Дэлхийн сор болсон кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих зорилготой “Улаанбаатар” олон улсын IX кино наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Наадмын хүрээнд олон улсын шилдэг үзвэрүүдийг үзэгчдийн хүртээл болгож буй бөгөөд өнөөдөр Тэнгис кино театрт Францын орчин цагийн кино үзвэрийг толилуулахаар болжээ.
Хамгийн эхний бүтээл 17.00 цагт “АВА” уран сайхны киногоор эхэлж, 19.35 цагт “Цуст сүү”, 21.45 цагт “Хэрцгий амьдрал” киногоор үргэлжлэх юм. Дэлхийн шилдэг эдгээр киног та Тэнгис кино театрт 5000 төгрөгөөр үзэх боломжтой.
ФРАНЦЫН орчин цагийн ШИЛДЭГ 3 киноны танилцуулгыг хүргэе.
Киноны нэр: АВА
Үргэлжлэх хугацаа: 105’
Гарсан он: 2017
Улс: Франц
Найруулагч: Лэа Мисюс
Продюсер: Жан-Луи Ливи, Фанни Ивонн
Кино зохиолч: Лэа Мисюс, Пол Гиом
Зураглаач: Пол Гиом
Эвлүүлэгч: Пьер Дешом
Хөгжмийн зохиолч: Флоренсия ди Консилио
Дүрүүдэд: Ноэ Абита, Лор Калами, Хуан Кано, Тамара Кано
Шагнал:
2017 оны Каннын олон улсын кино наадмын “Шүүмжлэгчдийн долоо хоног” хэсэгт шалгарч, шилдэг кино зохиолын SACD шагнал хүртсэн шилдэг кино зохиолоор нэрлэгдэж.
- 2014 онд Sopadin шилдэг кино зохиолын шагнал хүртсэн.
- Лондоны кино наадам, Мюнхений кино наадамд оролцсон.
Товч танилцуулга:
13 настай Эйва Атлантын далайн эрэг дээр зуны амралтаа өнгөрүүлэхээр ирээд тун удахгүй хараагүй болохоо мэднэ. Түүний ээж өнгөт ертөнцөд өнгөрөөх сүүлчийн зуныг нь мартагдашгүй байлгахын төлөө бүх зүйл хэвийн мэт байхыг хичээнэ. Эйва харин ч бэрхшээлтэйгээ нүүр тулахыг илүүд үзэх аж. Тэр далайн эрэгт таарсан залуугийн хар нохойг хулгайлснаар адал явдал эхэлнэ.
Лэа Мисюс
Лэа Мисюс 1989 онд Францын Бордод төрсөн. Парисын Сорбонны их сургуульд уран зохиолын чиглэлээр суралцаж байгаад “Лэ Фемис“ аудио-визуал урлагийн үндэсний дээд сургуулийн кино зохиолын тэнхимд элсэн суралцаж 2014 онд төгссөн. Богино хэмжээний гурван кино бүтээсэн нь олон фестивальд сонгогдсон. “Cadavre exquis”, “Les Oiseaux-tonnerre”кинонууд нь Каннын Кино урлагийн сангийн шагналыг хүртсэн. “Aвa” түүний анхны бүрэн хэмжээний уран сайхны кино юм.
Киноны нэр: ЦУСТ СҮҮ
Үргэлжлэх хугацаа: 90’
Гарсан он: 2017
Улс: Франц
Найруулагч: Убэр Шаруэл
Продюсер: Стефани Берманн, Алексис Дюлгерлан
Кино зохиолч: Клод лө Пап, Убэр Шаруэл
Зураглаач: Себастьен Гёфер
Эвлүүлэгч: Жюль Лэна, Лилиан Корбейи, Грегуар Понтекайи
Хөгжмийн зохиолч: Мид
Дүрүүдэд: Свонн Арло, Сара Жиродо, Буль Ланнер, Изабель Кандэлль, Жан-Поль Шаруэл
Шагнал:
- 2017 онд Каннын ОУ кино наадмын “Шүүмжлэгчдийн долоо хоног” хэсэгт шалгарсан.
- 2015 онд “Groupama”-ийн кино урлагийн “Gan” сангаас дэмжлэг авсан.
- Бьений франц киноны наадам (Швейцар, 2017 он)
- Йерусалимын кино наадмын ОУ кино шүүмжлэгчдийн холбооны нэрэмжит шагналд (FIPRESCI) нэр дэвшсэн.
Товч танилцуулга:
30 настай Пьерийн амьдрал тэр чигтээ саалийн фермд өрнөдөг. Тэр өглөөнөөс үдэш хүртэл эцэг эх, малын эмч мэргэжилтэй охин дүү Паскалийн хамт аж ахуйгаа хөтлөн явуулна. Францад дэгдсэн хурц халдварт өвчин Пьерийн фермийг тойрсонгүй. 30 үнээгээ аюулт өвчинд алдаж, фермээ хаахад хүрвээс амьдрал нь зогсох тул Пьер эсэн мэнд авч үлдэхийн тулд бүхнийг хийнэ.
Убэр Шаруэл
1985 онд фермерийн гэр бүлд мэндэлжээ. Тэрбээр гэр бүлийн аж ахуйгаа орхиж, Ля Феми буюу Францын дуу, дүрсний урлагийн үндэсний дээд сургуульд элсэн орж суралцжээ. 2011 онд “Diagonale du Vide” нэртэй анхны киногоо хийсэн нь Клермон-Ферраны фестиваль тэргүүтэй кино наадмуудад шалгарсан бол богино хэмжээний хоёр дахь “K-nada” кино нь Анже хотын кино наадамд тусгай байр эзэлсэн аж. Тэрбээр анхны бүрэн хэмжээний “Цуст сүү” киногоо 2016 онд хийжээ.
Киноны нэр: ХЭРЦГИЙ АМЬДРАЛ
Үргэлжлэх хугацаа: 107’
Гарсан он: 2017
Улс: Франц
Найруулагч: Тьерри дө Пэрэтти
Продюсер: Жон Этиен Брат,Дельфин Лиони , Оливер Пирэ
Кино зохиолч: Тьерри дө Пэрэтти, Гиом Брод
Зураглаач: Клэр Мэтон
Эвлүүлэгч: Марион Моннье
Дүрүүдэд:
Жан Микеланжели, Мари-Пьер Нүво, Хэнри-Ноэл Табари, Седрик Аппието, Дэлия Сепулкр-Нативи, Доминик Коломбани, Поль Гаратт, Жан-Этиэн Бра, Анан Лэкиара, Поль Рогнони
Шагнал:
- 2017 оны Каннын ОУ кино наадмын “Шүүмжлэгчдийн долоо хоног”-ийн онцгой үзвэр
- Исланд Рэйкьявикийн олон улсын кино наадамд оролцсон.
Товч танилцуулга:
Стефан 1 хоногийн өмнө алагдсан эртний анд, хувьсгалын төлөө хамтран зүтгэгч Кристофынхоо оршуулгын ёслолд оролцохоор амь өрсөн байж Корсика руу буцна. Энэ нь түүний хувьд өнгөрсөн үйл явдлуудыг дурсаж Бастийн дундаж давхаргаас гаралтай, боловсролтой энгийн нэг залуу улс төрийн радикал үзэлд хэрхэн уусаж, нууц хөдөлгөөнд элссэнээ эргэн санах боломж байлаа.
Тьерри дө Пэрэтти
Тайз дэлгэцийн найруулагч, жүжигчин тэрээр 1970 онд Корсикийн Аяччод мэндэлжээ. Театрын уран бүтээлээрээ Вилла-Медичигийн Францын Академийн шагнал, 2001 онд Бернар-Мари Кольтэсийн “Цөл рүү буцсан нь” зохиолыг тайзнаа найруулж Театр, хөгжим, бүжгийн шүүмжлэгчдийн нэгдсэн холбооны нэрэмжит шагналыг хүртсэн түүхтэй. Тэр Орсо Миретийн “Аниргүй”, Бертран Бонеллогийн “Yves Saint-Laurent”, Патрис Шэрогийн “Над хайртай хүмүүс галт тэргэнд сууж болно” зэрэг кинонд дүр бүтээсэн. Тэрээр богино хэмжээний 2 кино хийснийхээ дараа “Apaches” хэмээх анхны бүрэн хэмжээний уран сайхны киногоо бүтээсэн нь 2013 онд Каннын “Directors’ Fortnight” хэсэгт сонгогдож байв.