Тогооч хочтой хөгшин гангстер (гэмт хэргийн бүлгийн гишүүн) Роберт Жентайлын хэргийг АНУ-ын Хартфорд хотын шүүх өнгөрсөн сарын эхээр хэлэлцжээ. Изабелла Стюарт Гарднер музейг тоносон хэрэгт сэжиглэн түүнийг Холбооны мөрдөх товчоо (ХМТ)-ныхон шалгаж байв. 1990 онд 500 сая доллароор үнэлэгдэх урлагийн бүтээл тэндээс алдагдсан аж. Түүхэнд хамгийн томд тооцогдох, хувийн өмчийн хулгайн хэргийг өнөө болтол илрүүлээгүй юм. Зургууд ч, гэмт этгээдүүд ч олдоогүй. Зөрүүд хөгшин ам нээхгүй байсаар нууцаа дараад хорвоог орхих гэж байна. Гэсэн ч музейнхэн бууж өгөхгүй, бүх сэжүүр, тухайлбал, хүний санаанд оромгүйг нь хүртэл шалгасаар буй.
ГЭГЭЭН ПАТРИКИЙН ӨДӨР
Бостон дахь Изабелла Стюарт Гарднер музейн ажилтнуудад зориулсан хаалганы дэргэд 1990 оны гуравдугаар сарын 18-нд нэг автомашин зогсов. Цаг орой болсон хэдий ч гудамж хөл, хөдөлгөөн ихтэй байлаа. Хажуугийн байшинд Гэгээн Патрикийн өдрийг тэмдэглэж байв. Цагийн дараа гудамжны хөдөлгөөн татарч, тэрүед музейд хоёр хамгаалагч үүрэг гүйцэтгэж байжээ.
Шөнийн 01.30 цагийн үед автомашинаас цагдаагийн дүрэмт хувцастай хоёр хүн буув. Музейн ажилтнуудын ордог хаалгыг чиглэн явсан тэдний нэг нь хонх дарлаа. Хүнд, царс модон хаалгыг 23 настай Рик Абат гэдэг хамгаалагч нээв. Байдлыг харвал зочид ирнэ чинээ санаагүй бололтой. Дүрэмт хувцасны цамцаа товчлоогүй, албаны малгайн оронд ковбой бүрхээр гоёжээ.
Дүрэмт хувцасны цамцаа товчлоогүй, албаны малгайн оронд ковбой бүрхээр гоёжээ.
Сэжиг бүхий чимээ гарсныг шалгаж явна гэж урилгагүй зочид хэлэв. “Цагдаагийн малгай, энгэрийн тэмдэг тэдэнд байсан учир дотогш оруулсан” гэж Абат мэдүүлсэн гэдэг. Орсон хойноо тэд түүнийг түгшүүрийн товчлууртай ширээнээс хол, хана руу нүүрээ харуулаад зогсохыг тушаажээ. “Чамайг баривчлах зөвшөөрөл бидэнд бий” гэж хэлээд гав зүүв. Тэдний байсан өрөө рүү хоёр дахь хамгаалагч шагайсныг ч мөн гавласан гэнэ.
“Ноёд оо, энэ бол дээрэм!” гэж “цагдаа” нар мэдэгдээд, хамгаалагчдыг шатны хонгил руу аваачиж, ус дамжуулах хоолойтой гавлан, гар, хөл, нүдийг нь боов. Ингээд гэмт этгээдүүд музейд эзэн суужээ.
Дээрэмчид Рембрандтын хоёр зураг, тухайлбал, алдарт зураачийн туурвисан тэнгисийн байгалийг харуулсан, цорын ганц алдарт бүтээл болох “Галилейн тэнгисийн шуурга”-ыг зүсэж авчээ. 200 сая долларын үнэтэй, Вермеерийн “Концерт”, Францын импрессионист Эдгар Дег, Эдуард Мане нарын хэд хэдэн бүтээл, тэрчлэн XVII зууны Нидерландын зураач Говерт Флинкийн зургийг авсан байна. Үүний сацуу манай эриний өмнөх 2000 жилийн үеийн хятад сав суулга, Наполеоны үеийн Францын торгон цэргийн хүрэл бүргэдийг авчээ.
Эл хэрэг 81 минут үргэлжилсэн аж. Гарахын өмнө дээрэмчид хамгаалагчид руу буу шагайсан байна. “Жилийн дараа бид та нартай холбоо барина” гэж хэлсэн байна. Тэр цагаас хойш 25 жил өнгөрчээ. Гэмт этгээдүүд ч, хулгайд алдсан зургууд ч өнөө болтол олдсонгүй.
АЛДСАН БҮТЭЭЛҮҮДИЙН ЭРЭЛ
Цагдаагийнхан хэргийн газарт долоон цагийн дараа иржээ. Тэр болтол хамгаалагчид хонгилдоо л байв. Дээрэмчдэд хаалга нээсэн Рик Абат нь Боб Диланы “I shall be released” дууг чангаар дуулж цаг нөхцөөж. Тэрбээр өөрийгөө рок дуучинд тооцож, байнга л мөнгө хайж, ажилдаа баяр хөөртэй ирсэн удаагүй учир хамгийн түрүүнд сэжиглэгдэв.
Гэмт этгээдүүд ирэхээс 20 минутын өмнө Абат музейн хаалгыг нээгээд, хаасныг мөрдөн байцаагчид анзаарчээ. Дотор хэн ч байхгүй гэсэн дохио өгсөн байж болох. Үүний сацуу Манегийн зураг байсан танхимын дохиолол дээрэмчдийг “анзаараагүй” гэнэ. Тийшээ зөвхөн Р.Абат шагайжээ. Дээрэм болохоос нэг хоногийн өмнө хийсэн хяналтын камерын бичлэг хожим нь илэрчээ. Түүнээс харахад тэрбээр музей рүү хэн нэг хүнийг оруулж байв.
Мөрдөн шалгалтын энэ чиглэл мухардаж. Абат өөрийгөө буруугүй хэмээж, түүний эсрэг олигтой баримт ч олдоогүй гэнэ. Түүнийг тусгай багажаар хоёр ч удаа шалгахад худлаа ярьсан гэмээргүй тайван байв.
Алдагдсан зургуудыг олж өгсөн хүнийг нэг сая доллароор шагнахаа музейн удирдлага амласан гэнэ. 1997 онд шагналын энэ хэмжээг тав дахин өсгөсөн боловч үр дүн гарсангүй. 2017 оны тавдугаар сард музей 10 сая доллар өгөхөө мэдэгджээ. Наполеоны бүргэдэд тусдаа 100 мянган долларын шагнал амласан байна. Хэрэг нь хэрэгсэхгүй болж, гэмт этгээдүүд айх аюулгүй болсон ч хэн ч ам нээгээгүй хэвээр.
Хэрэг нь хэрэгсэхгүй болж, гэмт этгээдүүд айх аюулгүй болсон ч хэн ч ам нээгээгүй хэвээр.
Шинэ сэжүүр гарч ирэх боловч мухардчихна. 1994 онд музейн захирал 2.1 сая доллар өгвөл зургуудыг буцааж өгье гэсэн захидал хүлээн авчээ. Музей тэр мөнгийг өгөхөд бэлэн байсан ч захидал бичсэн хүн эргэж холбоо бариагүй гэнэ. Сэтгүүлч Том Мэшбер 1997 онд уран зургуудыг нуусан агуулахад очиж, “Галилейн тэнгисийн шуурга”-ыг дэнлүүний гэрэлд харсан гэлээ. 2015 онд ХМТ-нд мэдээлэл ирж, хулгайд алдсан зүйлсийг Бостон дахь морин уралдааны талбайд нуусан хэмээсэн нь худал байв.
Талийгаач Изабелла Стюарт Гарднерийн сүнсийг хэд хэдэн үзмэрч дуудсан ч амжилт олоогүй гэнэ.
МАФИЙНХНЫ ГОЙМОН
ХМТ-ны сүүлчийн найдвар нь “Тогооч” хочтой, 81 настай, ял эдэлж байсан Роберт Жентайл болов. Уран зургууд хаашаа алга болсныг тэр мэднэ гэдэгт мөрдөн байцаагчид итгэлтэй байлаа.
Хулгайлагдсан хоёр зураг нөхөрт нь хадгалагдаж байсан тухай Р.Жентайлын хамсаатан Роберт Гуарентегийн бэлэвсэн эхнэр 2010 оны хоёрдугаар сард мэдүүлжээ. Зургуудын нэгийг 1990-ээд оны эхээр тэрбээр харсан гэж. Нэг удаа Р.Гуаренте эхнэртээ тэр зургийг савнаас нь гаргаж үзүүлсэн аж. Зургуудаа олон жилийн өмнө Р.Жентайлд өгсөн гэж тэр эмэгтэй ярьсан байна.
Түүнийг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотойг цагдаагийнхан мэддэг ч нэг их ойшоогоогүй аж. Долоо хоногт хоёр удаа тэрбээр Хартфорд хотын хуучин машины зогсоолд очдог байжээ. Аль эрт хэн ч тоохоо байсан, 1970-аад оны гангстерууд тэнд цугладаг юм байна. Тэд хөзөр тоглож, Жентайл гарааш дотор тэдэнд гоймон хийж өгдөг аж.
Бэлэвсэн эхнэрийн хэлсэнчлэн ХМТ бичлэг хийх төхөөрөмжтэй мэдээлэгчийг хөгшин дээрэмчид рүү явуулжээ. Түүний аз таарч, музейн дээрмийн тухай яриа өрнөв. Р.Гуаренте бүгдийг зохион байгуулсныг Р.Жентайл нуулгүй яриад, үхэхийнхээ өмнө найз нь цагдаагийнхантай сүлбэлдсэнийг хэлжээ.
ХМТ-ныхон уг бичлэгийн дагуу хамтран ажиллахыг Жентайлд санал болгосон гэнэ. Тэрбээр эхлээд уухайн тас зөвшөөрснөө удалгүй бодлоо өөрчилж, тэр хэргийн талаар юу ч мэдэхгүй гэх болов. Үнэн хэлж буй, эсэхийг нь тусгай төхөөрөмжөөр шалгасан аж. Өөр зургуудыг хараад тайван байсан Р.Жентайл хул гайд алдсан бүтээлийн гэрэл зургийг харуулахад түгшсэн байна.
Хөгшнийг торны цаана суулгаж, гэрт нь нэгжлэг хийжээ.
ХМТ тэтгэврийн хөгшинд дарамт, шахалт үзүүлэх арга саам хайж, эрсэнээ ч олов. Р.Жентайлыг мансууруулах бодис худалдаач гэж мэдээлэгч ятгажээ. Энэ нь л хууль сахиулах байгууллагын хүлээсийг тайллаа. Хөгшнийг торны цаана суулгаж, гэрт нь нэгжлэг хийжээ. Гар буу, дуу намсгагч, тэсрэх бөмбөг, зодооны элдэв хэрэгсэл есөн шидээрээ байв. Мөн цэргийн малгай, энгэрийн тэмдэг, гав, хамгийн гол нь 1990 онд Бостоны музейгээс алдагдсан урлагийн бүтээлүүд, тэдгээрийн хар захын ханшийг бичсэн жагсаалт олджээ.
Энэ бүхэн Р.Жентайлыг шоронд 30 сар суулгахад хангалттай аж. Мөрдөн байцаагчдад тэрбээр урьдын адил гэм буруугүй хэмээн нотолж байсан ч, бусад хоригдолтой ярихдаа хулгайн зургуудыг хаана нуусныг мэднэ хэмээн гайхуулж байв.
ДАВХАР АШИГ
2014 оны дөрөвдүгээр сард тэрбээр суллагдлаа. Мөрдөн байцаагчид тэр үед нэг санаа сэдсэн байжээ. Жентайлын эртний танил болох хоёр этгээдийг ХМТ-ныхон хөлсөлж, хулгайлагдсан зургуудыг зөрүүд өвгөнөөс ятгаж авах даалгавар өгсөн гэнэ.
Тэд Жентайлтай уулзаж, нэг зурганд нь л гэхэд 500 мянган доллар бэлэн өгөх, мансууруулах бодис наймаалагч мэднэ хэмээн ярьжээ. Тэр хүн өөр муж улсад байдаг, танил өмгөөлөгчтэйгөө холбогдож, нэрээ нууцлах замаар зургуудыг музей рүү илгээж, тэндээс бас шагнал авах бодолтой байлаа. Таван сая долларыг бүгд хуваах учир Жентайл давхар шагнал авна гэдгийг тайлбарлав.
Эл санаа уг нь хөгшинд таалагдсан ч, бас л тэр даруйдаа эргэлзээдэхлээ. Гэрээ байгуулахгүй удаж. Худалдан авагч (ХМТ-ны төлөөлөгч)-тай уулзуулсан нь ч тус болсонгүй.
ХМТ-ныхон хүлээж залхаад, хөгшнийг дахин дарамтлахаар шийджээ. Хөлсний этгээдээр түүнээс сумтай гар буу авахуулав. Ингэж түүнийг дахин баривчилж, шоронд суулгалаа. Гэсэн ч хулгайлагдсан зургуудыг мэдэхгүй хэмээн зөрүүдэлсээр байжээ.
Гэсэн ч хулгайлагдсан зургуудыг мэдэхгүй хэмээн зөрүүдэлсээр байжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард тэрбээр мөрдөн байцаагчидтай тохиролцож, хууль бусаар зэвсэг наймаалснаа хүлээв. Тохиролцоо ёсоор түүнд 3-6 жил оноож болох байлаа. Гэвч өнгөрсөн есдүгээр сарын 5-ны шүүх хуралд Жентайлыг өмгөөлөгч нь ухаан санаа нь эрүүл бус, хэрэг хүлээх чадваргүй гэв.
Шүүгдэгчийг эрүүл бус дүр эсгэж байна хэмээн прокурор таамаглажээ. Сарын өмнө л Жентайл эрүүл саруул байсныг тэрбээр нотлов. Тодруулбал, эхнэртэйгээ утсаар ярьж, мөнгө илгээхийг хүсээд, нуусан зурагнуудын талаар хуульчтай уулз гэсэн байна.
Шүүх хурал ямар ч үр дүнгүй дуусчээ. Ял оноох хугацааг хойшлуулж, 81 настай, тэтгэврийн хөгшнийг торны цаана суулгав. Тэр ам нээхгүй байсаар, нууцтайгаа хорвоог орхих бололтой.
ИРЛАНДЫН УЛ МӨР
ХМТ Жентайлд дэмий хүч зарж байна гэж Нидерландын урлаг судлаач Артур Бранд үзжээ. “Хэрэв тэрбээр эрх баригчидтай тохиролцох байсан бол аль хэдийнэ л үүнийгээ хийх байсан” гэж тэрбээр ярив.
А.Брандыг галерейн Индиан Жонс гэдэг. Тэрбээр алдагдсан зураг хайх талаар мэргэшиж, гэмт хэрэгтэн, цагдаагийнхны хооронд байнга зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг байна.
Изабелла Стюарт Гарднер музейн зургуудыг “Ирландын бүгд найрамдах улсын арми” бүлэглэлийн өндөр албан тушаалтнууд худалдан авсныг тэрбээр 2010 онд олж мэджээ. Түүний таамагласнаар хулгай хийсэн хүмүүс удалгүй хорлогдож, зургуудыг Бостоны гэмт бүлэглэлүүдийн нэг авсан аж. “Ирландын бүгд найрамдах улсын арми” бүлэглэлийнхэн зургуудыг худалдан авахдаа Бостон дахь хүмүүсээ ашиглажээ. 1990-ээд оны дундуур зургуудыг хөлөг онгоцоор тус улс руу илгээсэн байна.
Тус террорист байгууллага ирээдүйд хэлэлцээ хийхэд урлагийн тэдгээр бүтээл хэрэг болох юм. Мэдээлэл өгдөг байсан, тус бүлэглэлийн гишүүн нас барснаар Брандын мөрдлөг мухарджээ.