АНУ НҮБ-ын шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-оос татгалзаж буйгаа мэдэгдлээ. Энэхүү шийдвэр нь Израйлийг гадуурхах явдал ЮНЕСКО-д байгаатай холбоотой гэжээ.
АНУ-ын төрийн департментийн төлөөлөгч “Одоо АНУ энэхүү байгууллагад төлөөлөгчөөр суухгүй, харин хянах ажил хийх болно” гэсэн байна.
Энэхүү шийдвэр гарсны дараа Израйлийн талаас АНУ-ыг “зоригтой, ёс зүйтэй” шийдвэр гаргалаа гэжээ. Түүнчлэн Израйлийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху “Би гадаад хэргийн сайддаа АНУ-тай хамт энэхүү байгууллагаас гарах үүрэг өгсөн” гэсэн байна.
Харин ЮНЕСКО-ийн тэргүүн Ирина Бокова “Дэлхий даяар үүссэн олон асуудлаас болж нийгэм задарч байхад АНУ ийнхүү НҮБ-ын боловсрол, соёлыг хамгаалах агентлагаас гарч буйд гүнээ харамсаж байна” гэжээ.
ЮНЕСКО-оос гарах болсон нь...
2011 онд анх асуудал эхэлжээ. Тухайн үед Палестин улсад ЮНЕСКО-ийн гишүүнчлэл олгох тухай асуудал сөхөгдөж Израйл, АНУ эсэргүүцсэн бөгөөд үүний хариуд АНУ хөрөнгө оруулалтаа бууруулсан юм.
Түүнчлэн өнгөрсөн долдугаар сард ЮНЕСКО-оос Уэст Банк дахь Хеврон хотыг Палестинийн соёлын өв хэмээн бүртгэснээр Израйлчуудын эсэргүүцэл улам нэмэгджээ.
Учир нь мусульманчуудын хувьд Ибрахимын сүм, Еврейчүүдийн хувьд өвгөдийн булш гэж нэрлэдэг энэхүү газрыг Израйлчууд захирч байсан гэдгээ баталж чадаагүй хэмээн ЮНЕСКО мэдэгдсэн юм.
Польшд болсон санал хураах явцын үеэр Израйлийн талаас ЮНЕСКО-ийн шийдвэрийг эрс эсэргүүцсэн хэвээр байсан бөгөөд Израйлийн ЮНЕСКО дахь төлөөлөгч Кармел Шама-Хакохен “Дөнгөж сая манай слесарь над руу ярилаа. Парист байдаг орон сууцны маань жорлонд асуудал үүссэн байна. Энэ асуудал та нарын дөнгөж сая гаргасан шийдвэрээс ч чухал” гэж хэлжээ.
Харин Палестиний эрх баригчид АНУ, Израйлийн талаас ирэх дарамтыг үл хэрэгсэн ийм шийдвэр гаргасан нь дипломат албаны хувьд том ялалт гэж мэдэгдсэн аж.