэм хангамжийн яам болгож өөрчилснөөр даатгал иргэнээ дагадаг сонгодог ач холбогдлыг эрт мэдэрч байсныг харуулж байгаа юм.
Мөн эмч нарын үзэл бодолд хийсэн зарим дүгнэлт судалгаандаа тэдний тогтвор сууршилтай ажиллуулах, тэднийг мэргэжлийн алдаа зөрчил гаргахаас сэргийлэх арга замуудыг тодорхойлсон юм. Хүн амын дунд зонхилон тохиолдох өвчлөлийг богино хугацаанд илрүүлэх хурдавчилсан сорилыг нэвтрүүлэхийн ач холбогдолыг дурдсан нь хожим амьдралд биелэлээ олжээ.
Г. Зуунай докторын судалгааны ажлуудын үр дүнг эрүүл мэндийн салбарт багагүй хэрэгжүүлж чадсан сайд нь Ш. Зориг /1996-1998 онд эрүүл мэндийн сайд байсан/, АШУҮИС-н захирал асан Ц.Лхагвасүрэн нар юм. Монгол элсний унаган хүү эрдэмтэн зохиолч, эмч, зохион байгуулагч Г.Зуунайн оюуны цараатай хүмүүн явсныг нотлох үнэ цэнэтэй баримтын өчүүхэн хэсгээс чадах чинээгээрээ бичлээ.
Д.МӨНХӨӨ
Сэлэнгэ аймагт 1942 онд Бага эмч Доржийн гэр бүлд төржээ. Анагаахын дээд сургууль МУИС-аас өрх тусгаарласан жил 1961 онд элсэн орж 1966 онд хүүхдийн эмч мэргэжил эзэмшиж тэр үеийн алтан үе гэж хэлэгдэх, Төрийн шагналт Н.Гэндэнжамц, Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Б.Жав, Э.Лувсандагва нарын эх, нялхсын төлөө ухамсарт амьдралаа зориулсан аугаа хүмүүсийн шавь болон, энэ бахархам үйлсэд өөрийгөө зориулах итгэл үнэмшил өөртөө суулгасан хэмээн бахархан дурсах дуртай.
Тэрээр 1990-1992 онд АИХ-ын депутат, 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байв.
Д. Мөнхөө гуай дурсан ярихдаа.
Сэлэнгэ аймгийн Орхон суманд эмчээр очиж ажилласан 1960 –аад оны дунд үе тэр үeийн тухай ярихад залуус ойлгох ч үгүй. Улаанбурхан өвчин 3-4 жил тутам дэгдэж, хүүхдүүд толгой дараалан тусч байлаа. 10 ортой эмнэлгийн жижигхэн байшиндаа 40 хүүхэд зулж хэвтүүлчхээд, гурван шөнө цурам хийлгүй хонож, “адуун” Дэндэвийнх гэдэг айлд дуудлагаар очоод хүүхдийг нь чагнаж чадахгүй үүрэглэж байсан үе бий. Сумын намын хорооны даргын машинд дайгдаад хүнээ үзээд явахад хүмүүс эмч сүү ав л гээд байхаас, дарга сүү ав гэхгүй. Эмчийг ард түмэн ингэж их хайрлаж, хүндэлдэг байсан. Одоо ч юм л бол муулж баалах болж дээ. Уг нь эмч, өвчтөн хоёр нэг талд байж, өвчин гэдэг дайсантай тэмцдэг юм шүү дээ. Өвчин эдгэхийн 60-70 хувь нь сэтгэл зүйн аятай нөхцөл, итгэл, урианд байдаг.
Төр засаг эх, нялхаст асар их анхаарал хандуулж, аймаг бүрт хүүхдийн эмнэлэг байгуулж байсан үeд Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчээр томилогдоод явахад сумынхан маань их дургүй үдсэн гэдэг.
Эрдэмтэн, зохиолч С.Удвал гуай хөдөөгийн жирийн нэг эмч надад маш том итгэл хүлээлгэж, дэмжиж 1972 оны гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүдийн баярын хуралд тэрээр илтгэл тавихдаа “Сэлэнгэ аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргаар ажиллаж байгаа ирээдүйтэй залуу эмэгтэй” гэж намайг дурдсан юм билээ. Түүний маргаашаас эхлээд яамнаас “гадаадад курст явуулна” гэж, намын Төв хорооноос “Боловсон хүчний нөөцөд авлаа гэснээр төр нийгмийн зүтгэлтэн болох намтар нь эхэлсэн гэдэг.
Эрүүл мэндийн яамны Эх, нялхсын асуудал хариуцсан орлогч сайдаар 1985-1990 онд ажиллахдаа хоёр сая дахь иргэн, түүний чацуутныг хүлээж авах бэлтгэлийг хангаж, амжилттай хэрэгжүүлсэн байдаг.
Үндсэн хууль батлалцсан eсөн эмэгтэйн нэг.
-Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын төр нийгэмд шаардлагатай халамж, дэмжлэг үзүүлнэ” гэсэн ерөнхий заалт байсныг бид “Хүүхэд төрүүлэх, өндөр наслах, хань ижлээ алдахад нь төр халамж үзүүлнэ” хэмээн тодорхой заах ёстой гэж зүтгэсээр ийм заалт оруулсан.
ШАРАВЖАМЦЫН БАТБАЯР
Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн. Ш.Батбаяр нь их эмч мэргэжилтэй, Монголын Ардчилсан Хөдөлгөөн, АСХ, МСДН-ын анхдагчдын нэг. 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 1998 онд Эрүүл Мэнд, Нийгмийн Хамгааллын Сайдаар ажиллаж байсан. 2000 оноос эхлэн "Өдрийн сонин","Үндэсний мэдээ" сонинуудад ажиллаж, улс төр, нийгэм, үйл явдлын тухай нийтлэлүүд бичиж байсан. Түүнийг Ш.Батбаяр гэхэсээ илүүтэй Олхонуд Шаабар гэдэг нэрээр нь илүүтэй мэддэг. Учир нь 1996-2000 онд УИХ-д дөрвөн Батбаяр нэртэй гишүүн байсан. Тэднийг ялгаж дуудахын тулд ийнхүү Шаабар, Баабар хэмээн нэрлэх болсон гэдэг. 1998- 2000 онд Эрүүл Мэнд, Нийгмийн Хамгааллын Сайдаар ажиллаж байхдаа салбарын бодлогын шинэчлэлийг тууштай хэрэгжүүлж өрхийн эмнэлгүүдийн бүтэц, зохион байгуулалт, эмнэлгийн ажилчдын төгсөлтийн өмнөх, дараах сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох саналыг үр дүнтэй хэрэгжүүлсэн юм.
Л. ОДОНЧИМЭД
Л. Одончимэд 1942 онд Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төржээ АУДС /АШУҮИС/-г 1965 онд төгсөж. 1977 онд Прага хотын Карловын Их сургуулийн аспирантурт суралцаж Анагаах Ухааны дэд эрдэмтэн цол хамгаалжээ.
Л.Одончимэд нь ажил хөдөлмөрийн гараагаа 1967-1971 онд Дорноговь аймгийн Анагаах Ухааны Дунд сургуульд багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1971-1974 онд Дорноговь аймгийн Анагаах Ухааны Дунд сургуулийн захирал, 1971-1983 онд МАХН-ын төв хорооны зааварлагч, 1983-1991 онд МҮЭ-ын Төв Зөвлөлд Амралт сувилалын газрын дарга, 1991-1992 онд МҮЭ-ын Төв Зөвлөлд Эрүүлийг хамгаалахын үйлдвэрчний эвлэлийн төв хорооны дарга, 1992-1996 онд Дорноговь аймгийн засаг дарга, 1996 оноос Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн, 2006-2008 онд Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Нийгмийн Хамгаалал хөдөлмөрийн сайдаар тус тус ажиллаж байсан билээ.
Л.Одончимэд доктор Монгол Улсын Нийгмийн хамгааллын салбарыг толгойлон ажиллаж байхдаа төрөөс хүмүүнлэгийн талаар баримтлах бодлогыг анхлан санаачилж, батлуулсан юм. Түүний туурвисан ном зохиол, судалгаа шинжилгээний ажил бүхэн Монголын утга зохиол, түүхийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан. Зохиолч, нийтлэлч Л.Одончимэд нь “Чулуу шиддэг жаал” номоороо Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, “Хоржоонтой дурсамж” номоороо утга зохиолын дээд шагнал болох “Алтан өд” шагналыг хүртсэн. Тэрээр Говийн Ноён хутагт Данзанравжаа судлалыг дэлхийн түвшинд гаргах үйл явцад Данзанравжаа судлалын олон улсын төвийн Тэргүүний хувиар үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.
П. НЯМДАВАА
Академич П. Нямдаваа 1947 онд Сэлэнгэ Аймгийн Баруунбүрэн суманд төржээ. АШУҮИС-г 1971 онд төгсөж. 1977 онд БНАГУ-д “Миксовирусийн экологийг болжморын ангийн зэрлэг шувуун дээр судалсан дүн” сэдвээр Анагаах Ухааны Докторын, 1989 онд ОХУ-д “Вируст халдварын өвчлөл ба хүн амын вирусийн эсрэг дархлалын түвшин [БНМАУ-ын жишээн дээр]” сэдвээр Анагаахын Шинжлэх Ухааны докторын зэрэг хамгаалсан. 1984 онд АНУ-ын Нью Йоркийн Шинжлэх ухааны академийн гишүүн, 1991 онд Монгол улсын ШУА-ийн гишүүнээр, 2005 онд Монголын Анагаах ухааны Академийн гишүүнээр тус тус сонгогдож, 1995 онд Тайланд улсын Рангситын Их сургууль, 2001 онд Монгол улсын Анагаах ухааны их сургууль хүндэт доктороор өргөмжилсөн.
1971-1974 онд Монгол улсын Анагаах ухааны дээд сургуулийн Эрүүл ба эмгэг физиологийн тэнхимд багшаар, 1978-1997 онд ЭХЯ-ны Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институтэд тасаг, лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирлаар, 1987-1991 онд Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайд, улсын ариун цэврийн ерөнхий байцаагчаар, 1991-1996 онд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар, 1998-2000 онд Монгол улсын ерөнхийлөгчийн Нийгмийн бодлогын зөвлөхөөр, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар ажилласан.
Академич П.Нямдаваагийн удирдлагаар 7 судлаач шинжлэх ухааны докторын, 21 судлаач анагаах ухааны болон биологийн ухааны докторын, 6 судлаач магистрын зэрэг хамгаалжээ. Монгол хүүхдүүдэд улаанбурхны вирусийн эсрэг дархлал тогтцын онцлогийг судалсны үндсэн дээр 9 сартайд нь эхний тунг, зургаан сарын дараа хоёрдох тун тарих товлолыг анх нэвтрүүлснээр (1980- 1989) өвчлөл, эндэгдлийг нь олон арав дахин бууруулж, энэ халдварын тахалт тархалтыг таслан зогсоох нөхцөлийг бүрдүүлсэн.
Д. ОЧИРБАТ
Баянхонгор аймгийн Баян-Уул суманд Хүний их эмч Дагвадоржийн хүү болон мэндэлжээ.
Монгол Улсын Анагаах Ухааны Их Сургууль /АШУҮИ-г хүний их эмч мэргэжлээр 1993 онд төгссөн. Их сургууль төгсөж АШУҮИС-д багшилж, 1994-1995 онд Польш улсад эмчээр ажилласан. 1995-1998 онд төрсөн нутаг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт эмч хийж байгаад Нийслэлд ирж 1998-2000 онд Чингэлтэй дүүрэгт эрүүл мэндийн асуудал хариуцсан зохион байгуулагч хийж байв. 2000-2004 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 2004-2008 Засаг даргаар сонгогдон ажиллаж байв. 2008 - 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон, Нийгмийн Бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Байнгийн хорооны даргаар ажиллаж Эрүүл мэндийн салбарт хэрэгтэй олон хууль, хөтөлбөрийг баталж, боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байжээ.
2015 онд мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын төвд даргаар томилогдон очихдоо “Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын үндэсний төв” болгон шинээр бүтэц зохион байгуулалтанд оруулж байжээ. Монгол Улсын их хурал 2011 онд Эрүүл мэндийн тухай Монгол Улсын хуулийг баталсан билээ. Тухайн үед энэ хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барих үйл явцын ажлын хэсгийн ахлагч нь УИХ-ын гишүүн асан Д.Очирбат, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нар байсан гэдэг.
Эрүүл мэндийн тухай Монгол Улсын хуулийг 2008 - 2012 оны парламентийн үед баталж гаргасан нь олон үр дүнтэй алхмуудыг шийдвэрлэсэн билээ. Тухайлбал.
Монгол Улс эхийн эндэгдлийг бууруулах чиглэлээр Мянганы хөгжлийн зорилтоо биелүүлсэн цөөхөн орны нэг болж чадсан. Нөгөө талаар бор зүрхээрээ ажиллаж байгаа салбарын, эмч ажилчдын хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг онцлох нь зүйтэй.
Өвдсөн хойно нь эмчилдэг, өндөр зардалтай, үр дүн багатай үйлчилгээг багасган зардал хэмнэх, аймаг, сум, дүүрэг, баг, өрхийн эмнэлгийг дэмжсэн, эмнэлгийг хүн рүүгээ очдог болгох зорилготой болгосон нь амьдралд үр дүнгээ өгч байгаа. Өрхийн эмнэлгүүдэд иргэд цус, шээсний шинжилгээ өгдөг болсон зэрэг нааштай үр дүнгүүд ажиглагдаж байна.
Иргэд нэг үеэ бодвол эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхээ эдлэх, эмнэлгийн үйлчилгээнд санал, гомдлоо тусгаж шийдвэрлүүлдэг болсон нь энэ хуулийн бас нэгэн ололттой тал байлаа.
Өрх, сумын эмч, эмнэлгийн ажилтнууд 3 жил тутамд 6 сарын, Аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж буй эмч, ажилтнууд 5 жил тутамд 6 сарын үндсэн цалин авч байгаа бол хот хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд сар бүр 10-15 хувийн урамшуулал авдаг. Эмнэлгийн ажилтнууд тэтгэвэрт гарахдаа 24-36 сарын үндсэн цалингийн тэтгэмж авдаг болсон нь 2008 - 2012 оны парламентийн он жилд эрхзүйн орчин нь баталгаажсан.
Д. Очирбат эмч 2016 онд Эрүүл Мэндийн Яамны Төрийн Нарийн Бичгийн Даргаар ажиллаж эхэлснээр олон ч УИХ-н гишүүний ярихаас цааш хийж чадаагүй согтуурсан этгээдийг албадан эрүүлжүүлэх чиг үүргийг хуульзүйн яаманд гүйцэтгэх ажлыг УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлсэн. Мөн Гемодиализийн аппаратанд хамрагдаж чадахгүй байгаа бөөрний архаг дутагдалтай иргэдийн эмчилгээг үнэ төлбөргүй болгох асуудал гацаанд байхад нь шийдвэрлүүлж байсан. Эмнэлгүүдийн автомашины парк шинэчлэл, ЭМЯ-нд олон жил хуримтлагдсан төсвийн өрийг арилгасан гээд улс төрд бэлтгэгдсэн зангарагаа харуулж явна.
Г.Даржав