Монгол Улсад Нотариатын байгууллага үүсэж хөгжсөний 92 жилийн, Монголын Нотариатын тэнхим ТББ үүсэж хөгжсөний 20 жилийн ойг тохиолдуулан ирэх даваа гарагт Сүхбаатарын талбайд өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгөөр хууль эрх зүйн бүхий л асуудлаар иргэдэд зөвлөгөө өгнө.
Түүнчлэн Нийслэлийн 378 жилийн ойн баяр 10-р сарын 29-нд болж байгаатай холбогдуулан тус арга хэмжээг Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын холбоо хамтран зохион байгуулж байна.
Өдөрлөгт Хууль зүйн ба нотариатын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, сурталчлах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх Монголын Нотариатчидын тэнхимийн Нийслэлийн болон 21 аймгийн салбарын нотариатчид бүх төрлийн үйлчилгээг үзүүлж иргэний эрх зүйн үйлчилгээг үнэгүй үзүүлнэ.
Тус өдөр Нийслэлийн 378 жилийн ойг угтан төрийн үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй болгох үүднээс өөрсдийн үйл ажиллагааны талаар мэдээлж, зөвлөгөө өгөхөөс гадна Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо хамтран эрх зүйн туслалцааг иргэд болон хуулийн этгээдэд үзүүлэх юм.
Мөн тус байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа чиг үүргийг олон нийтэд сурталчлан танилцуулж нотариатын үйлдэл, хууль зүйн үйлчилгээний тухай гарын авлага болон иргэдийн санал хүсэлтийн хүлээн авч ажиллахаа хэллээ.
М.Сарнайцэцэг