Эрдэмтэд түүхэнд анх удаа хоёр нейтрон одны мөргөлдөх явцыг ажиглажээ. Хоёр од үхлийн тойрогт орж, бүжсээр, ойртож, мөргөлдөх явцыг LIGO илрүүлсэн аж.
Ийнхүү сансар судлалын салбарт шинэ эрин ирлээ гэж үзэж байгаа бөгөөд LIGO судалгааны төвийн төлөөлөгч Лора Кадонати “Бид одоо орчлонгийн түүхийг гүйцээхэд хэдхэн хэсэг л дутуу үлдлээ” гэжээ.
Хоёр одны мөргөлдөөний дараа таталцлын долгион, гэрэл үүссэн төдийгүй АЛТ, ПЛАТИНУМ, ХАР ТУГАЛГА зэрэг элементүүдийг үүсгэсэн аж. Астрофизикийн түүхэнд нэг эх үүсвэрээс таталцлын болон цахилгаан соронзон долгион ялгаруулж буйг илрүүлсэн анхны тохиолдол энэ болжээ.
Энэхүү үйл явцын дараа эрдэмтэд дэлхийгээс ч илүү масстай алтан үүлэнцрийн учрыг тайлж, килонова буюу хоёр нейтрон од эсвэл нейтрон од хар нүхтэй мөргөлдөх үйл явц нь үүний шалтгаан гэдгийг баталжээ.
НортУестернийн их сургуулийн сансар судлаач Вики Калогера “Бид анх удаа, нотолгоотой болж чадлаа” гэсэн байна.
Ийнхүү эрдэмтэд анх удаа хоёр нейтрон одны мөргөлдөөнөөс үүссэн таталцлын долгионыг тэмдэглэж, Хаббл тэргүүтэй дуран авайнуудаар мөргөлдөөний дараах гамма цацрагийг бичиж авчээ.
Хамгийн сонирхолтой нь гамма цацраг болон таталцлын долгион ижил хурдаар буюу гэрлийн хурдаар тархдаг гэдгийг нотолсон бөгөөд үүнийг 100 жилийн өмнө алдарт Эйнштейн анх таамаглаж байсан түүхтэй.
LIGO-VIRGO энэхүү мөргөлдөөний дараа 100 секундийн урттай таталцлын долгионыг бичиж авчээ. Харин өмнөх хар нүхний мөргөлдөөнүүдээс бичиж авсан долгионууд ердөө хэдхэн секунд үргэлжилж байсан аж.
Манай дэлхийгээс 130 сая гэрлийн жилийн зайд болсон энэхүү үйл явцыг LIGO, VIRGO-ийн эрдэмтэд өнгөрсөн наймдугаар сарын 17-ны өдөр илрүүлсэн аж.
Эх сурвалж: VOX