Нийслэл хот байгуулагдсаны 378 жилийн ойг угтаж хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, нэр, төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, өргөжүүлэх ажлыг “Хөгжлийн харандаа экспо” зохион байгуулж байна.
Экспо 2017 оны 10 сарын 20, 21-ний өдрүүдэд өглөөний 10:00-18:00 цагийн хооронд МҮЭСТО-нд болно.
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас гурав дахь жилдээ санаачлан хэрэгжүүлж буй уг экспод төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа танилцуулан оролцдогоороо онцлог юм.
Хүүхдийн хөгжлийн үйлчилгээний байгууллага, гэр бүл хүүхдэд ээлтэй орчин үйлчилгээг эхлүүлэх санал санаачилгыг энэхүү өдөр хэрэгжүүлж танилцуулдаг билээ.
Энэ удаагийн экспог НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд эцэг эх, хүүхэд багачуудад зориулсан олон талын сонирхолтой мэдээллийг хүргэхээр 70 гаруй байгууллага оролцоно.
Тус экспод:
- Хүүхэд гэр бүлийн хөгжлийн байгууллагууд
- Хүүхдийн хөгжлийн чиглэлд ажилладаг олон улсын, төрийн бус байгууллагууд
- Хүүхдийн оролцооны сүлжээ байгууллагууд
- Хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг урлаг, спорт, хувь хүний хөгжлийн клуб, дугуйлан, холбоо, сургалтын төвүүд, аж ахуйн нэгж байгууллага
- Хүүхдийн чөлөөт цагийг өнгөрөөх тоглоомын төв, спорт цогцолбор, кино театр, музей, урлаг соёлын газар, хүүхдийн зуслан номын сан
- Өдөр өнжүүлэх, сайн дурын клуб, хөдөлгөөн
- Хүүхдэд зориулсан мэдээ мэдээлэлтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд
- Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээний аж ахуйн нэгж байгууллагууд оролцож хүүхэд гэр бүлд зориулсан хөтөлбөр үйл ажиллагааг танилцуулна.
Сар бүрийн сүүлийн дөрөв дэх долоо хоногийг гэр бүлийн өдөр болгон тэмдэглэдэг. Одоогоор Нийслэлийн дөрвөн дүүрэг уг өдрийг тэмдэглэн гэр бүл, хүүхдэд ээлтэй орчин үйлчилгээг эхлүүлэх санал санаачилгын өрнүүлсээр байна.
Нийслэлийн хүүхэд гэрэл хөгжил төвийн дарга Ө.Ган-Өлзий “ Улсын Их Хурлын гишүүдтэй хамтран хүүхэд хамгааллын болон хүүхдийн эрхийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг дахин шинэчлэлд оруулсан.
Иргэдэд мэдээллийг ил тод байдлаар хүргэх үүднээс Хүүхэд хамгааллын 108 утас 24 цагийн турш нээлттэй ажиллаж хүүхдэд тохиолдсон гомдол асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна” гэлээ.
Т.Номун