Мөнгө модон дээр ургадаггүй, харин Амазоны веб үйлчилгээнд ургуулж болдог байжээ. Redlock аюулгүйн шинжилгээний бүлэглэлээс мэдээлснээр хакерууд Амазоны сервер дээр байршдаг хоёр компанийн компьютерууд руу халдаж, биткойн олборлоход ашиглаж байсан аж.
Компаниуд Амазоны үүлэн тооцооллын серверийг ашиглахдаа нууц үг хийгээгүй байсан учраас хакерууд халдах боломж бүрдсэн юм байна. Redlock-ын бичсэн тайланд “Бидний судалгаагаар хэсэг хакерууд Кюбернетес контейнеруудад халдаж, биткойн олборлож байсан байна” гэжээ.
Кюбернетес гэдэг нь Google компанийн хөгжүүлсэн нээлттэй эхийн систем бөгөөд үүлэн тооцоололд суурилсан аппликейшн бичих ажлыг хөнгөвчилсөн юм.
Энэхүү халдлагад Aviva, Gemalto гэсэн үндэстэн дамнасан, олон тэрбум ам. доллар эргэлттэй компаниуд өртжээ.
Урьд өмнө нь хакерууд компанийн серверт нэвтэрч мэдээлэл хулгайлаад, түүнийгээ буцааж зарах, эсвэл бусад хүмүүс борлуулах замаар мөнгө олдог байсан бол Биткойн олборлож байсан тохиолдол гарч байсан удаагүй.
Зарчмын хувьд хүссэн хүн бүр биткойныг өөрийнхөө компьютероос олборлох боломжтой хэдий ч өнөөдөр асар их эрчим хүч зарцуулдаг, зөвхөн цахилгаан хэрэглээний төлбөр нь орлогоосоо давдаг зэрэг асуудал тулгардаг болжээ.
CoinDesk-т бичсэнээр өнгөрсөн есдүгээр сард Крымийн захиргааны газарт ажилладаг хоёр этгээд ажлын компьютероороо биткойн олборлож байгаад баригдсан байна. Түүнчлэн нэгдүгээр сард АНУ-ын Холбооны нөөцийн сангийн ажилтан мөн л дээрх хэргээр шийтгүүлжээ.
Эх сурвалж: BusinessInsider