ОХУ-ын чөлөөт бөхийн олимпийн анхны эмэгтэй аварга Наталья Воробьевагийн нэрэмжит тэмцээнээс Монголын баг долоон медаль хүртэв.
Дөрөв дэх удаагаа болж буй тус тэмцээнээс Монгол, БНХАУ, ОХУ-ын Эрхүү, Красноярск, Буриад, Новосибирск, Кемеровогийн 160 гаруй тамирчин өрсөлдсөн.
Манай улсаас дасгалжуулагч П.Чулуунбаатар, Э.Батмөнх, Ц.Ганзориг нарын удирдлагад 18 тамирчин оролцож гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.
Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Энхзул 46кг-д, Н.Анударь 55кг-д, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Говийн бөх” клубийн тамирчин Д.Цогзолмаа 69кг-д алт, Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Энхцэцэг 55кг-д, Б.Энхтүвшин 59кг-д, Өмнөговь аймгийн тамирчин Ө.Одбаг 70кг-д мөнгө, “Говийн бөх” клубийн Т.Мянганбаяр 69 кг-д хүрэл медаль хүртжээ.
Сонирхуулахад, Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Анударь тус тэмцээнд хоёр жил дараалан түрүүлж, Б.Энхзул мөнгөн медалиа алт болгон хувиргаж, Б.Энхцэцэг амжилтаа давтав.