“Сөгнөгөр хайрхан” компаний захирал Т.Энхболд Эрх чөлөөний талбайд 30 хоног дөнгөтэй суулт хийхээ мэдэгдлээ.
Учир нь тэрбээр 2012 онд Дархан-Уул аймагт байрлах өөрийн эзэмшлийн 3400 м/кв газар дээрх барилгыг аймгийн 400-600 орчим ахмадад засварлаж өгөх санааг гаргажээ.
Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Д.Хаянхярваа нараас дэмжлэг хүсэхэд тухайн үед зөвшөөрсөн хэдий ч өдий хүртэл амлалтаа биелүүлэхгүй, баталгаажуулсан зөвшөөрөл өгөөгүй байгаа аж.
Тиймээс Т.Энхболд өнөөдөр 09.00 цагаас 12.00 цаг хүртэл хүзүүндээ гинжтэй, 13.00 цагаас 17.00 цаг хүртэл дөрвөн мөчөө дөнгөлж суух юм байна.
Энэ суулт нь 30 хоног үргэлжлэх бөгөөд “Төр засгаас батлан даалт өгөхийг л хүссэн, дөрвөн жилийн турш энэ асуудлаар хөөцөлдөж, аргаа барсан учраас ийн суулт хийж байна” хэмээн Т.Энхболд тайлбарлалаа.
А.Билгүүнгэрэл