Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнгөрсөн баасан гарагт салбарынхаа үйлдвэрчний эвлэлийн дарга нартай уулзаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдэхийн тулд хамтдаа зүтгэхийг уриалжээ.
Тэрбээр хамтдаа шийдэж хайж, эмч эмнэлгийн ажилтнуудын өмнө тулгамдаад буй цалин урамшууллын системийг өөрчлөх шинэ боломжийг хайж, хамтдаа салбараа өөд нь татахад хангалттай нөөц бий гэв.
Салбарын сайд хэлэхдээ “Хууль гарчихсан. Хяналтаа сайжруулбал бололцоо энэ салбарт байна. Шинэчлэл өөрчлөлт хийхэд янз бүрийн эрсдэл гардаг. Үүнийг засаад явах боломжтой тул асуудлаас айхгүй зоригтой алхам хийнэ. Эрүүл мэндийн салбарын асуудлыг сууриар нь өөрчлөх шаардлагатай гэж би үзэж байна. Нэг удаагийн гал унтраасан байдал хангалтгүй. Эмч, эрүүл мэндийн салбарт үүссэн хүндхэн нөхцөл байдалд төр дүлий хандахгүй” гэдгийг онцолсон байна.