"Samsung Electronics"-ийн үйл ажиллагааны ашиг III улиралд шинжээчдийн таамгаас давсан эерэг дүнтэй гарлаа. Үүнд дэлгэц болон санах ойн чип бүтээгдэхүүний эрэлт өссөн нь нөлөөлсөн байна. "Samsung Electronics" компани есдүгээр эцэслэсэн III улиралд үйл ажиллагааны ашиг нь өсөж, 14.5 их наяд вон буюу 12.8 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн урьдчилсан тооцоог танилцуулсан байна. Энэ нь “Bloomberg”-ийн шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт болжээ.
Харин орлого нь шинжээчдийн таамаглаж байсанчлан 62 их наяд вон болж өссөн байна. Санах ойн чип үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч "Samsung Electronics"-ийн орлого өнгөрсөн улиралд түүхэн дээд хэмжээндээ хүрч байсан юм. Компьютерийн серверээс авхуулаад хиймэл оюун ухааны тоног, төхөөрөмжийн салбар хөгжихийн хэрээр хагас дамжуулагчийн эрэлт өссөн нь үүнд гол нөлөө үзүүлжээ. III улиралд санах ойн чипний үнэ тогтвортой түвшинд байсан нь тус компанийн ашигт хамгийн их жин дарсан үзүүлэлт гэж шинжээчид таамаглаж байгаа юм.
Н.Номин-Эрдэнэ