Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Арвайн үндэс” ХХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулсан “Хүрхрээ үндэсний лиг”-т, олны төсөөллөөс дээгүүр тоглолтыг үзүүлсэн баг бол “Гоёо Эф Си” клуб юм. “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн 2016 оны аварга болж анх удаа үндэсний лигт өрсөлдөх эрхээ авсан “Гоёо Эф Си” клуб энэ улиралд, доод лигээс дэвшсэн баг гэж хэлэхээргүй тоглолтыг үзүүлсэн. Үндэсний шигшээ багийн тоглогч асан Г.Даваа-Очироор удирдуулсан залуус дээд лигт зодоглосон анхны жилдээ таван хожил, таван тэнцээ авч найм хожигдон долоо дугаар байрт бичигдэв.
Өнгөрсөн жил “Хүрхрээ нэгдүгээр лиг”-т хүч үзсэн залуу тоглогчдоос гадна Томизава, Жүүничи, Тацуяа Сасэ, Ёокаяама зэрэг Япон легионеруудтай маш өрсөлдөөнтэй улирлыг муугүй амжилттай давлаа. Легионер тоглогчдоос хаалгач Томизава 327 минут гоол алдаагүй нь “2017 оны улиралд хаалгандаа хамгийн удаа гоол алдаагүй цор ганц” үзүүлэлт болов. Түүнчлэн Томи энэ улиралд 2 торгуулийн цохилт хаасан хоёр хаалгачийн /Б.Ариунболд “Эрчим”/ нэг юм. Мөн “Гоёо Эф Си” клубийн довтлогч П.Энхбилэг 18 тоглолтод 7 гоол оруулсны тавыг нь торгуулийн талбайн гаднаас шигтгэсэн нь “Хүрхрээ үндэсний лиг”-ийн бүх тоглогчдоос илүү үзүүлэлт юм.
Уран тансаг гоолуудыг нэрийн хуудсаа болгосон П.Энхбилгээс гадна Т.Мөнхсүлд Монгол шигшээ багт дуудагдаж, ямар ирээдүйтэй залуус болохоо харуулав. Эд тоглож байх үедээ хүчтэй цохилтоороо зартай байсан Г.Даваа-Очир залуустаа цохилтын дасгалуудыг түлхүү заадгаас улбаалан баг нь торгуулийн талбайн гаднаас, хөдөлгөөнгүй бөмбөгөөс их гоол оруулж, оноо авсан. Мөн Г.Даваа-Очир дасгалжуулагч хөнгөн атлетикийн бэлтгэлийг хийлгэсэн учраас “Гоёо Эф Си” клубийн залуус эцсийн мөч хүртэл тэмцэж, үндсэн цаг дууссанаас хойш гурван хожил байгуулсан юм.
“Гоёо Эф Си” клуб дээд лигт шинээр дэвшсэн багуудаас хамгийн түрүүнд өөрсдийн хүүхдийн багийг байгуулсан нь бусдадаа үлгэр жишээ болж одоо “Атлетик 220” хүүхдийн багтай болоод байгаа. Дээд лигийн гараагаа муугүй эхлүүлсэн “Гоёо Эф Си” клубийн залуус жил ирэх туршлага сууж, амжилт өөд алхам алхмаар тэмүүлсээр байх биз ээ.