Германы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “BMW” компани БНХАУ-ын “Great Wall” компанитай хамтарсан үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Шинээр байгуулагдах үйлдвэр цахилгаан автомашины үйлдвэрлэлд төвлөрөх юм байна. Ийнхүү тус компани БНХАУ-д цахилгаан машин үйлдвэрлэх тэргүүлэх брэндүүдийн цувааг үргэлжлүүлж байна. БНХАУ 2025 онд нийт автомашиныхаа тавны нэгийг нь цахилгаан хөдөлгүүртэй болгох зорилт тавьсан нь олон улсын тоглогчдыг татах шалтгаан болжээ.
“T-MOBILE” “SPRINT-ТЭЙ НЭГДЭЖ МАГАДГҮЙ
АНУ-ын харилцаа холбооны “T-Mobile” компани өрсөлдөгч “Sprint” компаниуд үйл ажиллагаагаа нэгтгэх шийдвэрээ энэ сарын эцэст танилцуулж магадгүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр толгой компаниуд болох “Deutsche Telekom” болон “Softbank” компаниуд үйл ажиллагаагаа нэгтгэх яриа хэлэлцээрийг хэдийн эхлүүлээд байгаа юм. “T-Mobile” болон “Sprint” компаниуд харилцаа холбооны тэргүүлэх компаниудад тооцогддог. Тиймээс тус улсын Хууль зүйн яамнаас нэгдэх хэлцлийг зөвшөөрөх эсэх нь талуудын хувьд эрсдэл дагуулсан, тодорхойгүй нөхцөлийг бий болгоод байгаа юм. Ялангуяа Дональд Трампын Засгийн газар асуудалд хэрхэн хандах нь анхаарал татаж байна.
“MURRAY GOULBURN” БИЗНЕСЭЭ ХУДАЛДАНА
Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр Австралид тэргүүлэгч “Murray Goulburn” компанид ӨМӨЗО-ы “Yili Industrial” болон “Fonterra” тэргүүтэй хэд хэдэн компани худалдаж авах санал тавьсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр тус компанийн үнэлгээ 779 сая ам.долларт хүрэх боломжтой байгаа юм. “Murray Goulbur”n компанийн борлуулалт өнгөрсөн онд 10 хувиар буурсан байна. Тиймээс удирдлагууд нь стратегийн шинэчлэл хийж, бизнесээ худалдах шийдвэр гаргаад байгаа юм.
Э.Эрдэнэтуяа