"Улаанбаатар" олон улсын ес дэх удаагийн кино наадмын шагнал гардуулах ёслол өчигдөр болж, тус наадмыг нээсэн "Чингисийн хүүхдүүд" уран сайхны кино шилдгээр шалгарлаа.
Найруулагч Д.Золбаярын энэхүү бүтээл Франц, Итали, Герман, Солонгос, Испани, Автсрали, Канад, Орос,Хятад, АНУ, Энэтхэг зэрэг улсын кино наадмуудад оролцсоноос гадна Оскарын гадаад хэл дээрх киноны төрөлд өрсөлдөх эрх авсан билээ.
Олон улсын тодотголтойгоор энэ жил ес дэх удаагаа болж буй тус наадамд:
- Шилдэг хүүхдийн кино
- Шилдэг түүхэн кино
- Шилдэг уран сайхны кино
- Нээлтийн кино төрлөөр шилдгүүдээ шалгаруулсан билээ.
Шилдэг хүүхдийн кино номинацид:
- "Хайрын клуб" УСК
- "Маамуу" анимейшн
- "ШилЖилт" УСК
- "Он цагийн эрэлчид" УСК-ууд нэр дэвшиж, "ШилЖилт" УСК шилдгээр шалгарлаа.
Шилдэг түүхэн кино номинацид:
- "Зүрхний хилэн"
- "Харанхуй хад"
- "Бүү март" УСК-ууд нэр дэвшиж, "Фантастик" продакшны бүтээл, "F Studio", "Монгол Контент" ХХК хамтран ажилласан "Зүрхний хилэн" УСК шилдгээр шалгарсан. Найруулагч Б.Тамир тайзнаа шагналаа гардан авахдаа хамтарч ажилласан бүх уран бүтээлчдэдээ талархлаа илэрхийлээд "Гараа сайн бол бариа сайн гэдэг. Бид гараагаа сайхан эхлүүллээ. Маш их сэтгэл хөдөлж байна. Дараа дараагийн наадмуудад амжилттай оролцох байх гэдэгтээ итгэлтэй байна" гэсэн юм.
Уран сайхны киноны төрөлд:
- "Хоёр амь" УСК
- "Сайн аав" УСК
- "Ээж" УСК
- "Хуримын даашинзтай бүсгүй" УСК
- "Явуулын хүн" УСК
- "Өвлийн тууж" УСК
- "Завсарлаагүй хичээл" УСК
- "Цагаан хадаг" УСК-ууд нэр дэвшиж, "Чононгоо фильм"-ийн бүтээл "Ээж" УСК шилдгээр шалгарлаа. Тус киноны зохиолч, продюсер Б.Мөнхтуяа тайзнаа шагналаа гардан авахдаа "Бид олон улсын 10 фестивальд оролцлоо. Улаанбаатар кино фестиваль 11 дэх нь. Бид олон улсын фестивалиудад өрсөлдөхөд эх орондоо ямар шагнл авсан бэ гэж асуудаг. Харин одоо нүүр бардам байхаар боллоо" гэлээ.
Энэ жилийн наадмын онцлох найруулагчаар "Хадаг", "Нохойн орон" зэрэг киноны найруулагч Петр Бросенс сонгогдсон бөгөөд түүний "Хадаг" /19:00 цагт/, "Тав дахь улирал" /20:45 цагт/ киног маргааш iCinema кино театрт гаргах аж. Харин "Нохойн орон" киног 14-ний 16:00 цагт Тэнгис кино театрт толилуулах юм.
Мөн тус наадмын онцлох улсаар АНУ сонгогдсон бөгөөд “Америкийн кино өдөрлөг”-ийг өнөөдөр Тэнгис кино театрт зохион явуулж, 17:00 цагаас эхлэн "Охидын санаачилга", "Хогийн цэгийн хөгжмийн чуулга", "Ахлах тогооч" зэрэг кинонуудыг үзэгчдэд толилуулах ажээ.