Пүрэв гарагийн орой ажлаасаа яаран гарч зорьсон газар минь Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах Цайз. 19.00 цагаас урьтан очих гэж хичээсэн ч Улаанбаатарын замын түгжрэл надад ийм боломж олгосонгүй. Өөрийн гэсэн байр суурьтай, бизнест амжилттай ажиллаж яваа дөрвөн эрхмийн түүх, авсан сургамж ямар байх бол гэсэн хүлээлт бас “хүний мууд дуртай хүмүүс” хэр их цугласныг харахаар яаран байгаа нь энэ.
Яг одоо үүнийг уншаад сууж байгаа та ч мөн л “хүний мууд дуртай” нэгэн бололтой. Гэхдээ энэ тийм ч муухай утгаар биш гэдгийг удахгүй ойлгох болно.
Одоогоос яг сарын өмнө анхны Fuckup Nights Ulaanbaatar зохион байгуулагдаж, карьер ба бизнесийн уналт, бүтэлгүйтэл түүнээс авсан сургамжийн талаарх хүмүүсийн сонирхолтой түүхийг сонсох боломжийг олгосон юм.
Харин хоёр дахь удаагийн Fuckup Nights Ulaanbaatar өчигдөр болж, дараагийн дөрвөн оролцогч өөрсдийн олж авсан туршлага, сургамжаа зуу гаруй хүнтэй хуваалцлаа.
Сонирхолтой дөрвөн түүхийг товчлон сийрүүлэхээсээ өмнө энэ үйл ажиллагааны талаар багахан хэмжээний мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу.
Таван жилийн дотор 80 гаруй орны 250 орчим хотод уламжлал болон зохиогддог болсон Fuckup Nights-ийн эхэлсэн түүх нь тун сонирхолтой. Мехико хотод таван найз шар айраг уунгаа өөрсдийн бизнесийн амжилтын талаар ярилцаж эхэлжээ. Харин хэдэн хундагын дараа амжилтаас илүү алдаа, сургамжаа ярихаар тохиролцсон нь үнэхээр хэрэгтэй яриа болжээ. Тиймээс тэд дараагийн удаа өөрсдийн найз нарыг урьж бүтэлгүйтсэн түүхээ бусадтай хуваалцаж, энэ үйл ажиллагааг дэлхий нийтийг хамарсан төсөл болгохоор шийдсэн байна. Ингээд л эрчийг авсаар өнөөдөр Монгол Улсын нийслэлд хүртэл болж байгаа нь энэ.
“Дандаа бүтэлгүйтээд явдаг хүмүүс энд түүхээ ярьдаггүй. Өөрийн салбарт тодорхой хэмжээний амжилт үзүүлсэн хүмүүс бүтэлгүй түүхээ хуваалцана. Амжилтын цаана ямар их хүч хөдөлмөр, уналт босолт, сургамж байдаг вэ гэдгийг бусадтай хуваалцах нь энэ үйл ажиллагааны зорилго. Амжилтыг, бизнес эрхлэх боловсролыг мөн өөр талаас харуулахыг бид хүссэн. Залуус, шинээр бизнес эрхлэх гэж байгаа хүмүүс алдаа хийхээс айдаггүй, сорилтыг хүлээж авдаг байгаасай” хэмээн энэ үйл ажиллагааны зохион байгуулагч Б.Нандин-Эрдэнэ хэлснээр бүтэлгүйтлийн түүхүүдийг шимтэн сонсох цаг эхэлсэн юм.
ХОТЫН ГУДАМЖИЙГ ГЭРЭЛТҮҮЛЭХ САНАА СЭТГЭЛ ГУТРАЛД ОРУУЛСАН НЬ
Энэ өдрийн салхийг хагалж, өөрийн бүтэлгүйтлийн талаар илэн далангүй ярьсан хүн бол Дакацо ХХК-ийн Захирал, MNG EVENT-ийг үүсгэн байгуулагч А.Даваажаргал. Таван жилийн хугацаанд 600 орчим шоу зохиож, өдгөө Монголд зохион байгуулж буй томоохон шоунуудыг өөрийн нэрээр тамгалсан түүний зам дардан байсангүй. 2010 он, өнөөдрийн амжилтад хөтлөх сургамжтай тулгарч, дараагийн удаа дахин алдахгүй болгосон түүхээ тэрбээр хуваалцсан юм.
Лондон хотод арван жил сурч, хөдөлмөрлөж байгаад эх орондоо ирсэн залуугийн сэтгэлд сайхан зүйл хийх хүсэл уяатай байсан тул “Гэрэл ирээдүй” нэртэй томоохон фестиваль зохион байгуулахаар зориг шулуудаж.
Амаар ярих бус гэрээг заавал байгуулж байх, удирдах албан тушаалтантай харилцах, сэтгэл хөөрлөөр хандаж болохгүй
Нэг хүний 3000 төгрөгийн тасалбараар талбайд 10-20 мянган хүн цуглуулж, томоохон шоу зохион байгуулаад олсон орлогоороо нийслэлийн шатсан гэрлүүдийг солих санаа гарган ивээн тэтгэгч олж, нийслэлийн зохих албан тушаалтнуудтай уулзаж, ярилцсан байна. Гэвч товлосон хугацаанаас хэдхэн хоногийн өмнө ивээн тэтгэгч нь өөрт нь ашиггүй байгаа талаар хэлж, нийслэлийн удирдах албан тушаалтан утсаа ч авахаа больжээ.
Ингээд газраа өөрчлөн Улаанбаатар Паласт хийхээр болсон байна. Түрээсийн үнэ 12 сая төгрөг байсан тул торгоны бизнес хийдэг дүүгээсээ нэг хоногийн хугацаатай арван сая төгрөг аргалаад авсан байна. Хийнэ гэж дайрсаар шоугаа зохион байгуулсан ч юун 10-20 мянган хүн, нийт 1200 хүн л цугласан байна. Тасалбарын орлого гурван сая болж, тоног төхөөрөмж, ашиглалтын мөнгөө өгөөд юун дүүгийнхээ мөнгийг буцааж өгөхтэй манатай болж. Ингээд л нөгөө сайн үйлсийн аян байтугай өөрөө өрөнд орж, дүүгийнхээ бизнесийг дампууруулаад сэтгэл санаагаар маш их унажээ.
Энэ бүхнээс А.Даваажаргал ажил эхлэхдээ амаар ярих бус гэрээг заавал байгуулж байх, удирдах албан тушаалтантай харилцах, сэтгэл хөөрлөөр хандаж болохгүй гэдгийг маш сайн ойлгожээ. Хэдийгээр түүний энэ шоу бүтэлгүйтсэн ч маргаашаас нь ажлын шинэ саналууд ирсэн байна. Долоо хоногийн дотор Чингис зочид буудалд хөлбөмбөгийн ДАШТ-тай холбоотой үйл ажиллагаа зохион байгуулж өрнөөсөө ч гарч, дүүгийнхээ эргэлтийн мөнгийг ч олж чадсан байна.
ЗАЛХДАГГҮЙ БИШ ЭЭ БУЦАХ ЗАМГҮЙ ДӨЛӨӨ
Технологийн салбарт арав гаран жил ажилласан “Хуур мюзик” группын үүсгэн байгуулагч, захирал С.Дөлмандах өөрийн түүхээ хуваалцсан дараагийн хүн болсон юм. Японы дуучин Пикотарогийн “Pen-Pineapple-Apple-Pen” дуутай өөрийгөө жишин, өөрт байсан технологийн мэдлэг нөгөө талаас хүмүүсийн хөгжим сонсох хүсэл эрмэлзлийг нийлүүлээд “оон” гээд л гоё юм хийхээр шийдэж.
Гэтэл оюуны өмчийн асуудал гарч ирсэн байна. Ингээд зөвлөгөө авч, Монгол хамтлаг дуучидтай учраа олон монгол дуу сонсох боломжтой вэбсайт хийжээ. Хамтлаг, дуучдаас дууг нь ашиглаж байгаа хэмээн төлбөр төлж байсан ч эргүүлэн мөнгө олохгүй байсан бөгөөд нэмээд хэрэглэгчийн хүсэлт нэмэгдэж гадаад дуутай болох шаардлага тулгарчээ.
Ингээд л гадны компаниудтай хамтран ажиллах эхлэлээ тавьсан байна. Ариун цэврийн өрөөнд хүртэл хувцасаа сольж, олон уулзалт хийсний хүчинд гадаад дууны эрхүүдийг ч авч эхэлж. Гэтэл гэрээний дагуу олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэх, эс бөгөөс болихоос өөр арга замгүй болов. Тиймээс хийсэн ажлынхаа эцсийг нь үзэхээр тэр олон стандарт, шаардлагуудад нийцүүлэх ажлуудаа эхлүүлжээ.
Хийх гэж байгаа зүйлийнхээ талаар ярих хэрэггүй, хийснийхээ дараа л санал тавь, тасралтгүй суралц
Таван жилийн хугацаанд энэ ажлыг үр дүнд хүргэх гэж тасралтгүй явж байгаа учраас нэг найз нь түүнийг үнэхээр залхахгүй явах юм аа гэж л дээ. Харин тэр “Хуур мюзик” яагаад тасралтгүй урагшилж байна вэ гэвэл надад буцах зам байхгүй гэж хариулсан байна.
Өнгөрсөн хугацаанд хамгийн хэцүү нь Монгол дууны оюуны өмчийн асуудал байжээ. Хоёр жилийн хугацааг үүнийг ойлгох гэж хичээсэн байна. Гадаад зах зээлд энэ асуудал маш ойлгомжтой байдаг аж. Хэн юу хийх, яаж хийх, хэдэн хувийг нь уран бүтээлч авч, хэдэн хувиар нь ашигтай ажиллах зэрэг бүгд ил тод. Гэвч монголд эсрэгээрээ. Нэг уран бүтээлийг сайтдаа байршуулахад дуучин, ая зохиогч, үг зохиогч нь тус тусдаа залгаж мөнгө нэхдэг гэв. Дээр нь үнийн тал дээр тохироход маш хэцүү байдаг гэдгийг ч хэлж байсан юм.
Энэ бүхнээс Дөлөө хийх гэж байгаа зүйлийнхээ талаар ярих хэрэггүй, хийснийхээ дараа л санал тавь, тасралтгүй суралц гэдгийг ойлгож авсан байна.
“Монгол Улсад оюуны өмч гэдэг минажуулсан талбай. Дуучин нь нэг өөр, ая зохиогч нь бас өөр, үг зохиогч нь ч эсрэг юм ярьдаг. Тэгээд байж байтал бас нэг холбоо гарч ирээд л гэрээ байгуулна. Гэтэл тэр нь улам төвөгтэй болгочихдог. Монголын оюуны өмчийн тогтолцоо олон улсаас гажчихсан. Миний бас олон хүний харамсаж буй нэг зүйл бий. Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав гуай өвдөж, эмчилгээ хийлгэхийн тулд хандив цуглуулсан. Б.Шарав шүү дээ. Хүн бүрийн мэддэг, бүтээл нь хаа сайгүй явж байдаг ийм том хүн өвдсөн чинь эмчилгээний зардалгүй. Харамсмаар байгаа биз. Оюуны өмчийг хамгаалах тогтолцоо алга байгаагийн жишээ энэ. Тиймээс Олон улсын жишгийг хурдан нэвтрүүлэх хэрэгтэй” гэдгийг С.Дөлмандах онцолсон юм.
30 САЯАР ХУДАЛДАЖ АВСАН ТУРШЛАГА
Мэско Консалтинг ХХК-ийн ерөнхий захирал П.Одгэрэл үл хөдлөх хөрөнгийн зах зээлд найман жилийн турш ажиллаж, өөрийн гэсэн орон зайг бий болгосон нэгэн.
Их сургуулиа төгсөөд “Голомт” банкинд богинохон хугацаанд ажилласныхаа дараа долоон жил ганзагын наймаа эрхэлсэн түүний амьдралын 15 орчим жил нь бизнесийн салбартай холбогджээ.
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тодорхой хугацаанд ажилласан түүний хувьд үл хөдлөх хөрөнгийн ашиглалт үйлчилгээний анхны ажил нь сургамж болжээ. Тухайн үед “Хан-Уул тауэр” гэх томоохон төсөл дээр ажиллах санал ирсэн байна. 17 давхар 9600 м2 талбайтай барилгыг эдийн засаг муудаж байсан 2014 онд аж ахуйн нэгжээр дүүргэнэ гэдэг хүнд даалгавар байсан учраас өөрийн багтайгаа төслийг авах эсэх талаар ярилцаж байж.
Ингээд нэг өдөр халуун ваннд хэвтээд энэ ажлынхаа талаар бодож байгаад яагаад заавал зуун хувь оффис байх ёстой гэж, тэдний хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг байрлуулах юм бол албан байгууллагуудыг татах үндэс болно шүү дээ хэмээн бодсон байна. Ингээд л уснаас гарангуутаа хүүхдийнхээ зураг зурах гэж авсан ватум цаасан дээр төлөвлөгөө гаргаж, түүнийгээ ажлынхандаа үзүүлэн зуун хувь дэмжлэг авчээ.
Судалгаа болон маркетингийн төлөвлөгөөгөө үнэлээгүй, гэрээгээ хийхдээ туршлагагүйгээсээ болж алдсан, багийн гишүүдээ сонсоогүй нь мэдлэгт суурилаагүй хөдөлмөр болсон
Ингээд хоёр жилийн турш ажиллахдаа үнэхээр үр дүнтэй ажлуудыг хийж өмчийн эзэнд 2.2 тэрбум төгрөгийн орлого оруулж, өөрсдөө 30 сая төгрөгийн өр төлбөртэй болсон байна.
Шинэ баригдсан барилга учраас халаалтыг нь нэмж, ашиглалтын зардлууд ч гарч байсан байна. Түүний хувьд ажилдаа дурлачихсан байсан учраас санхүүгийн талын асуудлыг төдийлэн анхаараагүй байна. Тухайн үед судалгаа болон маркетингийн төлөвлөгөөгөө үнэлээгүй, гэрээгээ хийхдээ туршлагагүйгээсээ болж алдсан, багийн гишүүдээ сонсоогүй нь мэдлэгт суурилаагүй хөдөлмөр болж, дээрх алдагдлыг хүлээсэн гэдгийг тэрбээр хэлсэн юм. Гэрээгээ томоохон банкны хуулийн хэлтсийн дарга, энэ салбарт туршлагатай гэх нэгнээр хийлгэж түүндээ итгэсэн байсан нь алдаа болсон учраас үүнээс хойшхи бүх ажлын гэрээгээ өөрөө хийдэг болжээ.
“Өмнө нь 100 м2 байр худалдан борлуулдаг байсан бол бараг 10 мянган м2 төсөл рүү тооны машин цохиж үзээд л урт хугацаанд ашиг олно гэж болхиор харсан юм байна лээ. Мэдлэгт суурилаагүй хөдөлмөр болчихсон. Эцэст нь би энэ бүхнийг 30 сая төгрөгөөр туршлага худалдаад авчихлаа л гэж ойлгосон. Гаргасан хөдөлмөр талаасаа үнэтэй нөгөө талаар ийм сайн туршлага гэхэд бага мөнгөөр худалдаж авсан үнэлнэ” хэмээн П.Одгэрэл яриагаа өндөрлөсөн юм.
Б.БАТЗАЯАГИЙН МЭДЭХ ХӨЛБӨМБӨГ ТҮМНИЙХ БОЛООГҮЙН ШАЛТГААН
Энэ сарын бас нэгэн сонирхолтой зочин бол Б.Батзаяа. Хөлбөмбөг тайлбарлагч baabar.mn-ий нийтлэлч тэрээр дөнгөж их сургуулиа төгсөөд л ном бичихээр зориг шулууджээ.
Багаасаа хөлбөмбөгөөр хичээллэж, олон ч медаль цуглуулсан түүнийг их сургуульд байхаас нь л олон телевиз урьдаг байж. Их сургуулийн нэгдүгээр дамжаанд байхдаа Хөлбөмбөгийн ДАШТ-ын дамжуулалтыг хөтөлж, төгсөх үедээ бараг бүх телевизийн спортын нэвтрүүлгийг хэдийнэ хөтөлчихсөн, олны танил болоод амжиж.
Сонирхолдоо хөтлөгдөн хөлбөмбөгийн тухай бичдэг байсан нь нэлээн олон дэвтэр болсон учраас нэгэн герман дасгалжуулагчид түүнийгээ үзүүлтэл ном болгож гаргахыг зөвлөжээ. Тухайн үед хөлбөмбөгийн тухай ном тэр бүр байгаагүй учраас зах зээлээ олсон хэрэг боллоо хэмээн хэдэн найзаараа туслуулан дизайн гаргуулж, эх бэлтгэлээ ч хийж эхэлжээ.
Бүх ажлыг өөрөө хийх ёсгүй байж. Уран бүтээл, маркетинг, мэргэжлийн хүмүүс, хамтрагч гэсэн зүйлс тусдаа байх ёстой байсан юм билээ
Ном гаргах гэж байгаагаа хөлбөмбөг сонирхогч Огторгуй ахдаа хэлэхэд дэмжихээ илэрхийлэн сая төгрөг өгсөн байна. Ингээд хэвлүүлэхээр бас нэгэн хөлбөмбөг сонирхогч болох “Сэлэнгэ Пресс”-ийн захиралтай уулзсан байна. Гэвч 1000 ном хэвлүүлэхэд 7 сая төгрөг болж байв. Тиймээс хамаг зовлонгоо хэлж, хоёр сарын дотор л ашгаа гаргана гэсэн тооцоог тооны машин дээр цохин мянган хувь хэвлэе гэв. Гэтэл ах хүү ч арай их байна 500 дээр байх гэсэн байна. Гэтэл Б.Батзаяа лигийн зуун тамирчин, хөлбөмбөг сонирхогчид, хүүхдүүд гээд л 500 багадна гэсээр 1000-ыг хэвлэсэн байна.
Ингээд л ном ч хэвлэгдлээ, нүсэр нээлт ч боллоо. Гэтэл нээлтийн үеэр 56 ширхэг л зарагдсан байна. Хэвлэлийн зардлаас наана цаана гэсээр үлдэгдэл нь дөрвөн сая төгрөг үлджээ. Сэлэнгэ прессийн нягтлан утасдан, ажилчдынх нь цалин өөрт нь явааг сануулах тэр мөч хамгийн аймар байсан талаар тэрбээр ярьсан юм.
“Бүх ажлыг өөрөө хийх ёсгүй байж. Уран бүтээл, маркетинг, мэргэжлийн хүмүүс, хамтрагч гэсэн зүйлс тусдаа байх ёстой байсан юм билээ. Надад тусалж байсан найзууд маань байсан ч маркетинг, мэргэжлийн хүмүүс дээр алдсан байна лээ. Одоо сонсоход бага мөнгө юм шиг боловч 2009 онд дөнгөж их сургуулиа төгссөн хүүхдийн хувьд их мөнгө байсан. Би ч сэтгэл санаагаар унаад гомдоочих байх гээд ээждээ ч хэлж чаддаггүй. Аав маань өнгөрчихсөн байсан юм. Уг нь “Миний мэдэх бөмбөг” номыг аавдаа зориулж бичсэн. Тухайн үеийн 3-4 сарыг одоо ч төсөөлөхөд хэцүү байдаг юм” хэмээн бүтэлгүйтлийнхээ талаар хуваалцсан юм.
Энэ үедээ Баабар гуайгаас үнэтэй сургамж авч, үүний араас маш олон амжилттай ажлуудын санал, олон ном бичсэн байна.
Илтгэгч нар өөрсдийн түүхээ хуваалцсан, "хэрэгт дуртай хүмүүс" тэднийг асуултаар булсан үдэш ийн өндөрлөлөө.