“LVMH” компанийн борлуулалтын орлого III улиралд 12 хувиар өсөж, шинжээчдийн таамгаас давсан дүнтэй гарлаа. Орлогоороо дэлхийд тэргүүлэгч тус брэнд ийнхүү борлуулалтын өсөлтөө хадгалсаар байгааг шинжээчид онцолж байна. “Louis Vuitton”, “Fendi” брэндийг эзэмшдэг “LVMH” компани есдүгээр сарын байдлаар сүүлийн гурван сард нийт 10.4 тэрбум еврогийн орлого олсноо мэдэгдлээ. Энэ нь шинжээчдийн таамгаас бага зэрэг давсан дүн болж байгаа юм.
"LVMH"-ийн орлогод хамгийн их жин дардаг загварын болон арьсан бүтээгдэхүүний борлуулалт III улиралд 13 хувиар өссөн бол үнэртэй үс, гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалт нь хамгийн их буюу 17 хувиар өсжээ. Үүнээс гадна бугуйн цаг, үнэт эдлэл болон бусад жижиглэн худалдааны дэлгүүрийн борлуулалтын орлого нь жилийн дүнгээр 14 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
“LVMH”-ийн удирдлага энэ оны хоёрдугаар хагаст борлуулалтын өсөлт саарч магадгүй гэж өмнө нь мэдэгдэж байв. Хэдий тийм боловч санхүүгийн бодит үзүүлэлт эерэг гарсныг шинжээчид онцолж байгаа юм. 2017 оны эхний хагас жилд тус компанийн санхүүгийн үзүүлэлт өмнөх жилийнхтэй харьцуулахад эерэг дүнтэй гарсан байна. 2016 оны эхний хагаст Парист террорист халдлага гарсны улмаас борлуулалтын өсөлт нь буурч байсан юм.
Н.Номин-Эрдэнэ