Хөрөнгийн зах зээлд яригддаг оройд нь зарж, ёроолоос нь нь худалдан ав гэдэг хуучны үгийг засах цаг ирсэн бололтой. 10 жилийн өмнө санхүүгийн хямрал эхэлж, эрс унахын өмнөхөн буюу 2007 оны аравдугаар сарын 9-нд АНУ-ын хөрөнгийн зах зээл оргилдоо хүрсэн билээ. Тэр үед S&P 500-д бүртгэлтэй хувьцаа худалдан авсан хүн бүр одоо хөрөнгөө хоёр дахин арвижуулаад байна. АНУ-ын хувьцааны зах зээл бонд, алтыг хүртэл оруулаад дэлхийн ямар ч хувьцаа, үнэт цаас, таваараас илүү эргэн өссөн болохыг хажуугийн графикаас харж болно. Санхүүгийн хямралын үеэр хөрөнгө оруулагчид сүйрэл буюу инфляцаас сэрэмжилж байсан тул үнэт металлын үнэ дээшилж байв. Гэвч сүүлийн таван жилд хэт инфляц хэрэгжээгүй тул алтны үнэ дарагдлаа.
Үүнийг юугаар тайлбарлах вэ? Үүний үндсэн хөдөлгөгч хүч нь ихэнх хугацаанд Холбооны нөөц байсан агаад бодлогын хүүг бууруулж, хөрөнгийн үнийг өсгөхийн тулд мөнгөний зөөлөн бодлого явуулсан юм. Гол зорилго нь санхүүгийн хямралд хөтөлсөн АНУ-ын орон сууцны зах зээлийг сэргээх явдал байв. Эхний хоёр шат нь байрны үнийн үнийг тогтооход чиглэсэн. Байрны үнэ 2012 онд QE3 гэж нэрлэгдсэн гурав дахь шатнаас эхлэн дээшилсэн бөгөөд бодит үнээр 2007 оны түвшнээс доогуур байгаа ч одоо өссөн хэвээр.
Дэлхийн зах зээлд Латин Америкийг цөөн жижиг улсыг эс тооцвол АНУ тэргүүлж ирсэн (Венесуэлд хачирхалтай сэргэлт болсон). Үүний зэрэгцээ Евро бүсийн бондын хямрал Европын холбооны олон орныг алдагдалд оруулсан бол Азийн зах зээлүүд ард хоцрох хандлагатай байгаа. Зах зээлд юу гол нөлөө үзүүлэв ээ? Холбооны нөөцөөр дэмжүүлсэн мөнгөний зөөлөн бодлогын улмаас ААА буюу дээд зэрэглэлтэй компаниуд сураг алдарсан бол зээлийн доогуур зэрэглэлтэй олон тооны шинэ компани өөдөлж эхэлжээ.
Хөрөнгө оруулагчид зээлийн боломжит эрсдэл буюу корпорацийн бондын өгөөжөөс Сангийн яаманд төлөх хэмжээ нэмэгдсэнийг тооцож үзсэн нь зээлийн хямралын өмнөх үеийн түвшнээс доогуур байлаа. Зээл маш хямдарсан учир компаниуд боломжийг ашиглан хувьцаа эзэмшигчдэдээ мөнгө төлж, ногдол ашиг тараахын сацуу хувьцаагаа эргүүлэн худалдаж авав. Ийм замаар явсан компаниуд зах зээлийн дунджаас дээгүүр гүйцэтгэлд хүрсэн боловч зах зээлийн нийт хэмжээ багассан билээ. Гэвч хөрөнгө оруулагчид эдийн засгийн өсөлт тааруу үетэй адил болгоомжтой хэвээр байна. Өсөлтийн гэгдэх ашиг нь байнга өсдөг, сайн тоглолттой, үнэ цэнтэй хувьцаанууд арван жилийн туршид үндсэн үзүүлэлттэй харьцуулахад хямд байсан юм.
Үүний зэрэгцээ АНУ-ын эдийн засаг аажмаар хэвийн байдалдаа орж байна. Уналтын үед машины борлуулалтыг өсгөхийн тулд хуучин машины оронд мөнгө өгөх арга хэрэглэж байсан бол одоо хямралын өмнөх түвшиндээ иржээ.
Санхүүгийн салбарт хедж сангууд хамгийн их алдагдал хүлээсэн. Тэднийг 10 жилийн өмнөхтэй харьцуулахад дундаж үзүүлэлтээр бүгд үйлчлүүлэгчдэдээ мөнгө алдсан байна. Макро сангууд хямрал айсуйг мэдэрсэн тул 2008 онд ашигтай ажилласан билээ. Гэвч цөөхөн нь шинэ нөхцөл байдалд дасан зохицож чадсан учир Холбооны нөөц мөнгөний зөөлөн бодлого явуулж, бонд худалдан авч эхлэхэд Евро бүсийн хямралаас алдагдал хүлээжээ.
Маш цөөхөн сан 10 жилд салбартаа хамгийн сайнд тооцогдох арилжаа хийсэн байна. Зарим нь богино хугацааны моргейж худалдаж, 2007 онд зах зээлийн оргил цэгт ашиг олсон (хямралын үед үнэ унаж, салбарын индекс 2015 онд тасалдсан) бөгөөд амжилт нь интернетийн жижиглэн худалдаачид руу шилжиж, Amazon тэргүүтэй компаниуд АНУ-ын жижиглэнгийн салбарт хувьсгал хийлээ. Тэдний хувьцааны анхны үнэ 100 орчим ам.доллар байсан бол эдүгээ бараг 20 мянгад хүрчээ.
Жон Аутерс, Лорен Литерби