“Монгол контент” компани “Монгол Мюзик” төслийнхөө хүрээнд соёл урлагийн сор болсон, өсөн дэвжиж байгаа уран бүтээлчидтэй хамтран ажилладаг.
Энэхүү төслийнхөө хүрээг тэлж, Сонгодог урлагийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах эхний алхмаа хийж өнөөдөр "Чингис хаан" одонт МУГЖ, дуучин Г.Ариунбаатартай санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус ёслолын ажиллагаанд “Монгол контент” компанийн гүйцэтгэх захирал Г.Гантуяа, МУГЖ, дуучин Г.Ариунбаатар нар оролцсон юм.
Ихэнх уран бүтээлчид тоглолтынхоо бүхий л ажилд ханцуй шамлан оролцдог. Харин дуучин Г.Ариунбаатар “Монгол Мюзик” төсөлтэй хамтрах болсноор "Монгол контент" компани нь дуучны “Монгол сонгодог-3” тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар ажиллах юм. Ингэснээр үзэгчдийн сэтгэлд хүрсэн чанартай уран бүтээл, тоглолт болох нөхцөл бүрдэх аж.
Түүгээр ч барахгүй энэхүү хамтын ажиллагаа "Монгол сонгодог"-ийг дэлхийн түвшинд хүргэх эхний алхам болох юм.
Г.АРИУНБААТАР: "МОНГОЛ СОНГОДОГ"-ОО ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ОЛОН АЖИЛД ХАМТАРНА
"Хамгийн түрүүнд гал дөлтэй, цогтой сайхан залуучуудаар халгисан “Монгол контент” компанитай хамтран ажиллаж байгаад баяртай байна. Би 2011 оноос хойш "Монгол сонгодог" тоглолтоо хийсэн. Харин одоо “Монгол сонгодог-3” тоглолтынхоо бэлтгэл ажилдаа ороод байна. Яагаад энэ компанитай хамтран ажиллаж байна гэхээр тус компанийн зорилго нь Монголын сонгодог бүтээлийг дэлхийн түвшинд хүргэх миний зорилттой нийцсэн учраас гар нийлэх саналыг таатай хүлээн авсан. Хамтын ажиллагааны эхлэл бол “Монгол сонгодог-3” тоглолт. Үүнээс цааш Монголын сонгодог урлагаа дэлхийд таниулах олон ажилд хамтарна гэдэгтээ итгэлтэй байна" гэв.
Г.ГАНТУЯА: Г.АРИУНБААТАРЫН ТОГЛОЛТОД ДУУЛАГДАХ ДУУНЫ ҮГ, АЯЫГ ЗОХИОСОН УРАН БҮТЭЭЛЧДЭД ТӨЛБӨР ТӨЛНӨ
-Дуучин Ариунбаатартай “Монгол контент” ХХК хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал ямар ямар ажлыг хэрэгжүүлэх вэ?
-Монгол Контент ХХК нь дуу хөгжмийн салбарт менежмент хийж, олон улсын жишгийн дагуу хөгжмийн бизнесийг явуулах зорилгоор 2015 оноос “Монгол Мюзик” төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд дуу хөгжмийн бүтээлийг албан ёсны эрхтэйгээр түгээх дистрибьюшн үйлчилгээ болон хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуу зохиогчдын зохиогчийн эрхтэй холбоотой хөгжмийн паблишинг үйлчилгээг эхлүүлэн ажиллаж байна.
2017 оноос бид хөгжмийн өөр бусад үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөсний нэг нь менежмент, концерт промоутерийн үйлчилгээ юм.
Энэ ажлынхаа эхлэл болгон бид дэлхийд Монгол сонгодгоороо алдаршин эх орныхоо нэрийг мандуулж яваа Чингис хаан одонт МУГЖ, дуучин Г.Ариубаатарын бие даасан гурав дахь тоглолт болох "Монгол сонгодог – 3" тоглолтыг зохион байгуулахаар гэрээ байгууллаа.
Монголын урлаг, энтертэйнментийн салбарт харьцангуй дутмаг, хөгжлийн хувьд залуу салбар учраас бидний менежментийн үйлчилгээ уран бүтээлчийг зөвхөн уран бүтээлдээ анхаарлаа хандуулж, өөрийгөө төгс илэрхийлэх, чанартай бүтээл хүргэхэд анхаарал тавих боломж, нөхцөлийг бүрдүүлж, дутуу байгаа орон зайг нөхнө гэж харж байгаа юм.
Энэ тоглолтоос эхлэн бид зохион байгуулж байгаа бүх тоглолт, арга хэмжээнийхээ хүрээнд зохиогчийн эрхийн төлбөр, шимтгэл зэргийг дэлхийн стандартын дагуу нэвтрүүлж дуу, хөгжим зохиогчид маань хөдөлмөрөө зөв үнэлүүлэх эрхээ эдлэх боломжийг манлайлан хэрэгжүүлэх гэж байна. Энгийнээр хэлбэл дуучин Г.Ариунбаатарын тоглолтод дуулагдах дууны үг, аяыг зохиосон уран бүтээлчдэд төлбөр төлнө гэсэн үг.
-“Монгол Мюзик” төсөл одоогийн байдлаар ямар уран бүтээлчидтэй хамтарч байна. Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлынхаа талаар мэдээлэл хүргэхгүй юу?
-Бидний дараагийн үйлчилгээ бол Дуу хөгжмийн зуучлалын үйлчилгээ юм. Нэг үйл ажиллагаа зохион байгуулахын тулд компаниуд хүн бүртэй уулзаж үнэ хөлс тохирох, гэрээ хийх гэх мэт цаг үрсэн ажлыг хийх шаардлага гардаг бол бидний зуучлалын үйлчилгээг авснаар цогц үйлчилгээг авах боломжтой. Уран бүтээлчийн хувьд хувь хүн байгууллагатай биечлэн харьцах шаардлагагүй болно. Нэг ёсондоо ажил олгогч, ажил хайгч хоёрын дундын зуучлал юм л даа. Бас нэг давуу тал нь зохих төрлийн татвар, шимтгэлийг хуулийн дагуу төлж аль аль талдаа хариуцлагатай бөгөөд алтан цаг, ажлыг нь хөнгөвчилсөн үйлчилгээ байх юм.