Ши Жиньпин өнөөдөр эхэлж буй Хятадын Коммунист намын 19 дүгээр их хурлын нээлтэд хэлсэн үгтээ Эдийн засгийн хөгжлийн асуудлыг хөндлөө.
Тэрээр чанарыг эрхэмлэж, гүйцэтгэлийг сайжруулна гэсэн бөгөөд “Хятад улсын эдийн засаг хурдацтай өсөлтөөс Өндөр чанарын хөгжил рүү шилжиж байна” гэжээ.
Энэ нь Хятад улс гаднын хөрөнгө оруулалтад илүү нээлттэй бодлого баримталдаг болно гэсэн үг юм. Жишээлбэл өнөөдөр Хятад улсад гаднын автомашин үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд их хэмжээний татвар төлдөг бөгөөд үүний улмаас тус улсад хамтарсан үйлдвэр байгуулахаас өөр сонголтгүй болдог.
Таван жил тутамд зохион байгуулдаг энэхүү их хурлын үеэр Хятадын Коммунист нам ирэх таван жилийн бодлогоо тодорхойлох юм.
Эх сурвалж: Xinhua