Авлигатай тэмцэх газар 13 яам, 27 агентлагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан дүнгээ хэлэлцүүлж байгаа билээ. Энэ удаад Эрүүл мэндийн яам, түүний харьяа агентлагуудад ажилласан тайлангаа Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан баг хэлэлцүүллээ.
ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ОЙ ТЭМДЭГЛЭЖ, АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙЖЭЭ
Эрүүл мэндийн яам хувийн эмнэлгүүдэд магадлан итгэмжлэл олгодог. Ингэхдээ жил бүр үйл ажиллагааг зохицуулсан журмандаа өөрчлөлт оруулдаг, тусгай зөвшөөрөл олгохдоо хуульд заагаагүй бичиг баримтыг иргэдээс шаардаж байгаа нь хүнд суртал, чирэгдэл, авлига үүсгэх эрсдлийг бий болгож байна гэв. Магадлан итгэмжлэл олгох шалгуур үзүүлэлтээ эргэн харах шаардлагатайг Ажлын хэсэг яамны албан тушаалтнуудад зөвлөлөө.
Тус яамны удирдлагаас 2015 онд Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан яамны нийт албан хаагчдад хавтгайруулан 10.2 сая төгрөгийн урамшуулал олгожээ. Мөн зөвхөн хоол, унааны зориулалтаар 3.3 сая төгрөг зарцуулсан нь төсвийн хөрөнгөөр ой тэмдэглэх, арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг даалгасан Засгийн газрын тогтоолыг зөрчжээ.
ЭМЧ НАРТ ХЯНАЛТ ТАВИХ УЧИРТАЙ ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖИЛ НЬ СУРГАЛТ, ТАЙЛАНГААС ХЭТЭРДЭГГҮЙ
Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйд өндөр хяналт тавих учиртай Ёс зүйн хяналтын хороо нь ихэвчлэн сургалт зохион байгуулах, орон нутгаас тайлан мэдээ гаргуулах, аян зохион байгуулах, бүрэлдэхүүн батлах зэргээр ажилладаг байна. Ёс зүйн хяналтын хорооны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд 16 ажил төлөвлөгдсөнөөс зөвхөн 3-т нь Ёс зүйн зөрчлийн мэдээний санд дүгнэлт өгөх, гомдол санал хүлээн авч шийдвэрлэх, зөрчлийн мэдээний санг боловсронгуй болгох, эмнэлгийн ажилтны ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлууд тусгагджээ. Ёс зүйн зөрчил гарган сахилгын шийтгэл хүлээсэн албан хаагчдын нэгдсэн мэдээллийн сан байдаг боловч түүний мөрөөр шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажил дутмаг гэж Ажлын хэсэг дүгнэв.
Эрүүл мэндийн яаманд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэл, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж байгаатай Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг танилцжээ. 2015 онд ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнх нь буюу 40.4 хувь нь эрүүл мэндийн байгууллагын эмчилгээ, үйлчилгээний чанартай холбоотой, харин 17.4 хувь нь эмнэлгийн мэргэжилтний чадвар, зан харилцаатай холбоотой байв.
НЭР БҮХИЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮД ЖИЛД 2-3 ТЕНДЭРТ ШАЛГАРДАГ
Тус салбар дахь худалдан авах ажиллагааны нөхцөл байдалтай танилцахад, тодорхой нэр бүхий зарим аж ахуйн нэгж жилд 2-3 тендер сонгон шалгаруулалтад шалгардаг, төсөл арга хэмжээ төсөвт өртгийн тооцооллыг бодитой хийдэггүй, хэрэгжилтэд захиалагч байгууллагын зүгээс тавих хяналт сул, 2015, 2016 оны гүйцэтгэлийн аудитаар “Хязгаарлалттай” гэсэн дүгнэлтийг өгсөн байхад зөвлөмжийн дагуу арга хэмжээ авч ажиллаагүй, баталгаажаагүй төсвөөр төсөл, арга хэмжээнүүд тусгагдсан зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрсэн байна.
Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2015 оны А/69, 2016 оны А/2 дугаар тушаалаар тус төвийн харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг, мөн төвийн барилгын ажлыг хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг төрийн бус байгууллагын хяналтгүй байгуулж, иргэний хяналт тавих нөхцөлийг бүрдүүлээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “Худалдан авах ажиллагааны ил тоод байдлыг хангах зорилгоор Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, ... оролцуулна.” гэснийг зөрчсөн байна. Түүнчлэн тус төвийн захирал 2015 оны А/01 дүгээр тушаалаар төлбөр хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосон нь холбогдох хууль болон төвийн дүрмээр өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлснээр Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан хориглолтыг зөрчсөн байв.
Ажлын хэсэг тус яамны хүний нөөц, боловсон хүчний томилгоо, төрийн үйлчилгээ, удирдлагаас батлан хэрэгжүүлж буй дүрэм журам, тушаал шийдвэр, төлбөр хураамж, тендер сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөл олгох үйл явц зэрэгтэй танилцаж, дүгнэлт гаргажээ.
Тайлан дүгнэлтийг хэлэлцүүлэхэд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба, Улсын ерөнхий аудиторын зөвлөх А.Энхбат, Эрүүл мэндийн Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон тус яамны удирдах албан тушаалтнууд оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулах эрх бүхий А3 сертификат олгох сургалтад яамны албан хаагчдаа жигд хамруулах шаардлагатайг хэлээд цөөн тооны хэдэн хүн байнга шалгаруулалтыг хийх нь авлигын эрсдэл үүсгэж болзошгүйг сануулав. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар оффшор бүсийн асуудлаар хэрэгжиж буй хуулийн талаар, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог шинээр хэрэгжиж эхэлсэн эрүүгийн хууль тогтоомжийн талаар товч мэдээлж, цаашид ажил албандаа анхаарах шаардлагатайг танилцууллаа.