Гар утасны лизингийн үйлчилгээ өнөөдөр Монголын харилцаа холбооны салбарын хамгийн эрэлттэй үйлчилгээ болтлоо өргөжжээ. Оператор компаниуд хэрэглэгчдэд хамгийн сүүлийн үеийн, хамгийн дэвшилтэт технологийг агуулсан ухаалаг утсыг хөнгөлөлттэй нөхцөлөөр өгдөг учраас хэрэглэгчдийн 90 хувь нь гар утсыг лизингээр авдаг болсон байна.
Зээл авахтай адил олон төрлийн бичиг баримт шаарддаггүй, лизингийн шалгуур улам хөнгөрч байгаа тул хэрэглэгчдэд илүү амар
Ийм төрлийн үйлчилгээ нэвтэрснээр саарал зах зээлийн эрэлт буурдаг, баталгаатай, албан ёсны борлуулагчдаас авснаар хэрэглэгчдэд үүсэх эрсдэлгүй болдог аж.
Оператор компаниуд зарим нөхцөлд урьдчилгаа төлбөргүй гар утасны лизингийн үйлчилгээ санал болгохдоо тухайн төхөөрөмжийн үндсэн үнийг урьдчилаад үйлдвэрлэгч компанид бүтэн төлдөг.
Хэрэглэгч нэг дор утасны төлбөрөө бүтэн төлдөггүй, сар бүр хуваан төлдөг тул эдгээр компаниуд гар утасны лизингээс ямар нэгэн ашиг олдоггүй бөгөөд харин тодорхой хугацаанд буюу 12-24 сарын хугацааны туршид үйлчилгээгээр хангах сонирхолтой байдаг аж. Мөн зээл авахтай адил олон төрлийн бичиг баримт шаарддаггүй, лизингийн шалгуур улам хөнгөрч байгаа тул хэрэглэгчдэд илүү амар хялбар юм.
Нэгэнт өндөр үнэтэй гар утсыг шууд худалдан авах боломжгүй тохиолдолд энэ төрлийн үйлчилгээ байгаа нь нэг талаас утас авахыг хүссэн хэрэглэгч, нөгөө талаас тогтвортой үйлчилгээгээр хэрэглэгчдийг хангахыг хүсэж буй оператор компанид харилцан ашигтай байдлыг бий болгожээ.
Лизингийн үйлчилгээний талаар Мобиком корпорацийн Олон нийт, Хамтын ажиллагааны газрын захирал Э.Чинзоригоос тодрууллаа.