УДБЭТ-ын хамт олон тоглолтын шинэ улирлынхаа эхэнд үзэгчдэдээ Дэлхийн хамгийн алдартай хошин дууриудын нэг болох Ж.Россинийн “Севилийн үсчин” дууриар бэлэг барих гэж байна.
Энэхүү дуурийг тус театрын уран бүтээлчид Италийн нэрт найруулагч Стефано Монтигийн цоо шинэ тавилтаар толилуулах ажээ.
“Севилийн үсчин” хэмээх энэ алдарт бүтээлийг хэдийгээр 200-аад жилийн өмнө зохиосон боловч, тус театрын уран бүтээлчид үйл явдлыг бүтэн зуунаар наашлуулан, дэлхийн эдийн засаг, соёлын хөгжлийн үсрэлтийн зуун болох 19-р зуунд болгон хөрвүүлэн тавьжээ.
Дуурийн шинэ шийдэл, өвөрмөц тайз, гоёмсог хувцас, сонирхолтой тавилт, шинэ дуучдын содон тоглолтыг үзэх боломжтой юм байна.
УДБЭТ-ын уг шинэ бүтээлийн удирдлагын багт
- Уран сайхны удирдагч АЖ А.Дашпэлжээ,
- найруулагч С.Монти,
- удирдаач СТА Ц.Гансүх,
- ерөнхий зураач УГЗ Г.Ганбаатар,
- хувцасны зураач СТА Г.Оюун,
- хормейстер СТА Н.Дашбямба,
- туслах найруулагч Д.Энхбилэг,
- итали хэлний дасгалжуулагч багшаар МУГЖ Б.Эрдэнэтуяа нар ажиллаж байна.
“Севилийн үсчин” дуурийг дэлхийд анх 1816 онд “Аржентина” театрт тогложээ. 200 гаруй жил тайзнаа амьдарсан уг дуурь дэлхийн олон театрт өөр өөр найруулга, өнгө төрхтэйгөөр үзэгч олонд хүрч хамгийн их тоглодог дуурийн жагсаалтын тэргүүн эгнээнд амьдарсаар байна.
Тус дуурийг аравдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд УДБЭТ-т 17:00 цагаас тоглоно.