Хулгайн эд зүйлсийг барьцаанд тавихаас сэргийлж ломбардуудын програм хангамжийг шинэчилж, цахим мэдээллийн санд бүртгэх шаардлагыг тавьж байгаа талаар Нийслэлийн мөрдөн шалгах газрын хэлтсийн дарга Б.Даваажав хэллээ.
Энэ талаар тэрбээр “Барьцаалан зээлдүүлэгч үйлчилгээ эрхлэгчдийн” анхдугаар чуулганы үеэр мэдээлсэн юм.
Нийслэлийн цагдаагийн газар, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо, НИТХ, Стандарт хэмжилзүйн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газар хамтран зохион байгуулсан тус чуулганаар зээлдүүлэгч үйлчилгээ үзүүлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын эрх ашгийг хамгаалах, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн авч үзлээ.
Чуулганаар үйлчилгээ эрхлэгчдийг дэмжин сургалт явуулах, үйлчилгээ эрхлэгчдийн техникийн програм хангамжийг шинэчлэх, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн зохицуулах хэнд хандаж шийдвэрлүүлэх зэрэг нь чуулганы гол зорилго байсан юм.
“Барьцаат зээлийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгж байгууллага нь Монгол улсын иргэдийн санхүүгийн гол эх үүсвэр учир зайлшгүй байх ёстой салбар юм ”
Улаанбаатар хотод иргэдийн богино хугацааны мөнгөн хэрэгцээг хангах зориулалтаар үйл ажиллагаа явуулж буй 590 гаруй “Ломбард” үйлчилгээний байгуулага байдаг гэсэн судалгаа байдаг. Үүнээс харахад хулгайн гэмт хэргийн замаар алдагдсан эд зүйлс ихэвчлэн ломбард, ченж, зах, худалдааны төв зэрэг газруудад худалдаалагддаг болох нь тогтоогдсон байдаг.
Тэгвэл гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлсийг зарж борлуулах эрсдлээс хамгаалах, хулгайн гэмт хэргийг үйлдэж байгаа хүмүүсийг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх, түүнийг заавал даган мөрдөх ажил болгохын тулд тууштай ажиллаж байна гэсэн юм.
Нийслэлийн мөрдөн шалгах газрын хэлтсийн дарга Б.Даваажав ,“ Хулгайн эд зүйлсийг санаандгүй болон санаатайгаар авч хохирлоо эргүүлэн авч чадахгүй байдал гардаг.
Үүнийг таслан зогсоохын тулд барьцаалан зээлдүүлж байгаа эд зүйлсийг бүгдийг цахим мэдээллийн санд шивж оруулах шаардлагыг бид тавьж байна. Ингэснээр аливаа эрсдлээс өөрсдийгөө хамгаалах, хулгайн гэмт хэрэг үйлдэгдлийн зах зээлийг хаах бүрэн боломжтой” гэв.
Т.Номун