Та ажлынхаа алжаалыг тайлах нэрээр долоо хоногийн нэг оройг уушийн газарт өнгөрөөдөг үү. Эсвэл найзуудын төрсөн өдөр, ажил хэргийн уулзалт зэргээр уух шалтаг байнга олдож, тэр болгондоо баяр хөөрт автаж байна уу. Тэгвэл энэ ярилцлагыг та заавал унших ёстой гэсэн үг.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтолтын эмгэг судлалын клиникийн их эмч Анагаах ухааны докторант С.Мөнхтуяатай архины донтолт болоод өнөөдрийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв 12 чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдгээс нэг чиглэл нь Донтолтын эмгэг судлалын клиник аж. Тус клиник нь архинд донтох эмгэгтэй хүмүүст амбулаториор үйлчлэхийн сацуу тасагтаа хэвтэн эмчлүүлдэг байна.
Донтох эмгэгийн клиник 30 ортойгоос өвчтөнүүдийн 99 хувь нь архины шалтгаанаар хэвтэх бөгөөд гол үйлчлүүлэгчид нь ид насны залуучууд.
ТА СОГТУУРУУЛАХ УНДАА АМСДАГ БОЛ ДАРААХ ДӨРВӨН АСУУЛТ ТАНЫГ СОНЖИНО
-Архины донтолт гэдгийг ойлгомжтойгоор тайлбарлахгүй юу. Хүн өөрийгөө донтогч болсноо хэрхэн мэдэх вэ?
-Энэ сэдвээр хоёулаа хангалттай ярих учраас юуны өмнө уншигчдадаа дараах сорилыг тавья. Хэрэв та ямар нэг хэмжээгээр согтууруулах ундаа амсдаг бол өөрийгөө донтолтын ямар түвшинд яваагаа мэдэж аваарай. Энэхүү богино хугацааны сорилд “Тийм”, “Үгүй” гэж хариулахад л хангалттай.
АСУУЛТ: 1 Танд архиа багасгах юмсан гэх бодол төрж байв уу. “Ядаж ажлын өдрүүдэд уухаа больё. Багасгая” гэсэн шийдэлд хүрч байсан уу.
АСУУЛТ: 2 Архинаас болж анд найз, гэр бүлийнхэн тань сануулга өгч, зэмлэж байсан уу? Жишээ нь найз тань “Уг нь чи сайн залуу. Энэ архинаас болоод надад өгсөн амлалтаа биелүүлээгүй шүү дээ” гэх үгийг эргэн тойрноосоо цөөнгүй удаа сонсож байсан бол…
АСУУЛТ: 3 Архины асуудлаас гэмшиж байв уу? Уусан үедээ өөрийн мэдэлгүй харилцааны асуудал гаргаж түүндээ гэмшсэн үү гэсэн үг.
АСУУЛТ: 4 Архи уусны маргааш бие чинь тавгүйцдэг үү. Энэ нь хордлогод орох, шартах зэргээр үүсдэг. Уусны маргааш шартахыг бид “Зуун зарааг зулзагатай нь залгих” гэж нэрлэдэг. Маш таагүй байдлыг маш оновчтой зүйрлэсэн байгаа биз. Өөрөөр хэлбэл ийм байдалд ордог уу, Түүнийгээ архиар засдаг уу гэсэн санаа. Зарим хүн таагүй байдалд орсноо мэдэхгүй, маргааш нь үргэлжлүүлж уудаг. Тийм байдалд ордог уу?
Эхний хоёр асуултад та 1-2 удаа “Тийм” гэж хариулбал “ТА АРХИ ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭГЧ БАЙЖ БОЛЗОШГҮЙ”. Ийм тохиолдолд долоон хоногт уух хэмжээгээ багасгах шаардлагатай.
2-3 хүртэлх асуултад “Тийм” гэж хариулбал “ТА АРХИ ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭГЧ” юм. Ийм үед өрхийнхөө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Өрхийн эрүүл мэндийн эмч нар анхан шатны тусламжийг үзүүлэх чадвартай байх ёстой. Манайхаас өрхийн эмч нарт давтан сургалтуудыг явуулдаг.
Дөрвүүлэнд нь “тийм” гээд хариулбал АРХИНД ДОНТОХ ЭМГЭГТЭЙ гэсэн үг. Яаралтай эмчлүүлэх хэрэгтэй гэсэн үг. Ийм оношийг авчихсан хүн дүүргийн эрүүл мэндийн төв дэх сэтгэц, наркологийн эмч нарт хандана. Эсвэл манайд ирж зөвлөгөө авна. Манайх ажлын өдрүүдэд 09.00-15.00 цаг хүртэл үнэгүй зөвлөгөө өгдөг.
“Хэтрүүлэн хэрэглэгч байж болзошгүй” гэсэн төрөлд багтсан хүн өөрийгөө азтайд тооцох хэрэгтэй. Учир нь засал авахад хамгийн амархан үе нь тэр юм. Заавал бие махбодио өвчлүүлэхгүйгээр архинаас өөрийгөө хамгаалж чадна гэсэн үг.
26-35 НАСНЫ ЗАЛУУЧУУДЫН АРХИНД ДОНТОХ АСУУДАЛ ХАМГИЙН ИХЭЭР СЭТГЭЛ ӨВТГӨЖ БАЙНА
-Өдөр тутам уудаггүй болохоор хүн өөрийгөө архинд донтсон гэж боддоггүй байх. Гэтэл хэдийнэ хэтрүүлэн хэрэглэгч, донтогч болсон байдаг нь харамсалтай. Өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа бол. Өдөрт хэчнээн хүн архины шалтгаанаар ханддаг вэ?
-Манайд жилдээ 1000 орчим хүн хэвтэн эмчлүүлж байна. Өдөрт 20 гаруй хүн архины шалтгааны улмаас ханддаг.
-Сүүлийн жилүүдтэй харьцуулахад архинд донтох эмгэгтэй хүний тоо өссөн үү, Эсвэл буурсан уу?
-Архинд донтох эмгэг жилээс жилд өсөж байна. Эмэгтэй архинд донтох эмгэгтэй иргэдийн тоо өсөж байгаа нь зүрх шимширсэн асуудал болж байна. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр хүүхэд, залуус Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт байхдаа эрүүл мэндийн ямар нэгэн мэдлэг боловсрол эзэмшдэггүйтэй холбоотой. Ялангуяа охид эмэгтэйчүүд архи согтууруулах ундааг маш их хэрэглэдэг болчихсон. Тэр дундаа тамхинд хамгийн их донтож байна. Замбараагүй татаж байна. Энэ нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулиуд бүрэн хэрэгжихгүй байгаатай холбоотой. Хууль нь зөвхөн цаасан дээр буусан ч бодит байдал дээр хэнд ч хариуцлага тооцож чаддаггүй. Мөн 26-35 насны залуучуудын архинд донтох өвчний асуудал хамгийн ихээр сэтгэл өвтгөж байна. Архинд донтох өвчин нэгдүгээрт нас, хоёрдугаарт хүйс, гуравдугаарт хувь хүний эрүүл мэндийн онцлогоос хамаардаг. Мөн архийг задлах ферментийн идэвхжил хүртэл хүн бүрт өөр байдаг. Энэ бүгдээс улбаалж архинд донтох өвчин ихсэж байна.
-26-35 насны иргэдийн дунд архины хэрэглээ их байгаа нь юутай холбоотой гэж та үзэж байна?
-Яагаад энэ насны залуусыг онцолж байна гэхээр тухайн үеийн нийгэм, орчноосоо шалтгаалан төв мэдрэлийн систем нь хөгжөөгүй буюу 13 наснаасаа тэд архийг ууж хэрэглэсэн байдаг. Тиймээс сэтгэцийн гүн өөрчлөлтөд орж архины цагаан солио тусах үзэгдэл цөөнгүй байна. Тэдний эрүүл мэндийн боловсрол муу учраас маш их үгүйсгэл ихтэй, өөрийгөө өвчилсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй.
-Энэ насны залуус архинд донтсон иргэдийн хэчнээн хувийг эзэлж байгаа вэ?
-Архинд донтох эмгэгтэй хүмүүсийн 65 хувийг 26-35 насныхан эзэлж байна. Нөгөө талаас эмчилгээний асуудал хүнд байгааг энэ насан дээр онцлох хэрэгтэй.
НИЙСЛЭЛД ДОЛООН ХОНОГТ 400 ОРЧИМ ХҮН АРХИНЫ ХОРДЛОГООР ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА
-Тэгвэл 35-аас дээш насныхны архины хэрэглээ хэр байна?
-35-аас дээш насныханд архинд донтох эмгэг цөөнгүй илэрдэг ч тэд эмчлүүлэх хүсэл эрмэлзэлтэй, эрүүл мэнддээ анхаарч чаддаг.
-26-аас доош насны өсвөр үе, залуучуудын архины хэрэглээ өнөөдөр ямар байгаа вэ. Баар, цэнгээний газруудад ихэвчлэн дунд сургуулийн болоод оюутан залуус үйлчлүүлдэг. Тэгэхээр энэ насанд архины хэрэглээ илүү байгаа юм шиг санагддаг?
-26-аас өмнөх насныхан хэрэглэгч, хэтрүүлэн хэрэглэгчийн түвшинд явж байгаа.
-Танайд хандаж байгаа залуусын дийлэнх нь өөрийгөө архинаас хамааралтай болсноо ухамсарлаад ирж байна уу, Эсвэл гүн хордлогод орсон хойноо эмнэлэгт ханддаг уу?
-Донтох эмгэг бол иргэдийн эрүүл мэндийн боловсрол муутай холбоотой. Сүүлийн үеийн хандлага харьцангуй өөрчлөгдөж байна. Өвдөхөөсөө, мөнгө зарахаасаа өмнө эрүүл мэндийн байгууллагад хандах ёстойгоо ухамсарладаг болжээ. Тиймдээ ч манайд ухамсраараа ирдэг. Мэдээж хүндэрсэн хойноо ирэх нь ч бий. Манай эмнэлэг хүмүүсийн сайн дурын үндсэн дээр эмчилгээ хийдэг. Монгол улсад албадан эмчилгээ бас бий. Төв аймгийн Майнтад архи, мансууруулах бодисонд донтсон иргэдийг эмчилдэг. Ихэвчлэн нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй хүмүүсийг шүүхийн шийдвэрээр хоёр cараас хоёр жилийн хугацаанд цагдаагаар харгалзуулж албадан эмчилдэг.
-Архинаас болж жилд хэчнээн хүн хорвоог орхиж байна?
-Архи амны хөндийн салстаас эхлээд цусаар дамжиж зайлшгүй 80 хувь нь элгэнд шимэгддэг учраас гэмтээхгүй эрхтэн гэж байдаггүй. Зарим хүн аспирин ууж, архиа хөлсөөр гадагшлуулдаг хэмээн эндүүрдэг. Гэтэл арьс салстаас 20 хувь нь л гадагшладаг. Үнэндээ архи арьс салст, хөлс, шээсээр ялгардаг. Тэгэхээр хэдхэн хувьд найдаад ууж болохгүй. Ер нь архинд донтдог, архины хэрэглээ өндөртэй хүний элэгний шинжилгээ өөрчлөлттэй гардаг. Эдгээр хүний элгэнд үрэвсэл явагдаж байдагтай холбоотой. Донтох өвчин нь нарийн мэргэжлийн эмч дээр оношлогддог өвчин. Хүндэрсэн хойноо илрэх нь маш аюултай. Энэ чинь нас баралтын маш том шалтгаан байхгүй юу. Архи нь халдварт бус өвчний нас баралтын хамгийн голлох шалтгаан. Нийслэлийн хэмжээнд долоохон хоногийн дотор 400-аад хүн архины хордлогоор эмчлүүлж байна. Тэндээс 4-10 нь амь насаа алдаж байна. Жишээ нь Дүүргийн эмнэлгийн сэхээний тасагт эмчлүүлж байгаад хүн амиа алдахад үндсэн гол шалтгаан нь архины хордлого байдаг. Архи нь эрхтэн систем гэмтээснээс амь насаа алдахад хүргэдэг учраас нас баралтад шууд нөлөөтэй.
-Долоо хоногтоо нэг удаа заавал наргидаг амьдралын хэмнэлд орсон хүмүүс цөөнгүй бий. Энэ нь донтолтын тод жишээ мөн үү?
-Өвчин эмгэгээ хүндрүүлж байна гэсэн үг. Гэхдээ сүүлийн үед залуучуудыг муу хэлээд байж болохгүй ээ. Миний харж байгаагаар 29-өөс өмнөх насны хүүхэд залуус эрүүл мэндийн боловсролдоо харьцангуй анхаардаг болчихсон. Архи хэтрүүлэлгүй соёлтой хэрэглэдэг залуус цөөнгүй бий гэж боддог.
ТАВАН ЖИЛИЙН ӨМНӨ ЭМЭГТЭЙ ХҮН БАРАГ ХЭВТДЭГГҮЙ БАЙЛАА. ӨНӨӨДӨР ДУГААРЛАДАГ БОЛЖЭЭ
-Та түрүүн эмэгтэйчүүдийн талаар цухас дурдсан. Эмэгтэйчүүдийн архины хэрэглээ тэгтлээ өссөн юм уу?
-Эмэгтэйчүүдийн асуудал өр өвтгөдөг. Таван жилийн өмнө манай тасагт эмэгтэй хүн бараг хэвтдэггүй байлаа. Гэтэл өнөөдөр дугаарладаг болжээ. Үнэхээр ихсэж байгаа. Ирээдүйн хор нөлөөг нь бодолгүйгээр эмэгтэйчүүд архийг их уудаг болсон. Эрэгтэй хүн архи уувал айлын нэг багана унадаг бол эмэгтэй хүн сархдад дурлавал хоёр багана нурдаг. Эрэгтэй хүүхэд ээждээ илүү хайртай байдаг. Томрох тусмаа л ээжийнхээ үйл хөдлөлөөс үлгэр авна. Тэгэхээр эх хүний архины хэрэглээ хүүхдэдээ илүүтэй муугаар нөлөөлнө.
-Архинд донтох өвчин удамшдаг уу?
-Удамшихгүй. Харин хүмүүжлээр дамждаг. Хамгаас их хайрладаг ээжийнхээ архи уухыг үргэлж хардаг гурван настай хүүхэд 10 жилийн дараа архинд донтчихсон явахыг үгүйсгэхгүй. Өнөө үед хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал болсон, хүүхдийнхээ дэргэд архи уудаггүй залуус их. Тийм учраас ирээдүйг гэрэл гэгээтэй харахыг хүсдэг.
-Монгол улсын архидан согтуурахтай тэмцэх хуульд хоёр хувиас дээш спирт агуулсан зүйлийг согтууруулах ундаа гээд заачихсан. Гэтэл айрганд спирт агуулагддаг. Хөдөө орон нутагт айргийн хэрэглээ их. Тэгэхээр урагт, хүүхдийн оюуны хөгжилд нөлөөлөхгүй гэх баталгаа алга. Тийм үү?
-Намрын айраг 23 хувь хүртэл спиртийн агууламжтай. Цайгаа чанаж, хоолоо хийж иддэггүй дан айрагтай хөдөөд оюуны хомсдолтой хүүхдүүд илүүтэй төрж байгаа нь судалгаагаар батлагдчихсан. Архинд донтох өвчтэй эцэг эхчүүдийн хүүхдүүдийн 52.2 хувь нь оюуны хомсдолтой байгааг эрдэмтэн доктор Дэндмаа хэдийнэ судалчихсан. Ийм судалгаа байсаар байтал өнөөдөр пиво хамаагүй гээд уугаад байж болохгүй. Ганцхан сарын дотор пивийг замбараагүй уувал архинд донтох эмгэг л үүснэ.
АРХИ ҮРГЭЛЖ БУСДААС ӨӨ ХАЙДАГ, ӨРӨВДҮҮЛЭХ ТҮРЭМГИЙ ЗАН ЧАНАРЫГ БИЙ БОЛДОГ
-Архинд донтохоос үүдэн зан аашинд ямар өөрчлөлт явагддаг юм бэ?
-Архи, согтууруулах ундааны үйлчлэл урт болон удаан хугацааны гэсэн хоёр хэлбэрээр явагддаг. Богино хугацааны турш үйлчилдэг үйлчилгээг согтолт гэдэг. Өөрөөр хэлбэл нэг литр цусанд хэдий хэмжээний архи оногдсоноос хамааран согтолтыг тодорхойлдог. Хөнгөн, дунд, хүнд, комын зэрэг дөрвөн хэлбэрийн согтолт байдаг. Харин зарим хүнд хэв шинжит бус согтолт явагддаг. Амслаа л бол ба сэтгэл санаа хөнгөрч, хөөрөх бус шууд ааш авир нь өөрчлөгдөж, ухамсарт ухаанаа алддаг согтолт бий. Ийм хэв шинжит согтолттой хүмүүс үргэлж уухгүй ч сар, жил, амьдралдаа нэг удаа хүртэхдээ гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй. Амьдралд анх удаа амсахдаа гэмт хэрэгт орсон тохиолдол ч байдаг. Ийм хүмүүс архинаас татгалзах хэрэгтэй. Архинд донтох өвчин нь хүний зан чанарт шууд өөрчлөлт өгнө. Үүний гол шинж бол сэтгэц хараат байдалд ордог явдал юм. Архи уумаар санагдана… Тэр хүслээ хорьж дийлдэггүй.
Жишээ нь дөрвөн давхарт түгжлээ гэж бодоход цонхоороо үсэрч буугаад тэр гэмтлийг тоохгүйгээр архи ууна гэсэн үг. Ийм гэмтэл авсан хүн зөндөө бий. Тэр хүний сэтгэц, ааш авирт өөрчлөлт орсон учраас ийм үйлдэл хийж байгаа юм. Архи мэдрэлийн шингэний цохицуулгийг алдагдуулдаг учраас хүний зан чанарт өөрчлөлт үүсдэг. Архи хүнийг тайвшруулж, инээлгэдэг, эелдэг зөөлөн байлгадаг ферментүүдийг дарангуйлдаг. Тиймээс өөнтөгч, гомдомхой, ууртай, уцаартай хэв шинжид оруулдаг.
Нийт найман зан чанарын өөрчлөлт бий болно. Дандаа өөрийгөө өрөвдөж, архийг дээдэлнэ. Архийг нь асгасан хүнийг цохиж авна. “Чи яахаараа миний уух гэсэн архин дээр ороод ирэв ээ” гэж хүн зодоод амийг нь бүрэлгэж насаараа шоронд орсон хүн байна. Архи үргэлж бусдаас өө хайдаг, өрөвдүүлэх түрэмгий зан чанар бий болдог. Учир нь архи хүний уураг тархийг сонгомолоор очиж гэмтээн бие организм, биеийг хараат байдалд оруулна. Гэмшихээ болино. Өөрийгөө үргэлж хамгаалж, үгүйсгэнэ. Ийм олон янзын өөрчлөлтийг гаргадаг учраас гэмт хэргийн 90 хувийг согтуугаар үйлдэж байна. Гэр бүл салалтын 60 хувь, хүчирхийллийн 98 хувийг согтуугаар үйлддэг гэх судалгаа бий.
-Тэгвэл бид хэр хэмжээнд хүртэх ёстой юм бэ?
-Эмэгтэй хүн бол 250 мл пивийг долоо хоногт нэг, эрэгтэй хүн 330 мл буюу нэг жижиг лааз пиво ууж болно. Энэ нь эрүүл мэндээ хохироохгүйгээр, донтолт үүсгэхгүйгээр уух боломж. Архи, пиво, вино, вискиг задалдаг фермент хүний элгэнд бий.