Баянзүрх дүүргийн 129-р цэцэрлэгийн тогооч нар эзгүй байгаа учир сав угаагч, эмч, үүдний жижүүр өнөөдрийн хоолыг хийжээ. Цэцэрлэгийн багш нарын ярьж буйгаар тэд Итгэлт хамба руу аялалд явсан боловч буцах замдаа цасанд боогдсоны улмаас ирээгүй гэнэ.
Өнөөдрийн хоолыг хийсэн сав угаагч, эмч, үүдний жижүүр нар нь мэргэжлийн бус хүмүүс тул гал тогооны техник, хэрэгсэлтэй буруу харьцсанаас тогоо нь буудаж, түүхий махтай хоол хийсэн гэж багш нар нь ярилаа. Энэ талаар тэднээс тодруулга авах гэсэн боловч ярилцлага өгөхөөс татгалзсан юм.
“Өнөөдрийн хоолонд гоймонтой шөл, бөөрөнхий мах өгсөн. Гэвч бөөрөнхий мах нь ямар ч амтгүй, түүхий махтай байсан учраас багш нар хоёрдугаар хоолыг хүүхдүүдэд өгөөгүй” гэж Бэлтгэл бүлгийн багш Э.Наранцэцэг хэллээ. Мөн түүний ярьснаар цасанд боогдсон тогооч нар хэзээ ирэх нь тодорхойгүй ажээ.
Бид тус цэцэрлэгийн захирал Ө.Алдармаатай холбогдох гэсэн боловч цэцэрлэг дээрээ байгаагүй, утас нь холбогдох боломжгүй байлаа.
Өнөөдөр 129 дүгээр цэцэрлэгт 676 хүүхэд ирсэн байна.
Б.Цэрэнханд