Хорват улсын Загреб хотноо жүдо бөхийн 2017 оны залуучуудын ДАШТ эхэлж байна. Энэ удаагийн дэлхийн аваргад 83 улсын 590 жүдоч хүч үзэхээр сугалаа татав.
Өнөөдөр тэмцээний хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн -44кг, -48кг, эрэгтэйчүүдийн -55кг, -60кг тус тус явагдана.
Эмэгтэйчүүдийн -44кг-д Монголоос бөх барилдахгүй. -48кг-д Б.Хорлоо эхний тойрогтоо Азербайжаны Алиева Лейлатай оноолт таарсан. Эрэгтэйчүүдийн -55кг-д Б.Өнөболд Тунесийн Аяари Мохаммедтэй, -60кг-д Ж.Амарболд Туркийн М.Аккустай барилдана.
Өнөөдөр хэсгийн барилдаан 16:00 цагаас эхэлнэ.