Өнөөдөр 13:00 цагаас Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн гадна талбайд “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг багтай, чимээгүй жагсаал” эхэллээ. Жагсаалд оролцогсод 13 настай охины амь настай холбоотой ноцтой хэргийн талаар яагаад мэдээлэл хийхгүй байгаа шалтгааныг тодруулах зорилготой аж.
Түүнчлэн шат болгоны хариуцлагыг сайжруулах, зохих арга хэмжээг авхуулахад иргэдийн оролцоог уриалж байгаа бөгөөд Шүүх эмнэлгийн дүгнэлтийг үндэслэлгүй хэмээн үзэж буй мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтэд хариу өгөхийг шаарджээ.
Жагсаалд оролцож буй нэгэн эмэгтэй “Хэдий болтол ийм хэргийг үл тоох юм бэ? Бид тийм аймшигтай зүйлд хариуцлага нэхэж тэмцэх ёстой. Бид ичих хэрэгтэй. Ингэж амьдарч болохгүй. Ирээд дуу хоолойгоо өргөнө гээд байсан хүмүүс хаана байна. Тийм аймшигтай хэрэг болсон гэдгийг сонсоод одоо хүртэл миний зүрх чичирч байна.
Ийм нийгэмд хүүхдүүдээ өсгөж байгаа гэдэгтээ би ичиж байна” хэмээн бухимдлаа илэрхийлж байв.
Харин Лантуун Дохио ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан “Яг одоо Шүүх эмнэлгийн үндэсний хүрээлэнгийн дэргэд Бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал болж байна. Өнөөдөр энд маш олон ээжүүд, эмэгтэйчүүд дуу хоолойгоо өргөхөөр ирсэн байна.
Эрчүүд тун цөөн байгаад сэтгэл дундуур байна. Сүүлийн үед гарсан хэргүүдэд холбоотой этгээдүүд бүгд эрэгтэй хүмүүс. Надаас дүү хүмүүс байна. Гэтэл өнөөдөр энд зөвхөн эмэгтэй хүмүүс л харагдаж байна.
Монгол улс эзэнгүй, эрчүүдгүй болчихсон юм уу, нөгөө эх орончид, эрх баригчдын эсрэг тэмцдэг залуус хаана байна? Хүүхдийн төлөө, 13 настай охины төлөө ирэхгүй” гэж шууд бичлэгийнхээ үеэр хэлжээ.
Одоо жагсаж буй иргэд өнгөрсөн наймдугаар сард хэрэг гарсан Очир төв рүү явж байна.