Баянзүрх дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид шинээр хийлгэсэн тамгаа хайж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
2016 оны 12-р сарын 20-нд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ш.Солонгын зөвшөөрлөөр шинэ тамга хийгдэж Баянзүрх дүүргийн ИТХ хоёр тамгатай болжээ.
Гэвч шинээр гарсан тамга хаана байгаа нь тодорхой бус байна. Тиймээс Цагдаагийн ерөнхий газарт хандаж хуурамч, жинхэнэ тамганы асуудлыг шийдвэрлэхийг хүссэн байна.
"Улсын хэмжээнд 2015 оноос хойш бүх төрийн байгууллагын тамгыг нэгдсэн бүртгэлд оруулж, шинэчлэн, регистрийн дугаартай болгожээ. Харин тус дүүрэгт энэ ажил хийгдээгүй. Тиймээс шинэ тамгыг санаатайгаар ашиглахгүй байна уу эсвэл алга болгосон эсэх нь мэдэгдэхгүй байна. Дүүргээс гаргаж байгаа шинэ шийдвэр, актад итгэхэд хэцүү болоод байна. Учир нь хүчингүй гэх регистрийн дугаар байхгүй хуурамч тамгаар бүх эрх зүйн акт, тогтоолууд баталгаажиж байгаа нь эрх зүйн хувьд аюултай асуудал дагуулах юм" гэдгийг тус дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Дэмбэрэл хэлсэн юм.
Тамганы асуудлыг шийдвэрлэхгүй бол аж ахуйн нэгж, байгаль орчин болон иргэдэд аюул учруулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна гэв.
А.Билгүүнгэрэл