-Та Монголын менежментийн салбарт хөл тавиад 45 жилийг ардаа үджээ. Энэ замналаасаа хуваалцана уу?
-Юуны өмнө мэргэжил нэгт нөхөд, эрдэмтэн багш нар, надтай хамт хичээллэж төгссөн мянга, мянган шавь нарынхаа амар мэндийг мэндчилье.
Хүний амьдралын 45 жил нэг бодлоор богино, нөгөө бодлоор урт хугацаа байна шүү. 70 насны өндөрлөгөөс эргэн харахад бас ч богино биш. Гэхдээ цаг хугацаа бол нэг л хэмжүүр.Хийсэн бүтээсэн нь чухал хэмжүүр байдаг бололтой. Энэ хугацаанд юу амжуулж бүтээв гэхээр өөрөөсөө ч ичмээр бодогдох юм. Амьдралын олон нугачаанд хүн болох гэж будилж, бүдэрч, тэмтжиж явсаар бүр 25 нас хүрч байж сургууль соёлын бараа харсан хүн шүү дээ би.
би алдсан 8 жилээ нөхөж үе тэнгийнхнээ гүйцнэ гэсэн хатуу даалгаврыг өөртөө өгсөн байсан,
Энэ мэргэжлийг сонгоогүй ээ, надад нам засгаас өгсөн хуваарийн дагуу л элсэн орж суралцсан хэрэг. Арван жилийн сургуулиа төгсөөд 8 жилийн дараа их сургуульд орсон болохоор математикийн төрлийн хичээлүүдээ бүгдийг нь хоолтойгоо холиод идчихсэн байсан. Их сургуулийн хичээлийн эхний улиралд өнөө мартсан юмаа сэргээх гэж ихэд хичээн суралцсан. Нилээд ч ядарсан санагддаг юм. Гэхдээ би алдсан 8 жилээ нөхөж үе тэнгийнхнээ гүйцнэ гэсэн хатуу даалгаврыг өөртөө өгсөн байсан, түүнийхээ төлөө өөрийгөө овоо ч ташуурдсан даа. Хувь заяаны тохиолоор элссэн энэ мэргэжил маань миний аз болоход харин ч гоё мэргэжил байсан. 2-р курсээсээ эхлэн ачит сайн багш нараа дагалдан хичээлийн бус цагаар нэмэлт даалгавар авч, зарим чиглэлээр судалгаа шинжилгээ, боловсруулалтад нь гарын үзүүрт нь зарагдаж эхэлсэн маань намайг энэ мэргэжилд улам сонирхолтой болгосон. Хоёрдугаар курсээсээ оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцож эхэлсэн.
Оюутны эрдэм шинжилгээний ажил хийж, үр дүнгээр нь илтгэл хэлэлцүүлж улмаар улсын уралдаанд 2-р байр, анги хамт олноороо 1-р байр, алтан медаль, олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурлаас тэргүүн байрын шагнал хүртэж байлаа. 4-р курсээсээ зарим хичээлийн конспект бэлдэж, 5-р курст орох жилээ хичээл зааж эхэлсэн. Таван жил суралцах хугацаандаа нэгдүгээр курсын эхний семистрт нэг хичээл дээр сайн дүн авсан нь математик байсан. Үлдсэн улирлуудад бүх хичээлдээ онц сайн дүнтэй суралцаж, их сургуулиа Аж үйлдвэрийн эдийн засаг, удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалт мэргэжлээр, инженер- эдийн засагч мэргэжлийн цолтойгоор “улаан” дипломтой төгсөж, шууд багш болсон доо. Миний ийнхүү зорилгодоо хүрэх анхан шатыг давахад хүчлэн залсан ачит хүн бол Монгол улсын гавьяат багш, эдийн засгийн ухааны доктор, профессор Нанзадын Цэнд багш минь билээ.
Хувь заяаны тохиолоор элссэн энэ мэргэжил маань миний аз болоход харин ч гоё мэргэжил байсан.
Багшийнхаа ачийг үргэлж бодож явдаг юм аа. Намайг халуун дулаан хүлээн авч, багш болоход бүх талаар дэмжиж тусалсан хамт олон бол Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Ломбоцэрэнгийн Гүржав эрхлэгчтэй Үйлдвэрлэлийн улирдлага, зохион байгуулалтын тэнхимийн хамт олон байсан.Тэнхимийн бүх багш нар бол миний багш байсан юм. Жинхэнэ эрдмийн их уурхай байсан даа. Тийм хамт олон дотор орсон би чинь өөрийгөө хоёрдох удаагаа улам сайн ташуурдах хэрэгтэй болсон. 1990 он хүртэл багшлах хугацаандаа багш, орлогч декан, декан, тэнхимийн эрхлэгч зэрэг ажлуудыг гүйцэтгэж хамт олонтойгоо эвтэй найртай байж, хамтын хүчээр судалгаа, сургалтын талаар багагүй зүйл амжуулсан. Манай Инженер-эдийн засгийн факультет, тэнхимийн хамт олон бол судалгаа, сургалтыг амжилттай хослуулж чаддаг, номын бүтээл арвинтай, олон аспирант, оюутантай, нийгмийн идэвхи маш сайтай, мэргэжлийн хүрээнд төр захиргааны байгууллага болон үйлдвэр аж ахуйн газруудтай нягт хамтран ажиллаж чаддаг, удирдахуйн ухаан болон, үйлдлэгт гарч буй шинэ зүйлсийг соргогоор олж авч чаддаг, хөгжлийн төлөө, өсөн дэвших, урагшлахын төлөө бүрдсэн цул нэгдэл байсныг дурсан санахад тун бахдалтай байна. Ачит багш нарынхаа олгосон мэдлэг, сургасан арга барилд тулгуурлан, шинэ цагийн сайн туршлагаас суралцан, хойч үеийнхэнтэйгээ мөр зэрэгцэн, ажиллаж байна.
-Таны хувьд улс төр, албан тушаал, мөн мэргэжлийн карьерын аль алинд амжилттай ажиллаж чадсан хүн гэдгийг бид мэднэ. Та улс төрд хэрхэн орсон бэ?
-Хамгийн товчоор хэлвэл би гэдэг хүн чинь улс төрд урсгалаар орсон амьтан шүү дээ. Ер нь нийгмийн ухааны чиглэлийн багш нар бүр 1986-1987 оны үеэс улс орны эдийн засгийн байдал, өсөлт удааширч байгаагийн уг шалтгаан, Социалист орнуудын Эдийн засгийн харилцан туслалцах Зөвлөлийн үйл ажиллагаа, социалист интеграцийн байдал зэрэг мега болон макро,микро эдийн засаг, удирдлагын талаар мэргэжлийн хувьд их ярилцдаг, сэм сэмхэн мэтгэлцдэг байсан юм шүү. Дайран дээр давс гэгчээр ЗХУ-д М.С.Горбачёвын “Перестройка” гарч ирсэн нь бүр “хужир” болсон.
Далд ярьдаг юмны зарим хэсгийг ил ярьж эхэлсэн. Энэ нь явсаар 1990 онтой золгосон хэрэг. 90 оны ардчиллын давалгаанд хүн бүр л оролцсон байх. Бид, манай ПДС-ийнхэн идэвхитэй оролцсон. Манай Алтангэрэлийн Энхбаатар багш, Галсангийн Цогбадрах, Чойжингийн Хурц, сүүлд Дарханы сургуульд шилжсэн Пунцагийн Эрдэнэбат багш, Янгалагийн Шуурав багш гээд хэсэг нөхөд цуглаж, нөхцөл байдлыг ажиглаж, ярилцаж байгаад “Сүхбаатарын дуудлага” хөдөлгөөн байгуулсан. Хөдөлгөөний гол зорилго бол МАХН-ыг шинэчлэх, анхан шатнаас нь шинэчлэх байлаа.
Учир нь бид 15 сарын турш Ардчилсан Үндсэн хуулийн төсөлтэй зууралдаж, 76 хоног хоног мэтгэлцэж, хэлэлцэж, зөвшилцөж байж шинэ Үндсэн хууль баталсан түүхтэй.
Тэр цагийн ээдрээн дунд биднийг хардах сэрдэх, эсэргүүцэх, дэмжих хүмүүс олон л байсан. Энэ маань улс төрд орох анхны сэжим түлхэц болсон байх. БНМАУ-ын Ардын Их хурлын 12 дах удаагийн сонгуулиар Архангай аймгийн Өлзийт сумын хөдөлмөрчдийн хурлаас Сумын ардчилсан холбооноос миний нэрийг дэвшүүлж, улмаар Депутатаар сонгогдсон. БНМАУ-ын АИХ-ын анхдугаар хуралдаанаас Улсын Бага хурлын гишүүнээр сонгогдон 1990 оны 9-р сарын 13-наас 1992 оны 8-р сар хүртэл ажилласан. Хоёр жил хүрэхгүй бага хугацаа боловч АИХурал, Улсын Бага хурал бол Монгол улсын түүхэнд нэрээ мөнхөлсөн гавъяатай гэж боддог юм аа. Учир нь бид 15 сарын турш Ардчилсан Үндсэн хуулийн төсөлтэй зууралдаж, 76 хоног хоног мэтгэлцэж, хэлэлцэж, зөвшилцөж байж шинэ Үндсэн хууль баталсан түүхтэй. Энэ хугацаа бол миний улс төрийн карьерийн эхлэл ба төгсгөл. Богинохон, авсаархан түүх байгаа биз? Далим болгон сонирхуулахад манай инженер-эдийн засгийн болон бизнесийн удирдлагын мэргэжлийн төгсөгчид Улсын Бага хурлаас эхлээд өнөөгийн Улсын их хурал хүртэл парламентийн суудал алдаагүй яваа шүү дээ. Тэгэхээр миний улс төрийн карьер гэхээс илүүтэй манай “менежментийн шавь сургууль”-ийнхний улс төрийн карьер мундаг байгаа биз?
-Та ер нь хэр олон шавьтай вэ? Онцлог шавь нарынхаа тухай ярина уу.
-Их сургуульд 40 дэх жилдээ багшилж байна. Энэ хугацаанд 3000 хол давсан шавь нартай болсон байна. Надтай мэргэжлийн талаар зөвлөлдөж, миний лекц, хичээл, семинарт богино хугацаагаар оролцож, намайг багш аа гэж дууддаг бас 4000 гаруй хүн байдаг юм билээ. Нийлүүлээд тооцвол 7-8 мянга болсон байна лээ.Шавь нараасаа хэн нэгнийг онцлох нь тийм ч сайн биш байх. Хүн бүр өөрийн давуу сайн талтай. Сайн сайхан талыг нь хэлж дуурсгаж байвал хүн гэдэг амьтан чинь урам авч байдаг юм. “Бурмаар тэжээхээр урмаар тэтгэ” гэдэг дээ. Миний шавь нарт бүгдэд нь сайн чанар, амжилт бүтээл байлгүй яахав. Өнөөгийн бидний хэмжүүрээр ярьвал олон арван том дарга нар, бизнесч нар, төр нийгмийн зүтгэлтнүүд, эрдмийн зэрэг цолтой том эрдэмтэд, монгол улсын гавьяат цолтонгууд олоон олон.
Хүүхдийг зөв, сайн хүн, чадварлаг мэргэжилтэн болгоход оюун ухаанд нь хамгийн зөв, шинжлэх ухаанч мэдлэгийн мэдээлэл, мэргэжлийн ур дүй суулгах нь чухал.
Шавь нартаа би хоёр зүйл онцлон захидаг байсан, одоо ч хэвээр. Нэгд, чи сайн мэргэжилтэн байхын зэрэгцээ, сайн хүн бай, хоёрдугаарт, мэргэжлийнхээ хүрээнд өргөн цараар сэтгэж, нийгмийн аливаа үзэгдэл үйл явцыг олон талаас нь харж сур гэж захидаг юм аа.
-Оюутан Таны нүдээр... ?
-Хүүхдийг эрүүл чийрэг өсч торниход эрүүл, шим тэжээлтэй идээ ундаа, хоол хүнс хэрэгтэй. Хүүхдийг зөв, сайн хүн, чадварлаг мэргэжилтэн болгоход оюун ухаанд нь хамгийн зөв, шинжлэх ухаанч мэдлэгийн мэдээлэл, мэргэжлийн ур дүй суулгах нь чухал. Оюутнууд бол оюун ухаанаар байнга өлсөж, цангаж явдаг амьтад. Өлсөж, цангаж яваа амьтанд хог ургамал, хортой тэжээл өгч хэрхэвч болохгүй. Залуу хүмүүс юмыг хүлээн авах чадвар маш өндөр. Зүйрлэн хэлбэл, уураг тархины үйл ажиллагааны хүлээн авах чадвар нь “соронзлог” үе дээрээ байдаг. Сайныг ч авна, саарыг ч авна. Шүүлтүүр нь тийм сайн биш үе. Манай залуу багш нар үүнийг анхаарууштай санагддаг. Оюутнуудтай олон жил хамт байсан хүний хувьд тэднийг хараад юу хүсч байгааг нь гадарладаг болсон шүү. Хөрсийг нь зөв тавиад, зөв чиглүүлээд, урмыг нь байнга сэргээгээд байвал ургана даа, ургана.
-Та ИДС-ийн менежментийн багш нарын дунд жил бүр зохион байгуулдаг “ПУДА-Менежментийн хичээл”-ийг санаачилсан хүн. Яагаад ийм хичээл санаачлах болсон бэ?
-Би энэ хичээлээр анх амлаж, энэ хичээлээр менежементийн мэдлэгийг оюутан залууст дамжуулаад 40 гаруй жил болж байна. Мэдлэгийн мэдээлэл миний хэмжээнд нилээд цугласан гэж боддог. Би цуглуулсан мэдлэгийн мэдээллээ голчлон оюутнуудад хүргэсэн байдаг. 1990-ээд оноос хойш боловсролын либеральчлалын үр дүнд олон сургууль байгуулагдаж, тэнд эдийн засаг, менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрүүд гарч ирсэн. Уг хөтөлбөрүүдэд Менежментийн суурь хичээл зоогдож, түүнийг нь энэ цагийн эрдэм номтой залуу багш нар хөтлөн явуулах болсон. Тэдэнтэй мэдлэгээ хуваалцах, тэднээс эрдэм сурах хүсэлдээ хөтлөгдөн санаачилсан юм. Гэхдээ их хожим сэтгэсэн гэж өөрийгөө бас зэмлэдэг. 60 нас хүрч байж эхэлсэн шүү. Залуучууд маань миний санаачлагыг дэмжиж, бид жил бүр цугладаг уламжлалтай болжээ. Энэ хичээлд 200-300 багш нар хамрагдсан болов уу? Өгөөж, үр дүнгийн талаар манай багш нар илүү хэлэх байх аа. “Пуда багшийн хичээл” бидний нэгэн бренд болсон юм биш үү? Энэ бол миний бүтээл биш, бидний хамтын бренд шүү. Багш нартаа машид баярлаж байдаг. Цаашид энэ хичээл үргэлжиж байна гэдэгт итгэж байна.
-“Эрдмийн шувуу” оюутны эрдэм шинжилгээний бага хурлын санаачлагч нь ТА, оюунлаг олон оюутнуудын эрдэм судлал, амжилтын гарааг эхлүүлсэн буянтай ажил гэж боддог. Энэ талаар таны бодлыг сонсоё ?
-Энэ бол миний оюутан насны амьдралын үргэлжлэл. Тэртээ 1970-аад оны эхний жилүүдээс улбаатай. Энэ цомыг би оюутан байхдаа социалист орнуудын оюутны эрдэм шинжилгээний олон улсын хуралд оролцон, тэргүүн байр эзэлж эх орондоо авчирсан цом юм. Багш болсноосоо хойш оюутны эрдэм шинжилгээний ажлыг дэмжиж ирсэн. Зах зээлд шилжсэнээс хойш, тухайлан 1993 оноос сургуульдаа хавар бүр оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж ирсэн. Өөрөө гардан зохион байгуулж удирддаг байлаа. “Эрдмийн шувуу” цомтой болоод 13 жил болж байна.
Сүүлийн 10 жилд энэхүү эрдэм шинжилгээний хурал цар хүрээгээ тэлж улсын чанартай, олон сургуулийн оюутнууд хичээнгүйлэн бэлтгэж оролцдог болжээ.
Манай факультет, салбарын хэмжээнд зохион байгуулагдсан хуралд бэлдэж, оролцож байсан оюутны тоо 2000 хол давсан байна лээ. Цомтой болсноос хойш жилд дунджаар 70-80 илтгэл бэлдэж 100 орчим оюутан оролцож байна. Үүнийг 12 жилээр тооцвол 1000 гаруй оюутан оролцсон байна. Оюутны эрдэм шинжилгээний ажил хийж байсан хүн төгсөж гараад муугүй мэргэжилтэн болдог. Аливаа асуудлыг шийдэхдээ шинжлэх ухааны үндэстэй судалгаа, шинжилгээ, боловсруулалтанд тулгуурлах арга барилтай болдог нь харагддаг. Эрдэм шинжилгээний хуралд оролцож байсан шавь нараас эрдмийн зэрэг цолтой олон хүн байна. Төр, бизнесийн хүрээнд амжилттай ажиллаж байгаа хүмүүс байна. Мэргэжлээрээ хэнд ч гологдохооргүй амжилттай ажиллаж, хүлээн зөвшөөрөгдсөн олон сайхан мэргэжилтнүүд байна аа. Сүүлийн 10 жилд энэхүү эрдэм шинжилгээний хурал цар хүрээгээ тэлж улсын чанартай, олон сургуулийн оюутнууд хичээнгүйлэн бэлтгэж оролцдог болжээ. Хүлээлт ихтэй том, бренд арга хэмжээ болсон байна.
-“Чингис хааны менежмент”-ийг судалдаг хүний хувьд өнөөгийн манай менежментэд тулгарч байгаа асуудал юу байна вэ? Хэрхэн шийдвэл зохилтой бол. Гадны сайн туршлага бүр нэг л сайн нутагшихгүй байх шиг?
-Байгууллагыг амжилттай удирдая гэвэл бусдаас уламжилсан сайн туршлагаас гадна монгол хөрсөн дээр олон зууны турш туршигдаад хэрэглээд ирсэн өв менежментээ судлах л шаардлагатай гэж боддог хүн дээ. Энэ хоёрыг сайн хослуулж чадвал амжилт олно. Хослуулж чадах нь монгол хүн л байх учиртай.
-Та сайн багш, сайн эрдэмтэн судлаачийн талаарх бодлоо хуваалцана уу?
-Оюутнууд бол багшийн сайн мууг тодорхойлох экспертүүд мөн. Харин эрдэмтнийг түүний бүтээл илэрхийлэх байх аа. Би хэн нэгэн эрдэмтнийг сайн муу гэж хэлвэл алдас болно. Харин бүтээлийг нь уншиж, тэндээс олз олвол, тэр эрдэмтнийг хүндэлж явдаг юм. Эрдэмтэн хүн бол эдийн биш, эрдмийн их шуналтай байдаг гэж боддог.
-Таны бүтээл туурвил, номны өнгө ихэнхдээ илгэн хүрэн байх юм. Яагаад энэ өнгийг онцлоод байдаг юм вэ?
-Манай сургуулийн залуу багш нар нэг удаа өөрийгөө цөөн үгээр тодорхойлж өгөөч гэж хэлсэн. Тэгэхэд нь би ямар ч юм бодолгүйгээр “Элкэн сэтгэлтэй эгэл багш” гэж хариулчихсан. Элкэн гэдэг үгийнхээ тайлалыг өгөөч гэсэн. Халх аялгуугаар бол элгэн гэсэн үг л дээ. Өөрийн, өөриймсөг, өрөвч зөөлөн гэх мэт утгыг агуулдаг үг гэж би ойлгодог. Миний мэргэжил гоё, мэргэжилдээ би хайртай, дуртай, надад үүнээс өөр хийх, чадах ажил үйл байхгүй болохоор би номнуудынхаа хавтсыг элкэн өнгөтэй хийдэг юм аа. Энэ бол миний бренд өнгө.
-“Үндэсний менежементийн судлал, сургалт” арга хэмжээ болж байгаа юм байна. Энэ хүрээнд ямар ажлууд хйиж байна вэ?
-Үндэсний менежментийн сургалт судалгаа бүр 1956 оноос эхэлсэн түүхтэй. Тэр онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн харъяанд Аж үйлдвэрийн эдийн засгийн мэргэжлийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд аж үйлдвэрийн төлөвлөлтийн хичээлийг манай анхдагч багш Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Ломбоцэрэнгийн Гүржав багш маань хөтөлсөн түүхтэй юм. Төлөвлөлтөөс менежмент эхэлдэг биз? Менежментийн цэгцтэй судалгаа эхэлсэн нь 1960-аад оны сүүл 1970 –аад оны эхнээс тооцогдоно. Бид 4-5 жилийн давтамжтайгаар менежментийн судлал, сургалтынхаа ажлыг шүүн хэлэлцэж, нэгтгэн дүгнэдэг уламжлалтай. Энэ ажил давтагдаж байгаа юм аа. Энэ удаагийн арга хэмжээний хүрээнд нилээд ажил төлөвлөж, хэрэгжүүлж байна. Одоо сүүлийн хоёр том ажил үлдээд байгаагийн нэг нь Төгсөгчдийн уулзалт юм. Бид төгсөгчдийнхөө уулзалтыг 10-р сарын 13-нд хийнэ. Харин “ Үндэсний менежментийн судлал, сургалт” эрдэм шинжилгээний хурлаа 10-р сарын 27-нд хийхээр товлоод зохион байгуулалтын бэлтгэлээ хангаж байна.
Монгол улсын их сургууль, Политехникийн дээд сургууль, Техникийн их сургууль, Монгол улсын Шинжлэх ухаан технологийн их сургуульд инженер- эдийн засаг, бизнесийн удирдлагаар төгссөн шавь нар, Менежментийн чиглэлээр сургалт, судалгаа хийдэг мэргэжил нэгтэй нөхөд маань хүрэлцэн ирж оролцоорой.
-Сүүлчийн асуултыг Танд үлдээе.
-Ачит багш нар, үе үеийн мянга мянган шавь төгсөгчид, эрдэмд шамдан суралцаж байгаа энэ цагийн оюутан шавь нар, , үе тэнгийн найз нөхөд, намайг хурцалж, дэмжиж байдаг мэргэжлийн найз нартаа баярлаж явдагаа илэрхийлэхийн ялдамд эрүүл чийрэг байж, ухаан нь саруул, бүтээл нь арвин, аз жаргалтай байхын Ерөөл өргөе.
- Цаг зав гаргаж, ярилцлага өгсөн Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
А.Билгүүнгэрэл