“Оранж энтертайнмент” болон “Номадиа пикчерс”-ийн хамтын бүтээл “Бүхнээс дээгүүр” уран сайхны кино энэ сарын 28-наас эхлэн бүх кино театруудад гарч эхлэхэд бэлэн болжээ. Бүжгээр холбогдсон залуус хүсэл зорилгодоо хүрэхийн төлөө үнэ цэнэтэй ялалт, ухаарлыг олж авч байгаа тухай өгүүлэх тус кинонд “Монгол модел” агентлагийн загвар өмсөгч М. Намуунцэцэг тогложээ. “Time to talk” энэ удаад түүнийг онцлов.
Хэзээнээс эхлээд загвар өмсөж эхэлсэн бэ?
Би 13 настайгаасаа эхлэн загвар өмссөн. Арван жилийн сурагч байхад охидын дунд “Үнсгэлжин” гээд тэмцээн болдог байсан санаж байна уу. Тэндээс л загвар өмсөгч болох хүсэлтэй болсон. Харамсалтай нь тэмцээнд ороод ямар нэгэн байр эзэлж чадахгүй уйлаад л гараад явна. Дараа жил нь заавал орно гэж өөрийгөө зоригжуулаад бас л чадаагүй. /инээв/ Гэхдээ хоёрдугаар байранд орж байсан. Дараа нь “Сити” дээд сургуулийнхаа загварын шоунд ороод тэргүүн байр эзэлсэн. Тэгээд л Манжуур руу миссийн тэмцээнд явсан. Яг тэр үеээс л загварын ертөнц надад илүү нээлттэй болсон гэж хэлж болно.
“Монгол модел”-д хэдэн жил ажиллаж байна вэ?
Агентлагтаа харьяалагдаад дөрвөн жил болж байна.
Өмнө нь таныг “Хар сувдны нууц” уран сайхны кинонд тоглож байсныг чинь санаж байна.
Их санаандгүй байдлаар л кинонд тоглочихсон. Танил залуу маань гэнэт л намайг нэг юманд шалгуулаач гэж дуудаад очтол баахан жүжигчид суучихсан байсан. Тэгсэн Насаа эгч маань намайг шалгаад “Тэнцэж байна. Одоо зохиолоо унш” гэж хэлсэн. Би бүр гайхаад тэгтэл кино пробонд шалгуулсан юм билээ л дээ. Тэгээд л 14 хоногийн дараа Вьетнам руу зураг авалтанд явсан.
Анхны киноноосоо ямар дурсамжтай үлдэв?
Мэдээж мэргэжлийн бус болохоор жаахан хэцүү санагдаж байсан. Юуг нь ч мэдэхгүй, бас сайн жүжиглэж чадахгүй байсан гээд л эргэлзээ, гайхшрал дундаас л өөрийгөө чангалж ямарч байсан киноныхоо ард гарсан. Гэхдээ санасныг бодвол амжилттай. Сайн баг хамт олны ачаар санаж төлөвлөсөн хугацаандаа бүх зургаа дуусгасан.
Удахгүй таны тоглосон хоёр дахь кино нээлтээ хийх гэж байн. Ямар дүр бүтээсэн бэ?
“Бүхнээс дээгүүр” уран сайхны кинонд Уянгаа гэж DJ охины дүрд тоглосон. Намайг хамгийн их гайхшралд оруулсан нь үсээ ягаан болгох даалгавар байсан. Шинэ хэв маяг, хувцаслалт. Өмнө нь төсөөлж ч байгаагүй. Өмнө нь тоглосон кинотой харьцуулшгүй мэдрэмж төрсөн.
Яагаад тэр вэ?
Энэ кинон дээр надаас маш их чадвар шаардсан. Амьдрал дээр өөрөөс минь тэр ондоо Уянгаа гэх охины ертөнцийг бүтээсэн. Хөгжим сонсох мэдрэмж нь хүртэл шал ондоо. Бас морин хуур тоглож сурсан ш дээ. Их хүйтэнд зураг авахаас эхлээд камерын өмнө уйлах хүртэл амар байгаагүй ээ. Суралцах зүйл ихтэй байлаа. Ер нь би цаашид жүжигчний мэргэжлээр сурна гэсэн шинэ зорилготой болсон. Дөрвөн жил номын дууг нь сонссон хүмүүсийг бодвол надад алдаа дутагдал олон бий. Тийм болохоор ахиад заавал жүжигчнээр сурна. Кинонд тоглоод л цаашдаа морин хуур тогломоор, бүжиглэмээр, DJ хийчихмээр санагдсан. Их сонирхолтой байсан гэх үү дээ. /инээв/
Зураг авалтын үеээр хөгжилтэй зүйл олон л тохиолдсон байх?
Хөгжилтэй гэхээсээ илүү миний уйлдаг хэсэг сэтгэлд илүү тод үлдсэн. Уянгаа найз залуутайгаа хүссэн бүхэндээ хүрнэ гэсэн мөрөөдөлтэй байсан. Гэтэл тэр мөрөөдөл нь нурж унахад өмнө минь өөр нэг ертөнц нээгдэнэ гээд л залуусын хайр сэтгэлийн нандин харилцааг харуулдаг. Найрамдалд зураг авахад аймар хүйтэн байсан. Их даарсан ч надаас гадна олон хүн ажиллаж байгаа болохоор “Би чадахгүйнэ ээ даараад байна” гэж хэлэх зүрх зориг байгаагүй. Угаасаа тэгж хэлж ч болохгүй. Тачигнасан хүйтэнд хөгжим техникийнхээ ард зогсохдоо бараг уйлмаар санагдаж байсан.
Хайр дурлалын гурвалжин дөрвөлжин “өнцөгтэй” кино байх нь ээ?
Үгүй ээ. Манай кино маш гэгээлэг, залуусын хүсэл мөрөөдөл, хайр сэтгэл, зорилго тэмүүлэл гээд хар бараан зүйл нэг ч байхгүй.
Намуунаа гэр бүлийнхээ талаар яриач.
Би нөхөр, нэг хүүхэдтэй. Айл гэр болоод гурван жил болж байна. Тэр маань аливаад их нуруутай, алсын хараатай ханддаг. Надад маш сайн хань болж, намайг үргэлж дэмждэг. “Бүхнээс дээгүүр”-т тоглоход хүү маань дөнгөж ойтой, би хөхүүл хэрнээ л 72 цаг зураг авалтанд гарч байсан. Энэ бүхэнд гэр бүлийнхэн маань миний ард байж, намайг урамшуулж, туслаж дэмжсэн.
Миний мэдэх загвар өмсөгч охид их хожуу гэрлэх шиг санагддаг.
Яг ч тийм биш л дээ. Хүн болгон өөр. Жишээ нь би эрт хүнтэй гэрлэсэн ч гэсэн энэ хүн л миний амь амьдрал мөн гэж бодсон учраас ханиа сонгосон. Магадгүй өөртөө нийцэх хүнээ олоогүй учир гэрлэлт нь оройтдог байх.
Ер нь олны танил болоод ирэхээр дагаад хүмүүсийн шүүмжлэл, хэл ам тасардаггүй юм шиг санагддаг.
Олны танил гэлтгүй жирийн хүмүүс ч гэсэн хэл аманд өртдөг. Хов живэнд хутгалдчихсан л явж байдаг шүү дээ. Би өөрийгөө олны танил гэж боддоггүй. “Хар сувдны нууц”-д тоглосны дараа янз янзын л юм яригдаж байсан. Тухайн үедээ надад хэцүү байсан ч гэсэн ямар үнэн биш дээ л гэж өөрийгөө тайвшруулж орхисон. Заавал олны танил гэлтгүй л үнэн худлаа нь мэдэгдэхгүй яриа гардаг.
Тиймэрхүү үеийг хэрхэн давж гарав?
Зүгээр л тоохгүй орхичих л хэрэгтэй юм байна лээ. Би өмнө нь бол мэддэггүй байсан. Өдөржин бодоод л, уйлаад л... намайг яаж ингэж хэлж чадаж байна аа гэж гомдоод л... /инээв/ одоо бол шал тоохгүй. Хүн болгоныг л ярьдагаас хойш яахав дээ.Хүмүүсийн ярихыг өөр дээрээ хүлээж аваад эмзэглэх үе байх нь байсан.
Таны тухай мэдээлэл цуглуулж суухад Мянганбаяртай холбогдсон гэсэн шар мэдээнүүд цөөнгүй байлаа. Тийм зүйл болоо юу?
Анх киноны постер цацагдсаны дараа тиймэрхүү мэдээлэл гарсан. Гэхдээ яг ч холбож бичээгүй байсан. Харин Мянганбаярын таалалд нийцэх модел гэж бичсэн байсан. Би тэр хүнийг ойроос нэг ч удаа харж байгаагүй. Намуунцэцэг гээд надтай адилхан нэртэй хүүхэн холбогдсон юм байна лээ. Түүнийг л надтай андуурдаг юм билээ. Хүмүүс над руу доромжилж, дайрч давшилсан мессеж илгээх бүрт зураг харьцуулж үз, би биш гээд л тайлбарладаг байсан. /инээв/ Сүүлдээ би бүр тоохоо байсан.
Нэгнээ өөлж гоочилж ярих дуртай эмэгтэйчүүд, сайн сайхан зүйл ярьдаг эмэгтэйчүүдээс дэндүү олон байдаг юм шиг санагддаг.
Би гоё сайхан хүүхнүүдээ үргэлж магтдаг. Надад атаархал, хор шар байхгүй. Миний найз нөхөд, ойр тойрныхон гоё сайхан байвал тэднээсээ үлгэр дуурайл авдаг. Би Болормаа багш, Одгэрэл эгчийг хүндэлдэг. Хамт загварын шоунд орох боломж олдвол илүү их зүйлийг сурч авахыг хичээдэг.
Ер нь загвар өмсөгчид биеийн жингээ хэрхэн барьдаг вэ?
Жин барина гэдэг л хамгийн хэцүү. Би чинь тийм ч туранхай биш. Өмнө нь нэг их таргалдаггүй байсан хүн чинь нөхөртэйгөө учирснаас хойш эрхлээд л хамаагүй идсэнээсээ болоод хурдан жин нэмчихдэг болсон. Өөртөө тохирсон хоолны дэглэм барих их зүгээр санагддаг. Ногоо түлхүү хэрэглээд оройн хоолоо бүр хасахад л жин илт буурдаг.
Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Жаахан хүүхэдтэй, оюутан болохоор тэр бүр чөлөөт цаг гараад байдаггүй. Гэхдээ сүүлийн үед ном унших их дуртай болсон. Ялангуяа түүхийн номнууд их сонирхолтой. Заримдаа шөнөжин ном уншчихдаг.
Танд өөрийгөө юунд илүү авьяастай гэж боддог вэ?
Би зураг зурдаг. Харамсалтай нь сүүлийн үед тэр бүр зурж суух зав гарахгүй юм. Кинонд хамт тоглосон найзууд маань бүгдээрээ л их авьяастай залуучууд байсан. Тэр үед би морин хуур, төгөлдөр хуурын дугуйланд явж хөгжмийн боловсролоо сайжруулахгүй яав даа гэж бодсон. /инээв/ Гэхдээ одоо ч оройтоогүй учир морин хуур сайн тоглож сурна аа.