2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах зорилгоор тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтарсан “Бид өвөлд бэлэн” өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна.
Энэ өдөрлөгийн үеэр мэргэшсэн жолоочийн шалгалт авч буй бөгөөд 17.00 цаг хүртэл үргэлжилнэ. Хэрэв та 2008 оноос хойш жолооны үнэмлэхээ авсан бол 21 хоногийн сургалтад хамрагдаж шалгалт өгөх эрхтэй болно. Үүнээс өмнөх үеийн жолооч нар шалгалтад шууд хамрагдана.
Харин өнөөдрийн өдөрлөг дээр очиж шалгалт өгснөөр сургалтад хамрагдсан иргэд 45 минут, сургалтад хамрагдаагүй иргэд 25 минутад шалгалтаа өгөх боломжтой.
Тус шалгалтыг дараах төрлийн хүрээнд зохион байгуулж байна. Тодруулбал,
- B, C, D, CE ангилал;
- Улс хоорондын ачаа тээвэрлэлт;
- Улс хоорондын зорчигч тээвэрлэлт;
- Жуулчин тээвэрлэлт;
- Аюултай ачаа болон овор ихтэй урт ачаа тээвэрлэлт гэсэн ангиллаар шалгалт өгөх боломжтой.
Мөн шалгалт өгөх гэж буй жолооч нартаа зориулсан мэргэшсэн жолоочийн шалгалтын тестийн гарын авлага хэвлүүлсэн, тус гарын авлагын дагуу шалгалтдаа бэлтгэж ирэхийг зөвлөж байна.