Өвлийн идшээ бэлтгэхээр “Хүчит шонхор” захыг зорьсон иргэдийн хөл хөдөлгөөн их байна. Ажлын өдрийн өглөө тус захын гадна талд автомашины зогсоол хүрэлцэхгүй байгаагаас харвал нийслэлчүүд өвлийн бэлтгэлээ хангаад эхэлжээ. Зах ийн олны хөлд дарагдаж байгаа нь учиртай. Сүүлийн таван жилийн хугацаанд махны үнэ хамгийн доод түвшинд хүрээд байгаа нь иргэдийн эрэлт, худалдан авалтыг нэмэгдүүлэх гол шалтгаан болж буй.
Бид хүнсний ногоо болон махны үнэ, ханш ямар байгааг судлахаар мягмар гарагийн 09.30 цагт “Хүчит шонхор” захыг зорив. Захаас орж, гарч байгаа автомашины урсгалыг тооцвол 10.00 цагийн байдлаар бараг 2000 орчим хүн тус захаар үйлчлүүлжээ. Захын гадна талбайд ачааны автомашинууд эгнэсэн байлаа. Машины тэвшин дээр гулууз болон өрөөл мах овоолон ачиж, бөөний үнээр худалдаж байв. Үхрийн гулууз мах кг нь 3400-3800 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
Үхрийн гулууз мах кг нь 3400-3800 төгрөгийн үнэтэй байна
Голдуу шүдлэн үхрийн мах борлуулж байсан бөгөөд өрөөл мах 80-100 кг татаж байв. Харин хонины гулууз махны нэг кг-ын үнэ 3000-3500 төгрөгийн ханштай бөгөөд ойролцоогоор 20 кг татна.
Худалдаачдаас махны үнэ хэзээнээс эхэлж хямдарсан талаар лавлахад “Нийлүүлэлт элбэг байгаа учир долоо хоногийн өмнөөс махны үнэ огцом унаж эхэлсэн. Өмнө нь бөөний үнэ нэг кг нь 6000 төгрөг байсан бол даруй хоёр дахин буурч, 3000-д хүрлээ. Малчид зуд турхан болох эрсдэлтэй гэж үзээд махаа олноор нь нядалж байна. Тиймээс махны нийлүүлэлт элбэгшиж, үнэ буурсан” гэх тайлбарыг өгсөн юм. Харин хаанаас ирсэн мах болохыг нэмж тодруулахад тоймтой хариу өгсөнгүй. Энэ нь ченжүүд гарал үүслийн гэрчилгээгүй, хаанаас ирсэн, хэнээс худалдаж авсан нь тодорхойгүй мах борлуулж байна гэсэн үг юм.
Жижиглэнгийн худалдааны үнэ сонирхохоор үхэр, адууны мах борлуулдаг хэсэг рүү оров. Нэг том зааланд үхэр, адууны мах зардаг нийт 50 орчим лангуу байгаа харагдана. Нэг тойроод үзэхэд хаана ямар мах, хэдэн төгрөгийн ханштай, дундаж үнэ нь хэд орчим байгааг түвэггүй мэдчихэж болохоор. Ерөнхийдөө нэг кг махны дээш, доош хэлбэлзэх үнэ 100-300 төгрөгийн хооронд. Хамгийн гол нь үнэтэй байлаа гээд сайн, хямдхан гээд муу мах гэсэн үг биш учраас сайтар үзэж, сонголтоо хийх шаардлагатайг худалдагчид онцлов.
Үнийн хувьд үхрийн цул мах 5500-5800, ястай нь 4800-5200, адууны цул 4800-5000, ястай нь 4600 төгрөгийн хооронд байна. Эндээс харахад адуу, үхрийн махны жижиглэнгийн үнэ ижил түвшинд хүрчихсэн байлаа. Учрыг нь худалдагч нараас лавлахад хятадууд адууны махыг бөөнөөр нь 3600 төгрөгөөр тооцон худалдан авч байгаатай холбоотой гэж тайлбарлав. Өөрөөр хэлбэл, адууны махыг экспортлож байгаа учир ийнхүү үнэ өсөж, үхрийн махны үнэтэй дүйж очжээ. Худалдагчдын хэлж буйгаар “Хүчит шонхор” зах дээр өмнө нь адууны мах бөөнөөр нь худалдан авдаг хоёр хятад ченж байсан бол одоо 10 гаруй болж нэмэгдсэн гэнэ.
Цаашлаад бид хонь болон ямааны махны жижиглэн худалдааны төвөөр оров. Лангуу бүр их хэмжээний мах овоолсон, жижиглэж байгаагаас харахад махны нийлүүлэлт үнэхээр их байгаа нь тодорхой байв. Хонины цул мах 4200-4300, ястай нь 4000, ямааны цул 4300, ястай нь 3800 төгрөгийн үнэтэй байна. Өдгөө махны үнэ сүүлийн таван жилийн хамгийн доод түвшинд хүрээд буйг та графикаас харж болно.

Нийлүүлэлт элбэг байгаа учир долоо хоногийн өмнөөс махны үнэ огцом унаж эхэлсэн

Цаашлаад бид хонь болон ямааны махны жижиглэн худалдааны төвөөр оров. Лангуу бүр их хэмжээний мах овоолсон, жижиглэж байгаагаас харахад махны нийлүүлэлт үнэхээр их байгаа нь тодорхой байв. Хонины цул мах 4200-4300, ястай нь 4000, ямааны цул 4300, ястай нь 3800 төгрөгийн үнэтэй байна.
Өдгөө махны үнэ сүүлийн таван жилийн хамгийн доод түвшинд хүрээд буйг та графикаас харж болно.
Тэгвэл эсрэгээрээ хүнсний ногооны үнэ энэ намар огт буурсангүй. Хүнсний бүтээгдэхүүн хамгийн хямдхан байдаг “Хүчит шонхор” зах дээр нэг кг төмс 600, шуудай нь 20000, лууван нэг кг нь 800-1000, сонгино 1000, манжин 1500, байцай 1200, сармис боодол нь 6000-8000, монгол сонгино, хүрэн манжин 1500 төгрөгийн үнэтэй байна.
Ногооны худалдаачдаас үнэ яагаад буухгүй байгааг тодруулахад “Энэ жил ургацын гарц муу байсантай холбоотой. Хүнсний ногоо ховордоод байна. Олдоцгүй байгаа тул үнэтэй байгаа юм” гэв. Энэ жилийн тухайд Завханы ягаан сармис иргэдийн дунд эрэлт хэрэгцээтэй байгаа аж. Зөвхөн Завхан аймагт ургадаг ягаан сармис нь агууламжийн хувьд цагаанаас хэдэн зуу дахин илүү үйлчилгээтэй аж. Тиймээс үнийн хувьд ч өндөр. Тодруулбал, нэг ширхэг нь 1500, нэг кг нь 25 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Харин дайвар бүтээгдэхүүний хувьд хонины цувдаа 10000, үхрийн хэл 7000, адууны дайвар бүтээгдэхүүн 3000 төгрөгийн үнэтэй байна.
ЗГМ: НЭГ АСУУЛТ
Махны үнэ хямд байгаа нь эрэлт, нийлүүлэлтэд хэрхэн нөлөөлж байна вэ?
“Хүчит шонхор” захын худалдагч Б.Жаргал
-Өнгөрсөн дөрөвдүгээр сараас адууны мах экспортолж эхэлсэн тул үнэ нь огцом нэмэгдсэн. Энэхүү үнийн хөөрөгдөл зөвхөн бөөний худалдаачдад ашигтай. Учир нь бөөний үнэ нэмэгдэхийн хэрээр жижиглэнгийн үнэ дагаад өсөж, үхрийн махтай адил, хониныхоос илүү үнэтэй болчихлоо. Хэрэглэгчид үхэр, хонины мах авч байгаа учир ашиггүй байна. Уг нь адууны махны бөөний үнэ хямд байхад борлуулалт сайн байсан юм. Тиймээс адууны махны экспортыг багасгах эсвэл үхэр, хонины махтай дайх зэрэг зохицуулалт хийх хэрэгтэй.
Баянзүрх дүүргийн иргэн Ч.Жанчив
-Өвлийн идшээ бэлдэхээр хүүхдүүдтэйгээ зах дээр ирээд байна. Өглөө 09.00 цагийн үед ирсэн. Гайгүй эрт ирлээ гэж бодтол хүний хөл хөдөлгөөн их байна шүү. Хүмүүс сайн махыг нь түүгээд авчихжээ. Хоёр гулууз хонины махыг нэг кг-ыг нь 3800- аар тооцож худалдан авлаа. Яваад үзвэл сайн, муу гээд олон янзын л мах харагдаж байна. Би ч таарууг нь авчихсан бололтой. Авсан хойноо л санаа зовлоо. Худалдаачид ойроос махны үнэ нэмэгдэнэ гэж ярьж байхыг нь дуулсан. Махны үнэ нэмэгдэхээс нь өмнө тэтгэвэр буувал ахиад нөөцлөх бодолтой байна.
“Хүчит шонхор” захын худалдагч М.Ургамал
-Өвөл хаяанд ирж, идэш бэлтгэх цаг болсон тул махны нийлүүлэлт их байна. Миний хувьд махаа ченжээс болон малчдаас худалдан авч, жижиглэнгээр борлуулдаг. Мах элбэг үед ченж болон малчны үнэ адилхан байдаг. Харин ховордоод ирвэл аль болох малчдын гар дээрээс кг нь 500-1000 төгрөгийн хямд авах боломжтой. Энэ жилийн тухайд мах ихээр орж ирж байгаа учраас үнэ харьцангуй хямд байна. Борлуулалтын хувьд өдөр бүр харилцан адилгүй. Өдөрт 500-800 мянган төгрөгийн орлоготой. Сүүлийн хэдэн өдөр орлого харьцангуй сайн байна. Иргэдийн худалдан авалтын чадамж сайжирсан.
Баянгол дүүргийн иргэн Т.Ууганбаяр
-Махны үнэ хямд байна. Уг нь манайх шиг 60 сая малтай улсад махны үнэ яг одоогийнх шиг тогтвортой, хямд байх хэрэгтэй. Малчид хатуу өвөл болно гээд малаа нядалж байгаа гэж сонссон. Тэгээд л үнэ буурсан байх. Эргээд үнэ хөөрөгдөхөөс урьтаж өвлийн идшээ бэлтгээд амжих санаатай явна. Махны хувьд шүдлэн, хязаалан гээд нутаг нутгийн л юм харагдаж байна. Бөөний үнээр өрөөлдөж эсвэл бүтнээр нь авбал ашигтай санагдсан.
Жижиглэнгийнх нь жаахан өндөр үнэтэй байна. Түүнээс гадна өвлийн цагт адууны мах эрэлт хэрэгцээтэй байдаг. Манайх өнгөрсөн жилийн өдийд үхэр, адууны мах худалдан авч, идшээ бэлтгэж байсан. Тэгэхэд адууны мах өнөөдрийнх шиг ийм өндөр үнэтэй байгаагүй санагдана. Хятадууд Эмээлт, 22-ын товчоон дээр адууны мах өндөр үнээр бөөндөж авч байна гэж дуулсан. Тэндээ бойны газартай, тэр дор нь махаа гадагш нь гаргаж байгаа учир адууны махны үнэ хаданд гарчихаад байгаа юм билээ.
Б.Бямбасүрэн