Израйлийн цагдаа нар өнгөрсөн долоо хоногт Палестин залуугийн “Өглөөний мэнд” хэмээн бичсэн Facebook постоос болж баривчлах ажиллагаа явуулжээ. Гол шалтгаан нь Facebook-ийн орчуулгын систем түүний бичсэн зүйлийг “Тэдэн рүү дайр” хэмээн буруу орчуулснаас үүдэлтэй.
Цагдаагийн албанаас мэдээлснээр барилгын ажилтан залууг үүнээс нь болж баривчилсан бөгөөд удалгүй хэргийн шалтгааныг тайлж, суллаж явуулжээ.
Түүний бичсэн пост нь бульдозерын хажууд зогссон залуугийн зурагтай “Өглөөний мэнд” хэмээн арабаар бичсэн байсан аж. Ганц асуудал нь Арабаар “Өглөөний мэнд хүргэе” гэдэг өгүүлбэр нь “Тэднийг гэмтээ” гэсэн өгүүлбэрээс ганцхан тэмдэгтээр зөрдөг юм байна.
Залууг баривчлахдаа тэд цэвэр Facebook-ийн автомат орчуулгын системд үндэслэжээ. Өмнө нь Израйльд бульдозертой этгээд халдлага үйлдэж байсан тохиолдол гарч байсан учраас цагдаагийн газар шууд түгшүүр зарласан нь энэ юм.
Үүнтэй төстэй хэрэг өнгөрсөн жил гарч байсан бөгөөд Google-ийн орчуулгын систем “ОХУ” гэдгийг “Мордор” хэмээн орчуулж байсан аж.
Мордор нь Толкиний Бөгжний эзэн зөгнөлт зохиолд гардаг газрын нэр юм. Түүнчлэн “Оросууд” гэдэг үгийг “Эзлэн түрэмгийлэгчид” хэмээн орчуулж байжээ.
Эх сурвалж: BBC