Ойрноос хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Рохинжа” гэх мусульманчуудын тухай тасралтгүй нийтэлж байна. Нобелийн шагналт бирм бүсгүй ч дагалдаад лүд болтлоо шүүмжлүүлж буй. Харин тэр шантрахгүй. Уншигчид, үзэгчид толгой нь эргэж гүйцжээ. Хариулт өгнө үү гэсэн хүсэлт ч мэр сэр ирсэн сурагтай. Зохиогч надаас асууж шалгаасан, ярьсан хөөрөлдсөн хүн нэгээр тогтохгүй тул үзэг цаасаа ийнхүү эвлүүллээ.
РОХИНЖА
Мьянмарын баруун хойд нутагт иргэншил хоорондын мөргөлдөөн зэвсэгт тэмцлийн хэлбэрт шилжжээ. 2017 оны дэлхийг гайхашруулсан 10 том үйл явдлын нэгд гарцаагүй бүртгэгдэх энэ байлдаан мусульман ба буддистуудын өвөр хооронд албан ёсны Засгийн газрын хяналт дор, байнгын арми оролцон өрнөж байгаагаараа бүр ноцтой. Рохинжа нар ч гайгүй сайн зэвсэглэжээ.
Рохинжа бол Мьянмарын Ракхайн муж улс дахь угсаатны нэг бүлэг. Бангладешийг улс болоогүй байхад тэдний өвөг дээдэс хөрш Бирм рүү нүүж ирсэн ба үр сад нь өсч үржсээр өнөөг хүрчээ. Хүн амын өсөлтөөр Мьянмартаа байнга тэргүүлж ирсэн байна. Учир нь тэдний шүтдэг лалын шашинд олон эхнэр авч, өсч үржин, Аллахт цэрэг эрс төрүүлж өгөхийг илт уриалан дуудаж хөхиүлдэг тул ядуу гуйлагчин, тэнүүлчнээ мэдэхгүйгээр рохинжа нар илт өсч үржжээ.
Рохинжа нар ч гайгүй сайн зэвсэглэжээ.
Бирмд өрнөсөн ардчилсан хөдөлгөөний дүнд, ардчиллын төлөөх гадныхны шахалтаар эрх чөлөөгөө олж авсан тэд Ракхайн муждаа лалын диваажин байгуулахыг хүсч зориод хүн амын дийлэнх болох буддист бирмчүүддээ хавчигджээ. Бирмд цэргийн харгис дарангуйлал 30 жил тогтож, алж талж хавчин нударгалаж байхад таг чиг, номхон хүлцэнгүй байсан рохинжа нар ардчилал ялаад шударга сонгууль явуулмагц прозелитист (Грекийн proselytus үгнээс гаралтай) үзлээ ил гаргаж ирээд хавь ойрдоо тархааж эхэлжээ.
Энэ нь өөрийнхөө итгэл үнэмшлийг түгээхээр бусад шашинтан руу хандахыг эрмэлзэх үзэгдэл ба энэ үзэгдлийг лалын друз, алавит урсгалаас бусад бүх урсгал нь зөвшөөрч дэмждэг. Тэгвэл рохинжа нар суннитууд тул түүнээс яаж хөндий байх билээ. Ингэхэд суннит ч бай, шиит ч бай эл шашны олон заалт, элемент, ёс жаяг нь ардчиллын зарчимтай харшилж, эмэгтэйчүүдийн эрх, жендерийн тэгш байдал, иргэний нийгэм, нээлттэй засаглалыг сөрөх буюу үгүйсгэдэг. Бирмд ардчилал хэвшиж эхэлмэгц лалын цөөнх нь идэвхжиж, өөрийнхөө итгэл үнэмшлийг түгээхээр бусад шашинтан руу өнгөлзөж, нийгэмдээ нөлөөлөхийг зорьж буй нь ч нууц биш болсон.
Рохинжа босогчийн интернэтэд байршуулсан бичлэгт ийм үгс явж байна: Аллахын хуулиар залуурдаж байх лалын иргэншсэн “Хадари” нийгэм байгуулах, тэр нийгэмд мусульман, мусульман бишүүд бүгдэд нь лалын шударга ёсны дор цэнгэл жаргалыг эдлүүлэье! Айхтар мэргэн үгс байна. Гэм нь өөрсдийгөө буддын ариун дагшин нутаг гээд хэдэн мянган жил сүсэглэчихсэн бирмчүүд нь түүнийг хүлээн авах тэнхэл, сэтгэл алга.
Ардчиллын амт авсан мусульман рохинжа залуус буддист бирм эмэгтэйг хүчирхийлснээс үүдэн лал-буддистууд 2012 оноос хядалцаад эхэлсэн гэдэг шүүхийн дүгнэлт одоо хэнд ч падгүй. Мусульманчуудын шашны омогшлыг Мьянмарын Засгийн газар цэрэг хөдөлгөн дарж авахаар хөдөлсөн нь л одоо падтай. Исламыг сүсэглэснийхээ төлөө биднийг хяхан хавчлаа хэмээн рохинжа нар дэлхийгээр нэг мессеж түгээсэн нь өнөөдрийн хөндөх сэдвийн гол агуулга нь. 2017 онд лалынхны эв нэгдлийг сорьсон буюу шалгасан томхон үйл явдал яах аргагүй энэ мөн.
РОХИНЖА НАРЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЛИЙН ДУУН
Уг нь рохинжа гэх бенгал үндэстэн Бангладеш, эсвэл Энэтхэгийн зүүн нутгийн бенгалчууддаа хамаатай атал тэднийг өмгөөлөгчид лалын ертөнцөд хаанаас бол хаанаас ялгаран гарч ирж байгаад хэргийн учир оршино. Энд би мухар сүсэг нь хэтэрсэн Саудын Араб, эсвэл ISIL гэгчийн буй болгосон Халифатыг хэлээгүй байна. Өчигдөрхөн коммунист явсан, СССР гүрний эд эс байсан Чечениэс тэмцлийн дуун цуурайтсан нь нэн сонин ба түгшүүртэй. Грозный хотод нэг сая мусульманчууд жагслаа гэсэн мэдээг тэндхийн До яам тараасан. Мьянмар дахь мусульманчуудыг өмгөөлж орос хэлтэн 1.1 сая хүн тэмцэлд уриалан, тус улсын тэргүүн Рамзан Кадыров нь мусульманчуудын эсрэг геноцид явууллаа хэмээн Мьянмарын эрх баригчдыг яллаж, хүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг гэж нэрлэжээ.
Москва дахь Мьянмарын ЭСЯ-ны дэргэд хүртэл эв санааны нэгдлийн жагсаал цуглаан болоодохсон. Чеченийн хүн ам 1.4 сая, тэдний 300 мянга нь нийслэлдээ аж төрдөг. Гэтэл 1.1 сая хүн төв талбайд нь цугласан гэхийг бодохул дээр үеийн Октябрийн баяраас давсан тооны хүн цуглаж, хилэнт эсэргүүцлээ илэрхийлсэн нь тэр аж. Рохинжа гэгчдийг таних нь бүү хэл олж харсан, зүслэдэг ганц ч чечень хүнгүй байтал лалын эв нэгдэл нь тэгж учиргүй нягтруулжээ.
Mусульман-рохинжагийн эсрэг өдүүлсэн геноцид гэгчийг Европын холбоонд элсэх хүсэлтэй, хагас европжиж соёлжсон Туркэд яллах аян өрнөжээ. Энэ аяныг үнэнч лал-түүнийхээ төлөө үхэхэд бэлхэн Режеп Тайип Эрдоган толгойлжээ. Бирмийн албан бус удирдагч хатагтай Аун Сан Су Чиг ардчиллын далбаан дор нуугдсан алуурчин хэмээн тэрээр хээв нэг нэрлэлээ.
Лалынхан Европыг яаж түгшээж сүйрүүлж байгааг тэр нэрлэхээ мартсангүй.
Аун Сан Су Чи хариуд нь дуугүй суугаагүй ба барууны ардчилсан орнуудаас ч албан бус дэмжлэгтэй. Лалынхан Европыг яаж түгшээж сүйрүүлж байгааг тэр нэрлэхээ мартсангүй. Бирмд ардчилал ялсны дараа лалын цөөнх нь идэвхжиж, итгэл үнэмшлээ түгээхээр бусад шашинтан руу өнгөлзөж, нийгэмдээ нөлөөлөхийг зорьсон, тэр нь Бирмийн хууль тогтоомжтой зөрчилдсөн гэдгийг ч ярьсаар яваа.
Рохинжа нарыг хавчихаа зогсоохгүй бол, Аун Саныг дэмжсээр байх ахул жихадист атак баруунд тасрахгүй шүү гэсэн заналхийлэл өдөр бүр шахуу дэлхийн сайтуудад бичээстэй. Сүүлчийн гурван жилд Баруун Европ ба АНУ-д хэдэн зуун хүн лалын жихадистуудын халдлагад амиа өргөснийг сануулжээ. Өнгөрсөн зуны байдлаар гурван жилээр тооцвол Европт энэ тоо 424 болсон ба аажмаар нэмэгдсээр буй.
Каталонид 16 хүн алагдсан нь энэ намрын аллагын зөвхөн оргил ганц нь. Өнгөрөгч зун Бельги, Франц, Австри, Герман, Их Британи, Финланд, АНУ-д халдлага үйлдлээ. Лалын террорист гэлтгүй цагаачилж очсон мусульманчууд энэ бүхнийг өлхөөн хийчихдэг болсон. Лалын халдлагын бай талбай нь юуны өмнө АНУ, Канад, Европын холбооны 28 улс, мөн Норвеги, Швейцар байж болохыг “лалын эв нэгдлийг сахигчид” ам мэдэн тоочно. Ирак, Сирид ISIL ялагдмагц Европ дахь халдлага аян шалтгаа олж, өөрсдийгөө зөвтгөдөг бол одоо рохинжа гэж сайхан шалтаг далимыг олоод харчих нь тэр.
ЕВРОП ЦӨХӨРЛӨӨ
Та нар рохинжа нарыг ингэвэл бид хариу барина гэсэн аятай үйлдлүүд хөвөрнө. Ингэхэд жихадистууд үйлдлийнхээ үнэн зөв ба гарцаагүйг нотлох нь илт түгээмэл. Радикал исламын үзэл суртал нь бэлээхэн хамгаалалт болдог. Барууны нийгмийн завхарсан, заваан, ёс суртахуунгүй, гэр бүлийн ариун нандин ёсны эсрэг энэ тэр гэсэн шалтаг шалтгаан тоймгүй олон. Дээр нь рохинжагийн хэлмэгдүүлэлт нэмэгдэж очно. Дээр тоочсон 424 хүний амь, шархадсан 1800 бол 63 халдлагын золиос. Тэдний талыг Франц өөртөө хүлээнэ.
Charlie Hebdo сэтгүүлийн редакци, концертын “Батаклан” танхим, Ницца хотын пляж, цаашлаад Барселона, Лондон, Манчестер, Брюссель, Стокгольм, Орландо, Берлин гээд жагсаж өгнө. Хаана л олон хүн цуглана, хаана сайхан үзмэр, жуулчлалын газар байна тийшээ исламистууд бөмбөгөө тээсээр явж очдог болсон. Парис дахь Елисейн тал, Лувр, Барселона дахь Рамбла гудамж, Лондон дахь Вестминстер гүүр. Эсвэл зул сарын үдэшлэг, сүмийн мөргөлийн цаг, шөнийн гей-клубийн цугларалтыг алдахгүй отно.
Лалынхан Европыг түйвээж түгшээгээд үл барам хамаг мөнгийг нь хуу цөлмөж байгаад Бундесбанкаас авахуулаад бараг бүрх банк, санхүүгийн байгууллага, ажил олгогчид түгших аж. Герман дахь хөдөлмөрийн цагаачид 2016 онд 4.2 тэрбум еврог уугуул нутаг руугаа явуулчихсан байна юм. 1990 онд хоёр Герман нэгдсэнээс хойших хамгийн том мөнгөн дүн хэмээн WirtschaftsWoche гэх хэвлэлд бичсэн байх ба 4.2 тэрбум евро сох дутлаа гэсэн үг. Турк руу түрэг цагаачид нь 800 сая евро дангаараа шилжүүлсэн, Сири рүү 67 сая евро, бусад лалын улс руу төдийг шилжүүлсэн гэхчлэн дүн ярайж харагдана. Мусульманчууд ихээр дүрвэж очсоноос гахайн махан бүтээгдэхүүн, хиам, зайдсын үйлдвэр худалдаа Европт мөд хаалгаа барьж магадгүй байна.
Мусульманчууд ихээр дүрвэж очсоноос гахайн махан бүтээгдэхүүн, хиам, зайдсын үйлдвэр худалдаа Европт мөд хаалгаа барьж магадгүй байна.
Эдүгээ Германд 4-5 сая мусульман аж төрдөг. ГХЯ-ных нь тооцоогоор 2017 онд Сири, Иракаас 200-300 мянган дүрвэгч нэмж ирэх төлөвтэй. Дүрвэгсдийн түр сууцыг 2016 онд нэг сая дүрвэгч дамжиж амьдарсан буюу амьдарч буй. Европчууд энэ бүхэнд цөхөрлөө, бүр сөхөрлөө. Лалын дүрвэгсдэд хайр зарлуулахын эсрэг Европын улс төрчид, Засгийн газрууд элдэв бодлого гаргаж ирдэг боллоо. Аргаа бараад гивлүүртэй үзэлцэж, нүүрээ бүтээж хаавал 150 еврогийн торгууль тавихдаа тулав.
Европын хүний эрхийн байгууллагууд ксенофоби (шашнаар ялгаварлах) бодлого явууллаа хэмээн улс орнуудаа эрүүдэж шүүмжилсээр. НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхлэх дээд комиссарын газар ч ам хэлээ билүүдэж исламистуудад сайхан далим гаргаж өгнө. Европын нийгэмтэй интеграцад орж өгөхгүй байгаад нь европчууд гутарч гүйцжээ. Австрийн улс төрийн намууд ксенофоби дээр санал нэгдэж, сонгуулийн хуулиа ч өөрчлөх дээр туллаа. Лалын дүрвэгсэд ба ислам шашныг шүүмжилдгээрээ алдаршсан Германы Alternative for Germany нам сонгуульд бахдам амжилт гаргаж, парламентын гурав дахь том хүчин боллоо. Тэд уламжлалт, баялаг түүхт социал- демократуудаас хэдхэн хувиар дутуу болжээ.
Австрийн Гадаад хэргийн сайд бөгөөд Ардын намын лидер Себастьян Курцын ярьсан зүйл анхаарал татлаа. Лалын хүүхдийн цэцэрлэгт буруу хүмүүжил олгодог, тэгснээрээ тус улсад лалын шашинтууд зэрэгцээ параллел нийгэм байгуулдаг хэмээн тэрээр ярьжээ. Австри улс лалын дүрвэгсдэд хилээ хаана, паранжа буюу гивлүүрийг хориглоно л болоод явчихлаа.
РОХИНЖАД НЭМЭР БОЛОХ ЛАТИН АМЕРИКЧУУД
Сүүлдэж гараад ширүүхэн дайрсан жихадистууд хаа холын Латин Америкаас гэнэт цуурайтлаа. Жил бүр 100-150 хүн жихадад амиа өргөхөөр Ойрх Дорнодыг зорих ба хоёр жилийн өмнөөс тэгсэн аж. АНУ-ын Өмнөд командлалын командлагч асан Жон Келлийн ярьснаар тийм тоо гарчээ. Энд юу хэлэх гэв? Латин Америкаас Ирак, Сирид очиж амиа алдсан нь алдаршаад өнгөрнө биз, ялагдаад амь гараад зулбаад ирсэн нь яах вэ гэдэгт л хэргийн учиг оршино.
АНУ, түүний хамар доорх өргөн уудам бүхэл тивд лалын аюулыг тэд тээж авчрахгүй гэж үү? Тэд араб, африк, мусульманчуудаас давуу тал нь нутгийн хүн, хаанаасаа ч харагдсан латин хүн, испани, англи хэлтэй, Америк тивийн аль ч улс руу чөлөөтэй нэвтэрнэ. "Өртөг хямд жихад" тэднээр дамжин үйлдэгдэнэ. Америкийн эсрэг хийрхэл дэвэрсэн Куба, Венесуэл, Эквадор, Никарагуа тэдэнд хаалгаа нээвэл яана? Каталанчуудыг Испанийн төр засгийн эсрэг босч тэмцэхийг Мадуро илэрхий уриалсан. Энэчлэн Иракт дадлага хийгээд ирсэн латин жихадистуудаа уриалбал яана?
Каталанчуудыг Испанийн төр засгийн эсрэг босч тэмцэхийг Мадуро илэрхий уриалсан.
Рохинжа нарыг Энэтхэгээс хөөж гаргах төлөвлөгөө Шинэ Делид боловсруулсан, хэрэгжиж эхэлнэ гэсэн мэдээлэл тархлаа. Болохгүй бүтэхгүй болоод л хөөгдөх дээрээ тулсан биз. Аун Саны араас эрүүдүүлэх хиндү шашинт Модийг исламистууд мөд чичлэнэ. Энэтхэгийн Кашмирт аллагаа эхлүүлнэ. Пакистан хөдөлж эхэлнэ. Пакистаны тагнуулын алба нь террорист бүлгүүдтэй холбоо тогтоочихсон. Төр засаг нь исламист боевикуудтай дайтах сонирхолгүй, нутагтаа "Талибан", "Сеть Хаккани" гэх бүлгүүдийг хэргээр орогнуулдгийг АНУ-ын Штабын дарга нарын хорооны дарга Жозеф Данфорд шүүмжлэн ярьснаас үзвэл рохинжагийн төлөө Энэтхэгийн эсрэг ажиллагаа ч мөд эхэллээ л дээ.
Эцэст нь дүгнэж хэлэхэд, миний ажиглалт, тохиолдсон туршлага байна. Шашин, шавь хоёроор өтгөн Египетэд алба хашиж, Арабын ба лалын өдий төдий улс оронд албан ажлаар очиж байсных ажигласан нэг зүйл. Хаа газрын мусульманчууд улс үндэс, хэлний ялгаа зэргээсээ үл хамааран өвөр хоорондоо дэндүү гэр бүлсэг, ахай ижийсэг, ах дүүсэг, үнэнч, бүлгэрхүү, хуйвалдаанч, бараг мафи болохын наагуур байдалтай байхыг би бишгүй нэг харж, үзэж, явлаа. Би энд суннитуудыг хэлж байна. Хаа газрын христианчуудын тэгдэг үе нь хэдэн зууны тэртээ алга болчихсон байж болох юм. Хаа газрын буддистууд ч ялгаагүй тэгж бүлгэрхдэг үеэ өнгөрөөчихсөн. Гэтэл мусульманчууд!
Тэгж их ах дүүсээд, явцуураад ирэхтэй зэрэг тэднийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, тархийг нь угаах, нэгдмэл цул хүч болгоход нэн хялбар юм шиг. Тэгвэл рохинжа нарт энэ л дутаад байсан юм. Харин аятайхан далимыг нь бирмчүүд гаргаад өглөө.
Цаашаа үйл явдал өрнөлөө!
Олхонуд Баярхүү Судлаач профессор