Сайд нарын асуудлаар МАН-ын бүлэг хуралдаж санал нэгджээ. Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын бүрэлдэхүүний талаарх саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөх юм байна. Х.Баттулга Ерөнхийлөгч “Сайд нар эх орноо гэсэн сэтгэлтэй бол дан, давхар дээлтэй байх нь чухал биш” хэмээн мэдэгдэж байсан билээ. Үүнээс гадна сайдад нэр дэвшүүлсэн хүмүүсэд ашиг сонирхлын зөрчил бий, эсэхийг хянуулахаар АТГ-т хандана. Дээрх газруудаас холбогдох хариу ирүүлж, татгалзаагүй тохиолдолд нэн даруй УИХ-д өргөн барьж, Байнгын хороод, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэнэ. Тус хуралдааны талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийсэн бөгөөд “Сайд нарыг маргааш гэхэд бүрэн томилох боломжтой. Өнөөдөр ч шийдэхэд бэлэн байна” гэсэн юм.
Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.
-Засгийн газар дэд сайдтай байх уу?
-Дэд сайдтай байх, эсэхийг эцэслэн шийдээгүй. Гэхдээ Ерөнхий сайд дэд сайдтай ажиллах байр суурьтай байгаа.
-Шинэ Засгийн газрын гишүүд бүгд “давхар дээл”-тэй байх нь. Энэ нь Засгийн газрын хүчтэй, тогтвортой байлгахын тулд авсан арга хэмжээ гэж ойлгож болох уу?
-“Мэргэжлийн”, “мэргэжлийн бус” гэж Засгийн газарт элдэв нэр өгөх хэрэггүй болов уу. Энэ бол Монгол Улсын Засгийн газар. Ямар ч байсан бид Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар маш нухацтай ярилцсан. Хүчтэй, тогтвортой байлгахын тулд Ерөнхий сайд өөрөө санал гаргаж, нэр бүхий гишүүдийг сайдад нэр дэвшүүлж байна. Нөгөө талаас сайд нар “давхар дээл”-тэй байхыг хориглосон хуулийн ямар нэг заалт байхгүй. Өөрөөр хэлбэл, бид хууль зөрчөөгүй. Тиймээс дэвшүүлсэн хүмүүсээ бүгдийг нь, эсвэл заримыг нь дэмжихгүй байх асуудал гарахгүй болов уу. Манай намынхан дотооддоо учир зүйгээ олсон. Цаашид хагаралдах зүйлгүй.
-Сайдад нэр дэвшүүлсэн хүмүүст ямар шалгуур тавьсан бэ?
-Энэ талаар нэлээд ярилцсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг намын “эвслийн Засгийн газар байгуулах нь гэх мэтээр бичиж, ярьж байсан. Мэдээж бидэнд тал талаасаа ярилцах шаардлага зүй ёсоор тулгарч байсан. Тиймээс мэдлэг, мэргэжил, дадлага, туршлага, салбарын ажлаа мэдэх, эсэхийг нь харгалзан хүмүүсээ нэр дэвшүүлсэн.
-УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад дэвшүүлж байгаа юм байна. Дэд даргад нь хэнийг нэр дэвшүүлэх талаар ярилцсан уу?
-Энэ бол дараагийн асуудал. Томилгоог эцэслэсний дараа үүнийг ярих ёстой.
-У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох үеэр гишүүн Ө.Энхтүвшин нарын гишүүд нам дотроо зарчмаа тохирч чадахгүй байна хэмээн мэдэгдэж байсан. Түүнийг Шадар сайдад нэр дэвшүүлсэн нь зарчмаа тохиросон гэсэн үг үү?
-Ө.Энхтүвшин гишүүн тухайн үед чухам юу гэж хэлснийг нь мэдэхгүй юм. Энэ талаар өөрөөс нь асуусан нь дээр байх.
-Сайд нарт цалингүй ажиллах шаардлага тавьсан тухайд тодруулахгүй юу?
-УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашихаар бол аль нэгийнх нь цалинг авдаг. Үүнийгээ л баримтална.